Эхний сэжигтэн

1.1K 149 1
                                    

"Ким Жисүү гэрч бидэнд хэлэхдээ алуурчинг 185-190 см өндөртэй бадриун биетэй 20-30 насны залуухан хүн байсан гэсэн.

Тэгэхээр сүүлд 9 настай охиныг алсан алуурчин өмнөх 14 эмэгтэйг алсан алуурчин 2 өөр хүн гэсэн үг"

гэж Юнги хэлэв.

"Тэгэхээр 9 настай охиныг алсан алуурчин өмнөх бүх хэргийг мэддэг байсан болж таарлаа.
Хохирогчдын нүдийг ухдаг. Биен дээр нь дүрс сийчдэг, 2 сар тутам нэг хүн алдаг гэдгийг бүгдийг нь мэддэг байсан

Тэгээд л өөриинхөө хиисэн хэргийг булзайруулах гэж жинхэнэ алуурчинтай адил тэмдэг үлдээгээд явж"

Жэнниг ингэж хэлэхэд

Ружэ "Тэгвэл 9 настай охиныг алсан алуурчин Жинхэнэ алуурчинг танидаг байх магадлал өндөр гэсэн үг үү?!"

Жимин " Тийм ээ. Магадлал маш өндөр. Юу ч гэсэн бид эхлээд Ким Жисүүг хамгаалалтандаа авах хэрэгтэй.

Тэр хэлэхдээ хэргийн газар түлхүүрнийхээ оосрыг санамсаргүй унагаачихсан гсэн. Бас тэр гүн цэнхэр өнгийн нүдтэй. Дараагийн хохирогч ч байж мэднэ"

Бүгд "ойлголоо"

-----------------------------------------------------

"Чам шиг арчаагүй амьтан яаж намайг ашиглаж аллага хийж чадаж байнаа?!"

Царай нь үл харагдах залуу урд нь өвдөг сөгдөн суух хижээл насны эрийг өшиглөн унагаав.
Тэгээд заамдаж босгосноо "Ядаж алсан юм бол олигтойхон алахгүй. Нотлох баримт үлдээчихсэн одоо чиний үхэх цаг болох нь дээ"

гэж хэлээд толгойд нь буу тулгав. Хижээл насны эр айж чичрэн

"На-надад г-ганц боломж олгооч. Би тэр ардаас чинь мөрдөөд байгаа нохойнуудыг замаас чинь зайлуулаад өгье"

Нөгөө эр улам уурлан буугаа цэнэглэв. Одоо гох дархал юм бол шууд үхнэ.

"Хүсвэл би өөрөө ч бүгдийг нь алчихна.
Гэхдээ яахав жоохон юмсыг зугаатай болгоё"

гэж хэлээд буугаа толгойноос нь холдуулав.

"Чамд долоо хоногийн хугацаа өгье. Чи тэр үнэрч нохойнуудыг ална. Үгүй бол миний гарт чи өөрөө үхэх болно шүү"

---------------------------------------------------------

Юнги Жэнни 2 Жисүүг хамгаалж 24 цагийн бие хамгаалагч хийж байгаа. Энэ хооронд Жимин Ружэ хоёр, 9 настай охины хэргийг олохоор мөрдлөг явуулна.

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now