07.Хардалт

468 33 2
                                    

Хардалт.

-

Орон дээрээ завилаж суугаад энд болоод байгаа бүхэнд нухацтай хандахаар шийдэж байлаа."Яадаг юм билээ?Өнөөдөр явах уу?Байх уу?"өөртэйгөө ярьж байлаа.

Өөр яахав дээ,энэнээс өөр хийж чадах зүйл алга.Юм бодоод завгүй сууж байтал утсанд зурвас ирлээ."Ганцхан цаг болно биздээ?"

"Тэхён энэ үнэхээр эвгүй юм аа"би түүн лүү ингэж биччихээд санаа алдсаар шүүгээгээ ухав.

Болзоонд өмсөхөд ямар хувцас гоё вэ?Ийм үед ээж минь надад тус болох байсан байх даа.

Гэхдээ Тэхёнд таалагдахаар хувцаслах хэрэгтэй.Би түүний"Өөрөөсөө том юм өмсчихөөр эгдүүтэй харагдаад байдаг юм"гэж хэлснийг санаад юүүдэнтэй том цамцаа өмсөөд гарлаа.

Би Тэхёнд таалагдахын тулд өдөржингөө өөртэйгөө ноцолдсон.Нүүрээ буддаггүй байж нүүрээ будаж,бараг өмсөөд байдаггүй хэдэн жинснийхээ нэгийг бас юүүдэнтэй цамцаа өмссөн.

Хэрэглэддэггүй,хийдэггүй юмийг минь хүртэл хийлгэж байна.Энэ болзоо.

Замын хажуудах кафе лүү алхаж байх зуураа өчигдөр Тэхён надад"болзое"гэж хэлэхдээ ямар инээдтэй байсныг нь санав.Яг жоохон хүүхэд шиг.Тэр үед аймар ичиж бас догдлож байснаа санаж байна.

-Flashback-

"Минийх бай,энэ л миний хүсэл"

"Гэхдээ Тэхён өөр зүйл байж болохгүй юм уу?"

"Үгүй ээ,энэ л миний хүсэж байсан зүйл"

"Заа Тэхёнаа,наадхаас чинь өөр хүссэн болгоныг чинь хийе"

"Кинон дээр гарсныг хийх юм уу?"

"Үгүй ээ"би хэлсэн зүйлд нь хурдан хариу өгөөд Тэхёноос холдон өндийлөө."Чи өөрөө л үеэрхэхээс бусдыг нь хийе гээ биздээ?"

"Тэгвэл наадхаас чинь өөр"

"Үеэрхий"

"Наад хоёроос чинь өөр.Бусдыг нь биелүүлий"Тэхён намайг ингэж хэлэхэд санаа алдан хошуугаа унжуулаад суучихав."Бас яачихваа?"

"Би өөр юм хүсэхгүй ээ,ганцхан чамайг л"тэрээр ингэж хэлээд толгойгоо дээшлүүлэн"Би чамтай болз-болзмоор байна"Энийг хэлж байхдаа яг л жоохон хүүхэд шиг харагдаж байлаа.

Тэгээд инээчихсэн.Инээдтэй бас эгдүүтэй харагдаад байсан болохоор."Тэгэж их хүсээд байгаа хэрэг үү?"намайг ингэж хэлэхэд Тэхён толгойгоо дохилоо."Ойлголоо"би бууж өгөөд түүнд 2 гараа өргөөд туг өргөсөн."Маргааш би уулзах цагаа явуулчихий"гэж хэлээд гараад явчихав.

[Completed]Hardmen||KthWhere stories live. Discover now