Том бор хаалганы үүдэнд зогсоод хаалга тогшин зогсох эмэгтэй. Баяр хөөртэй байгаа бололтой хөл дээрээ тогтож ядна, хажууд нь байгаа ачааг нь харвал хол яваад ирсэн бололтой.
Хаалганы цаанаас нэгэн бүсгүйн хоолой "Хэн бэ?" гэж асуухад баяр хөөртэй харц нь солигдон хүйтэн юу ч үл хэлэх харц болоход хаалга нээгдэн цагаан царай, жижиг биетэй үзэсгэлэнтэй бүсгүй өөртөө томдсон цагаан цамцтай зогсож байлаа.
"Уучлаарай та хэн бэ?"
"Аа...н би юу энэ байрын эзэн нь байна. Харин та өөрөө хэн бэ?" бүсгүйг ширүүн асуухад цагаан цамцтай үл таних эмэгтэй бага зэрэг балмагдан
"Би.... Би энд амьдардаг залуугийн найз охин нь"
Бүсгүй бага зэрэг гайхширсан ч инээмсэглэн
"Тийм үү. Би Ханбиныг өөр хүнтэй хамт амьдарна гэж мэдээгүй юм байна. Хэрвээ хамт амьдрах бол хоёр хүний түрээс төлөх хэрэгтэй болно бас гэрээгээ шинэчлэх хэрэгтэй болно доо. Би орж болох уу?"
Цагаан цамтай бүсгүй хаалганаас холдон үл таних бүсгүйг орууллаа. Тэд хамтдаа том өрөө рүү ороход үл таних эмэгтэй яг л гэртээ байгаа мэт гал тогооны өрөө рүү орон хоолны ширээнд суув.
"Хадагтай хэрвээ та татгалзахгүй бол надад цай хийж өгөөч бас өөрийгөө танилцуулаач би гэртээ үл таних хүн байлгамааргүй байна."
Цагаан цамцтай бүсгүй толгой дохин ус буцалган өөрийгөө танилцуулж эхэллээ.
"Намайг Еэри гэдэг. Ким Еэрим би одоо 20тай бас энд би анх өчигдөр л ирж үзсэн. Энд амьдрах талаар одоохондоо мэдэхгүй байна би найз залуутайгаа ярилцаж үзэх хэрэгтэй"
Бүсгүй толгой дохиод
"Тэгвэл би магадгүй гэж бодож болох нээ? Та хоёр хамт амьдрах бол өмнө нь хэлсэнчлэн бид гэрээгээ шинэчлэх хэрэгтэй, бас энэ байр манай эмээгийнх. Манайхан саяхан гадаад руу их удаан хугацаагаар явсан юм лдаа тэгээд л түрээслүүлсэн одоо буцаад ирж байгаа. Эмээ маань намайг энэ байрыг нэг эргээд ирээч гэсэн юм гэтэл энд ийм гэнэтийн бэлэг байж байна гэж мэдсэнгүй."
Бүсгүй цагаан цамцтай бүсгүй рүү нэг л эвгүй харан инээмсэглээд
"За тэглээч манайх эндээ буцаж орох бодолгүй байгаа гэхдээ эмээ маань үл таних хүн гэртээ байлгах дургүй тиймээс би таны талаар илүү мэдэх хэрэгтэй гэж бодож байна бас та хоёр үерхээд хэр удаж байгаа бол. Та хоёрын хэрэгт оролцож байгаа уучлаарай гэхдээ би энэ талаар мэдэж байвал уул нь зүгээр байна. Бас эмээдээ та хоёрыг зөвөөр ойлгуулна."
YOU ARE READING
Double B
Romance"Бүхнийг мартаад шинээр эхлүүлцгээе!" "Засс чи нээх хэцүү зүйлтэй нүүр тулсан ч юм шиг!" "Хөөе чи хүний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна" "Чамд ер нь зүрх сэтгэл байдаг юм уу?" "Эмэгтэй юм чинь байж л таараа шд!" "Чи чинь эмэгтэй бил үү?" "Аааа~~ BamB...
