17.Жонгүг

298 17 2
                                    

Jungkook

-

   Анхны сэтгэгдэл гэдэг хачирхалтай.Түүнд
үлдэх мэдрэмж ч адил хачин.

    Эүнийг харсан анхны сэтгэгдэл.Ичимхий,дур булаам.Түүний төрх дотоод гоо сайхан нь үнэхээр үзэсгэлэнтэй байлаа.Хэлэхийн аргагүй,төсөөлөөд ч барамгүй.
Охидуудыг бараг л тоодоггүй байсан би нэг л өдөр...жижигхэн тэр нэгнийг шохоорхож эхэлсэн юм.Би буруутай,маш том.Өөрийн минь сайн найз,сайн ахын охинд дурлачихсан.Өдөр ирэх тусам л түүнийг боддог цаг хугацаа ихэссэн байсан.Дараа нь хэзээ уулзах болдоо гэж хүлээдэг болчихсон байв.Харин Тэхёныг Сүёнтой байх агшиныг харчихсан Эүнийг хараад надад аз тохиолдчихов уу ч гэж бодсон юм л даа.Гэхдээ тийм байгаагүй.Эүн Тэхёнд л хайртай.Би мэднэ.Намайг сонгохгүй гэдэг нь угийн л илт.Гэхдээ хором мөч бүр өнгөрөх тоолонд Эүн Тэхёноос холдож байлаа.Яг энэ удаад л атгаад авах боломж шиг санагдсан.Түүнтэй хамт байх боломж.

   Би дурлаж үзээгүй.Харин хүн л надад дурладаг нь түгээмэл байлаа.Зүгээр л нэг хэдэн үг солиход үхчих гээд байдаг охидуудыг би няслаад унагаачихмаар санагддаг.Одоо хүртэл.Юуг нь ч мэдээгүй хэдхэн хором хэдэн үг хэлэхэд л бараг л ухаан алдаж унахаар.Тийм л сүртэй.Надтай үеэрхэхийн тулд юугаа ч өгчихөөр тэнэг амьтад.Намайг хаяхаасаа илүү тэд хаягддаг.Яг л татаж дуусаад хаягдаж байгаа тамхины иш шиг.

   Харин Сүёноос салсны дараа Эүн гарж ирсэн.Тэр яг л энэ сургуулийн охидууд шиг тэнэг байсангүй.Тэгээд л сонирхож явсаар дурлачихсан.

   Энэ миний анхны бөгөөд сүүлчийн дурлал ч байсан байж магад.

  Тэхён гадаад руу Сүёнтой хамтдаа явахад нь би жаргалтай байсан.Хөгийн гэдгээ мэдэж байна.Гэхдээ хүн хайртай л бол юуг ч хийхээс буцахгүй болчихдог юм байна.

    Тэхёныг явснаас хойш түүнтэй хэд хэдэн удаа таарсан ч тэр уйлсаар л.Тэссэнгүй түүнийг аргадах гэж хичээвч болж өгөхгүй.Дараа нь түүний хүссэнээр Тэхён ирсэн.Гэхдээ дахиад хагацалтайгаар.

    Анх удаа манай гэрт ирэхэд нь би зүгээр ч байж чадаагүй.Яаж зүгээр байх юм?Түүнд хүрмээр,хармаар байхад.Ганцаараа унтаж чадахгүй байсан болохоор нь тэр сул талыг нь ашигласан.Түүнийгээ тэврээд унтсан.Үнэхээр жаргалтай байсан.

   Өдөр хоногууд өнгөрсөөр Эүн надтай улам л дотно болсноор би түүнээс үеэрхэх талаар гуйхад Эүн инээн толгой дохиж байсан юм.Бид үеэрхсэний дараа Жимин ах биднийг гэсэндээ баяртай байлаа.Бас Жин ах.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now