02.Бусдаас булт.

Start from the beginning
                                    

    Амьсгаа ч авахаа мартаж орхиж.Гудамаар гаран зам автобусны буудал дээр ирэхдээ санаа зовж байлаа.Тэхён хаа нэгтэйгээс гараад ирэх юм биш биздээ?

   Бодлыг минь тасалж машины сигнал дуугарахад толгойгоо сэгсчин сигнал дуугарсан зүгт харахад,миний бодол биелэлээ олсон бололтой.Тэхён машиныхаа урд цонхоор намайг харчхаад инээчхэв.

   Аргагүйл дээ,хайж байсан хүнээ олчихсон юм чинь.Би үл тоосон харц гаргачихаад танихгүй хүн мэт аашилж байлаа.Би угаасаа Тэхёныг тийм ч сайн мэддэггүй учраас танихгүй.

   Би юу юунаас илүү автобус хурдан ирүүлэхийг л хүсэж байлаа.Автобус минь чи л намайг аврах хэрэгтэй байна~

   Бодол бүхэн минь биелээд байгаад гайхах зүйл алга.Автобус ирчихлээ.Шууд л автобусны хаалга руу гүйх шахуу явж байхад нэг гар орж ирээд зогсоочихов.

   Киног тасалдуулахад би их дургуй.Гацаж зогссоор байтал автобус ч явж Тэхён бид 2 л автобусны буудал дээр үлдсэн байх аж.

   Тэхён бугуйг минь барин зогсох ба би түүн лүү үхлийн харц шидлээ."Яагаад автобусыг минь явуулчихаж байгаа юм?"өндөр дуугаар түүн лүү хашгичихад тэр царайны хувиралгүйгээр"Би чамайг өглөө ирж авна гэж хэлээ биздээ?"ингэж хэлчхээд машинлуугаа чирж эхлэв."Би автобусаар явна.Яахаараа чиний машинд суух ёстой юм?Би автобусанд суух дуртай тийм учраас намайг тавиад явж үз"би гараа сэгсчин хүчлэсээр Тэхёнд хэлж байтал Тэхён гараа тавичихав."Чи яаг гаж донтон шиг санагдаж байна"би эргэж харан алхаж эхлэхэд Тэхён"Тэгвэл хамтдаа автобусаар явцгаая"тэрээр хажууд минь ирээд зогсчихов.

   Би нүдээ том болгон Тэхён луу харахад тэр халаасандаа гараа хийн доош харан зогсох аж."Хөөе Ким Тэхён чи гэнтхэн яагаад миний замд хөндөлсөөд байгаа юм?"би түүнд хөмсөгөө зангидан хэлэхэд Тэхён"Замд чинь хөндөлссийн биш ээ,цугтаа автобусаар л явий гэсэншд"

"Би тэгвэл алхаж явна"

"Хичээлээсээ хоцорчихвал яах юм?"

"Тэр хамаагүй ээ,чамтай л явахгүй л бол болно"би түүнийг харахгүйгээр ингэж хэлчихээд урагшаагаа алхаж эхлэв."Тэгвэл хамтдаа л алхъя"

"Тэгвэл би хичээлдээ явахгүй"уур хүрж эхлэв.Миний хийсэн бүхнийг хийх гээд л дайраад байх юм.Ядаргаатай нойтон хамуу шиг амьтан юм.

   Гэр лүүгээ харих зам руу алхаж эхлэхдээ эргэлзэж эхлэв.Хичээлдээ явах ёстой юмсан.Тэхёнтой хамаг цагаа үрэн байж хичээлдээ таслах дээрээ хүртэл тулах гэж дээ.Би арагшаагаа харан"Би наалдамхай хүмүүст дургүй Тэхён,намайг дагахаа больж үз"түүнд ингэж хэлчхээд автобусны буудал руу буцав.

   Харин Тэхён ард"Хичээл ороход 30хан минут үлдчихэж.Автобус хол явж байна,миний машинд суугаад явчих гуйж байна"гүйцэж ирэн ингэж хэлэхэд би хоцорохгүйг хичээж толгой дохичихов.

-

   3 цаг орж хурдан хичээлээ хийн дүнгээ авчихаад завсралахаар яаравчлав.Тэхён ангийн үүдэнд ирчихсэн аль хэдийнээ зогсож байлаа.Би уул нь түүнд наалдамхай хүмүүст дургүй гэж хэлсэн юмсан.

   Тоохгүй юм шиг гарчихъя гэж бодон мөр лүүгээ харан хаалгыг зорилоо.Зүгээр намайг орхичихоосой билээ.Яг гарахын даваан дээр Тэхёны мөрийг налчихав.Би түүн лүү эргэж харан шууд л мөрлөн гарлаа.Харин Тэхён дахиад л зогсоочихов."Яагаад зугтаад байгаа юм?би тийм буруу зүйл хийчхээ юу?"Тэхён ингэж хэлчихээд өөр лүүгээ татчихав.

    Би түүн лүү толгойгоо удаанаар дээшлүүлэн харахад тэрний үзэсгэлэнтэй төрх л нүдэнд тод үзэгдэж байлаа.Мэдээж хүүхдүүдийн нүд бид хоёр дээр аль хэдийнээ тусчихаж.

   Чи намайг эвгүй байдалд оруулж ханахгүй юм Ким Тэхён.Би түүнээс түргэхэн шиг холдоод"Эргүү амьтан"гэж хэлчихээд хүүхдүүдийн дундуур орон гүйж эхлэв.

   Одоо надад хэний юу гэж хэлэх нь хамаа алга.Энэ эвгүй байдлаас өөрийгөө л аваад гарах хэрэгтэй.Гүйсээр байгаад аль хэдийнээ дээвэр дээр гараад ирчихсэн байлаа.

   Тэнэг Ким Тэхён,мангуу амьтан түүнийг амандаа хараан зүхэж байв.Ингэж ч эвгүй байдалд орох гэж.Сургууль руу орох нүүргүй болгоод хаячихлаа,хөгийн амьтан.

   Би санаа алдан өөрийгөө тайвшруулах гэж цээжин дээрээ алгаараа зөөлөн цохиж байлаа.Үнэхээр их уцаарлаж байлаа.Дотор тавгүйрч сонин болж байлаа.

   Энэ удаагийх арай дэндсэн байх.Олон хүмүүсийн дунд байж чаддаггүй,ноомой нэгэн Тэхёнтой зууралдахыг үнэхээр хүсэхгүй байна.

   Дотор онгойж эхлэхэд охидуудын ард намайг дуудах сонсогдлоо.Энэ Ким Тэхёноос болж өнөөдөр дэндүү их шалгуурыг давж байна."Хөөе На Эүн"арагш харан хөмсгөө зангидан"Яах гээв?"гэж хэлэн муухай харан зогслоо."Чи Тэхёны юу нь юм?"тэрээр гараа зөрүүлэн цээжиндээ аван зогсох аж."Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна"

"Тэхёнтой ноцолдоод хэрэггүй,тэр чамд тохирох хүн биш"түүний дууг тасалдуулан Тэхён гараад ирэх нь тэр."Хэн тэгэж хэлж байна?"

"Тэхён?"

¤

A/N: Жоохон удаачихлаа, уучлаарай❤

-

A/N2: Хэсэгтээ бичихгүй уддаг үе зөндөө байжээ. Тэгээд гадаа гарч тоглоод л😆

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now