°•°•13•°•°

438 44 1
                                    

Өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэж түүний царайг илүү сайн харахыг хичээнэ.
Би удаанаар түүн рүү багахан чичрэх гараа сунган хүрэх гэтэл "Хөөе Еүжинаа чи зүгээр үү" гэсээр Анхён эгч Тэхён ах нар гүйн ирээд намайг угз татан түүнээс холдуулаад
"Чи түүнийг яагаачгүй биз" хэмээн Тэхён түүнийг зандархад тэр түүн рүү хачин харцаар хараад дараа нь зүгээр л над руу ширтсээр байв. Би ч бас нулимс цийлэгнэх нүдээрээ түүн рүү гайхан ширтсээр байсанд тэр  "Би түүнийг яагаач үгүй ээ. Түүнийг зүгээр л энд байх аюултай гэж сануулсан юм" гэж хэлэхдээ ч над руу харсаар байв.

"Тийм бол баярлалаа" гэсээр тэд намайг дагуулж эргэн явахад би хэдий арагш харахыг хичээсэн ч чадалгүй түүнийг алдсан юм.

"Еүжинаа яагаад уйлчихсан байсан юм бээ? Тэр үнэхээр чамайг яагаачгүй биз" гэж Анхён эгч надад хандан хэлхэд нь би зүгээр л урдах замаа гөлрөн доош харсаар явав.

Удалгүй Тэхён биднийг гэрийн үүдэнд хүргэж өгөхөд нь би түрүүлээд оров. Гэртээ ирээд шууд л өрөөндөө орж хөнжилөө нөмрөн хэвтээд саяын харсан зүйлдээ итгэж ядна. Удалгүй Анхён эгч орж ирээд намайг араас минь тэврэн хэвтээд надад олон зүйлийн талаар ярьсан ч би хурдан унтахыг илүүд үзсэн юм. Учир нь би зүүдэн дундаа амьдрах дуртай бас дургүй. Учир нь энэ гайхалтай ч бас маш гунигтай.

"Сэрээрэй Еүжинаа сэрээчээ" гэх эгчийн чанга дуугаар арай гэж хар дарсан зүүднээсээ саллаа. Хамаг хөлс минь бурзайн түргэн түргэн амьсгаадахад тэр надад хүйтэн ус аягалж өгөөд "Чи надаас юу нуугаад байгаа юм. Бидний дунд хэзээнээс нууц байдаг болсон юм" гэж Анхён эгч уурлангуй хэлхэд би түүн рүү хэсэг хараад " Та санаж байна уу? Би хааяа хааяа их хачин зүүд зүүдэлдэг гэж таньд хэлж байсан даа. Би сүүлийн үед тэрийг бараг өдөр бүр зүүдэлдэг болсон. Гэхдээ өмнөх шигээ сайхан биш илүү гунигтай бас аймшигтай байдаг болсон." гээд доош хархад тэр миний үсийг илэн "Зүгээр дээ. Магадгүй чамд илүү сайн амралт хэрэгтэй байх. Чи хүсч байвал хичээлээ ортол түр надтай хамт манайд байж болох юм"
"Тэгвэл Тэхён ах та 2 ч миний амар заяаг үзүүлэхгүй л байх даа. Гэхдээ тэгье ээ. Танайд илүү хөгжилтэй байна байх" гээд инээмсэглэн орондоо орход тэр намайг тэврэн гайхалтай дуу амандаа сулхан аялсаар би унтаж орхисон юм.

Хотоос холдуухан орших модоор хүрээлэгдэж урд нь бяцхан нуур тогтсон Анхён эгчийн гэрийн гадаа ирэхэд цэвэр агаар уушгийг минь дүүргэж, дөнгөж мандаж буй шинэхэн нарны туяа нүүрэн дээр тусан амралтын хэсэгхэн амар амгалан эндээс эхэлж байх шиг санагдана.

Бүх хувцасаа шүүгээнд хийж надад гаргаж өгсөн өрөөг хэсэгхэн тохижуулж орхиод гал тогоог зүглэхэд эгч хоол хийж байлаа. Би түүнд туслан хамтдаа хийж дуусгаад хоолоо идэх үеэр Тэхён гэнэт ирсэн юм.

Тэр "Хөөөх одооноос энд дандаа Еүжинтэй таарах нь ээ" гээд инээд алдсаар орж ирэн ширээний ард суугаад бид хамтдаа хооллов.

Бүрэнхий болж тэнгэр нар жаргахад бид 3 гадаа гарч халуун цай уунгаа хэсэг ярилцлаа.

 Гэхдээ ихэвчлэн тэд хоорондоо ярьж байсан ч надад зүгээр л тэнгэр ширтээд суух илүү сонирхолтой бас амар санагдаж байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэхдээ ихэвчлэн тэд хоорондоо ярьж байсан ч надад зүгээр л тэнгэр ширтээд суух илүү сонирхолтой бас амар санагдаж байсан юм.
"Та 2 дахиж цай уух уу? гээд эгчийг босож зогсоход Тэхён түүнд аягаа өгөн оруулав. Үүний дараа хэсэг хугацаанд бид хоорондоо юу ч ярихгүй суусан ч "Өчигдрийн тэр залууг таних уу?" гээд тэр над руу харав. Би үл ялиг инээгээд "Тийм ч юм шиг үгүй ч юм шиг...магадгүй бид өмнө нь өөр газар таарсан байх" гээд тэнгэр лүү харахад
"Эсвэл чи түүнийг зүүдэндээ харсан байж болох юм" гэв. Түүнийг ингэж хэлэхэд оддыг харан баясаж байсан бүх сайхан  мэдрэмж минь гэнэт алга болон
"Юу гэсэн үг юм?"
"Харин л дээ. Чамайг тэр зүүднийхээ учрыг битгий олоосой гэж хүсэж байна. Гэхдээ яахав олсон ч болох юм. Тэгвэл чи л илүү аюулд орох байх даа" гээд түүний нүд гэрэлд гялалзан учир битүүлгээр инээхэд нь би юу ч хэлж чадсангүй. Тэр өмнө хэзээ ч ийм зан гаргаж байгаагүй. Харин одоо бол илүү хачин бас аймшигтай санагдаж байна.
"А...аюул аа? Чи гэнэт юу яриад байгаа юм? " гээд түүн рүү харан босож зогсоход тэр ч бас өөдөөс минь босч ирээд надруу бага багаар алхасаар "Харамсалтай нь бүх зүйл чамаас болсон. Одоохондоо чимээгүй амаа хамхиад явахгүй бол би чамайг алж чадах байх шүү. Харин Анхёнд энэ талаар хэлээд үзээрэй. Юу ч болоогүй юм шиг байж бай. Удахгүй чи бүгдийг нь мэдэх болно" гээд аймшигтайгаар ширтэх харцаа буруулан гэр лүү оров.

°•○FLORALAND○•° [Completed]Where stories live. Discover now