Арван тав

716 99 0
                                    

pjm⁂シ

Үнэнээ хэлэх тоолондоо мэдэрч байлаа, өөрийгөө тэвдэж байгааг...

Нүд рүү чинь эгцлэх болгондоо анзаарч байв, асар их уй гашууг чинь...

Гэсэн ч итгэхийг хүссэнгүй, шаналж байгаад чинь...

Анзаарахыг хүссэнгүй, зовж суухыг чинь...

Эцэст нь алдчихаж чамайгаа...

Би чамдаа юу хийж өглөө дөө?

Өөрийгөө үзэн ядаж байна.

Уулзах хүслэнгээс хэтэршгүй амьтан болсондоо уурсаж байна.

"Жимин аа, миний хүү одоо эртхэн дээр нь Тэхён дээр очсон дээр байх аа." Пак ноён бараг л архичин болсон хүүгээ харан өр нь эмтрэх шиг боллоо.

"Чадахгүй ээ, ааваа би чадахгүй байх. Тэр надаас болоод хайртай аавтайгаа уулзаж чадаагүй. Тэр надаас болоод...надаас болоод бүхнээ алдчихсан. Надад одоо түүнд өгөх юу ч алга. Би айгаад байна,жижигхэн зүрхэнд нь дахин халуун зүү зоохоос, цээжин доторх сэтгэлийг нь урж тасдахаас..." үгээ дуусгаж чадалгүй сөхөрч унан гаслантайгаар мэгших үрээ харсан буурал үстэд өөрийгөө алчихмаар тийм л аймшигтай хүнд мэдрэмж төрж байлаа.

Аавыгаа уучлаарай.

Чинийхээ бяцхан зүрхийг дэндүү их шаналалд унагаачихаж.

"Жиминаа, чамд түүнд өгөх зүйл байхгүй биш ээ, байгаа. Аав нь мэдэрч байна. Чи өөрийгөө түүнд өг, түүний хүсч байгаа зүйл ердөө л энэ. Чиний хайр, чиний халамж..."

"Та юу гэж бодож байна даа, Жимин арчаагүй амьтан байна уу?" Тэхён ширээгээ дэрлэн хэвтэх агаад асуултынхаа араас хүндхэн санаа алдлаа.

"үгүй ээ, та хоёрын хэн нь ч арчаагүй биш. Зүгээр л ярилцаж сураагүй чинь асуудал байна, хэн хэндээ сэтгэлээ уудлахаас цааргалдаг өсвөр насны болчимгүй зан чинь та хоёр гай болж байгаа гол зүйл." Юнги яриагаа дуусгаад халуун цайгаа үлээв.

Хэдийнээ хоёр сар айлчилж хаврын баяр хаяанд ирсэн ч баярын уур амьсгал огтхон ч харагдахгүй байлаа. Хоёр талд гашуудан суух залуус өөрсдөө л энэ уйтгар гунигийг үргээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

|зиоо тэгээд оройхондоо дуусах байх дөө.

•Nothing like us•||Vmin\Completed\Where stories live. Discover now