Нэг

1.8K 126 13
                                    

Хэдэн жил өмссөн юм гэмээр урагдаж элэгдсэн хувцас, хамгийн сүүлд хэзээ угаасан юм гэж гайхширмаар хиртэж тагтаршсан үс нь иргүй хайчаар хөрөөдсөн мэт дэгэн догон харагдана. Царай зүс нь гандаж гундан, хар бор арьсан дээр нь улаан улаан батганууд үүрлэжээ. Хурууных нь үенүүд сайртан эвэрлэж хумсан завсар нь хар шороо үзэгдэнэ. Бэлгэ тэмдэг болгон угласан хар ноорхой гутал нь алхах тоолонд нь хоршин дуугарна. Хоёр залууг хөндлөнгөөс харвал үргэж зугтмаар тийм л аймшигтай харагдах аж.

Царай зүсээр нь насыг нь барагцаалвал гуч дөхөж яваа юм уу даа гэмээр залуухан улсууд байлаа.

Тэд том ногоон шуудайгаа үүрэн явсаар зам дагуу хөглөрөх хогнуудыг нэг бүрчлэн түүж,  ангилан тавьсан төмөр хогийн савнаас бүх хогийг нь түүн хамтдаа цааш явлаа. Хичнээн метр нь үл мэдэгдэх том шуудай бүрэнхий наашилахад л дүүрнэ.

"Иймэрхүү нийгмийн хог шааруудыг устгалд оруулвал таарна!!!" их хотын гудмыг хөдлөн гулд туулахдаа залуус өдөр бүр жигшсэн үгс сонсдог нь үнэн. Зарим нэг архи нь гараагүй нөхдүүд хааяахан гар далайдаг нь ч худлаа зүйл биш.

"Тэ, цаг хэдийн 19 хагас өнгөрчихөж. Өнөөдөртөө явж тушаая тэгэх үү?" арай жижиг туранхай нь ядарсан бололтой хашлага дээр суугаад тоос шороо болсон уранхай хар гутлаа хооронд нь хавсран цохилдуулаад гараа сэгсэрлээ.

"Тэгье ээ, зөндөө удаан алхуулсанд уучлаарай Мочи" Илүү их хог үүрч явсан Тэ гэгч ийн хэлээд нөгөө залуугийнхаа гарнаас хөтлөн хоёул шуудайгаа үүрэн цааш гэлдэрлээ.

---

"1 килог нь 700 воноор авах тушаал өнөөдөр дээрээс ирсэн." залуун үгэнд манай хоёр багахан сандралдаж

"Юу ахаа, өмнө нь 800 байсан шүү дээ!?" Тэ эрүү нь чичигнэн биеэрээ урагш тэмүүлэн лавлавал саарал хормогчтой залуу

"Миний биш дээрээс ирсэн тушаал болохоор яах ч арга байсангүй ээ, би та хоёрт чадахаараа л туслахыг хичээнэ ээ!" хэмээн жинлүүрээ асаалаа.

"Зүгээр дээ Тэхён, хоёулаа дахиад жаахан л хичээчихье" Мочигийн үг залууг багахан тайвшруулах ч тэрээр угтаа хичнээн зовж буйг хэн ч үл мэднэ.

"Энэ удаад шилэн хог их байсан нь сайн хэрэг шүү залуусаа, 8400 вон боллоо. " хормогчтой залуу тэдэнд мөнгө атгуулаад эргэн харахад манай залуус бөхийн талархснаа илэрхийлээд цехээс гаран явлаа.

Улаан шаргал өнгийн уур савсах асар руу гүйхээрээ орон суудлаа эзлээд захиалгаа өгөхөөр олны дууг даван орилов.

"эгчээ, шарсан гахайн шийр хоёрыг өгөөч" Тэхён гараа өргөн орилоод өмнөө суух томоотой залуугийн зөөлөн хацрын чимхлээ. Удалгүй дунд эргэм насны эмэгтэй тэдэн дээр паднустай захиалгыг нь авчирч ирж өгөх нь тэр.

"нэг нь 3000 вон болсон шүү, хүүхдүүд минь" эмэгтэйн үгэнд Тэхён ам нээн заргалдах гэсэн болов Мочи гарыг нь атган толгой сэгсэрснээр бүх зүйл хэвийн болж өнгөрлөө. Зөөгчийг цааш явсны дараа хар үст савхаа барин муухай царайлаад

"өчигдөр л 2500 гэж байсан байж" гээд хамраа үрчийлгэв.

"Зүгээрдээ Тэтэ, хоёуланд нь арга сүвэг байж л байгаа. Хичээдгээсээ илүү их хичээцгээе."

|хммм..... Устгачих уу? Гялс хариу

•Nothing like us•||Vmin\Completed\Onde histórias criam vida. Descubra agora