Гэрч

1.2K 160 2
                                    

Ружэ Жимин 2 зочид буудлынхаа хурлын өрөөнд

"Заавал тэгэх хэрэггүй байсан юм" гэж Ружэ Жимини гүн зүсэгдсэн алган дээрх шархыг цэвэрлэнгээ хэлэв.

"Зүгээр л баярлалаа гээд хэлчихээр амнаас чинь алт эрдэнэс урсчих гэд байна уу?"
Жимин Ружэлүү цоо ширтэн шоолонгуй маягаар хэлнэ.

"Би өдий болтол Жэннигээс өөр хүнтэй харьцах тал дээр үнэхээр муу, угаасаа хүсдэггүй байсан юм. Дүү минь өнгөрснөөс хойш эрэгтэй л бол бүгд муу гэж автоматаар орж ирдэг болчихсон. Тиймээс чамтай муухай харьцсан"

Ружэ Жимини шархыг цэвэрлэж дуусахад өглөөний нар мандаж өрөөг гиигүүлж эхлэв.
Ружэ толгойгоо өндийлгөн Жимини нүдрүү харан ойрын 2 жилд инээж байгаагүй хөөрхнөөрөө инээмсэглэн

"Уучлаарай, бас баярлалаа Жимин а "

гэж хэлэв. Жимин Ружэлүү гайхсан янзтай ширтэнэ. Бас зүрхний цохилт нь түргэсэнэ.

Жимин ч бас гэрэл цацарсан инээдээр инээмсэглэж

"Анх удаа намайг нэрээр минь дуудах шив. Бас инээхээрээ хамаагүй хөөрхөн юм"

----------------------------------------------------------

Юнги "Чи тэр мафын толгойлогчтой ямар холбоотой юм?!"

Жимин "Бас яагаад гэв гэнт сүйт бүсгүй нь болчихсон бэ?!"

Жэнни саянаас хойш гүн бодолд орон өөрөө ч яг юу болоод байгааг ойлгохгүй байгаа царай гарган чимээгүй сууна.

"Би одоо үнэхээр их ядарч байна. Энэ талаар ярихыг ч хүсэхгүй байна. Өнөөдөр шууд Солонгосруу явцгаая" гэж хэлээд өрөөнөөс гарав.

Жимин "Чи Жэннитэй ярилцаад үзэх хэрэгтэй Чи сайн найз нь юм чинь чамд хэлэх байх"

Ружэ "Харин л дээ... Оролдоод үзье. Харин та 2 Солонгосруу явах тийз захиалчих"

Ружэ Жэннигийн байрлаж байгаа өрөөний үүдэнд ирээд хаалгийг нь тогших гэж байтал өрөөний хаалга хүчтэй савагдан нээгдэв.

Ружэ хаалганд цохиулж газар унав. Хаалганы цаанаас Жэнни гарч ирээд сандран

"Бурхан минь Чаёон а чи зүгээр үү?! Уучлаарай" гэж хэлээд Ружэд босоход нь туслав.

Ружэ өндийгөөд хаалганд цохиулсан духаа илнэ. Харин Жэнни гартаа утсаа тас зуурчихсан

"Гэрч гараад ирчихэж"

--------------------------------------------------------

Нууц ажилтан(Дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora