Би бол Лиса . Би солонгос улсад ганц байдаг айдол бэлтгэдэг хөгжим бүжгийн сургуульд элссэн . Энэ сургууль нь яагаад ганц байдаг бас айдол бэлтгэдэг вэ гэвэл дуучид гаргадаг том энтэртаймэнтууд хөрөнгө оруулдаг юм . Тэгээд сургууль нь айдолийх шиг аймшигтай хүнд биш ч гэсэн хатуу бэлтгэл цагын хуваарьтай байдаг . Тэгээд энтэртаймэнтууд сурагчидаас сонгон айдол болгохоор авдаг . Тиймээс энэ сургууль бол миний хувьд маш том боломж. Багаасаа кпоп гэдэг зүйлд дурлаж мөрөөдөж ирсэн миний хувьд алдаж болохгүй боломж. Би тайландаас солонгосд ирэхдээ энэ сургуульд орохын тулд маш их хичээсэн . Анх солонгос улсад ирэхэд ганцаараа байсан болохоор ч тэр үү үнэхээр хэцүү байсан . Харин одоо бол надад хэцүү санагдах зүйлгүй болсон гэж хэлэхэд буруудахгүй . Бас аав ээж минь ойр ойрхон над дээр ирдэг болохоор санаа зовох зүйлгүй байдаг .
Хичээлийн эхний өдөр
Өглөө сэрүүлэгний ч хэрэггүй эрт сэрлээ . Маш сэргэг боссон би хичээлийн эхний өдөртөө бэлдэн шүршүүрт орж хувцсаа солин үс гэзгээ янзаллаа . Тэгээд өөртөө өглөөний цай бэлдэн тэрийгээ идээд цүнхээ аван гарлаа . Сургууль ойрхон байсан болхоор яаралгүй алхана . Миний сэтгэл санаа өөдрөг байгаад ч тэр үү цаг агаар сайхан санагдана . Ингэж явсаар сургууль дээрээ ирлээ . Арын талбайд нээлтийн үйл ажилгаа явагдана гэсэн тул сургуулийн арын талбай руу явсан юм . Намайг очиход олон хүүхдүүд болон багш нар цугларсан байлаа . Би их баярлаж бас догдолж байна . Энд зогсож байгаа би маш ихээр өөрөөрөө бахархаж байлаа . Гэхдээ би зорилгодоо хүрээгүй байгаа. Нээлтийн үйл ажилгааны эхэнд Захирал үг хэлж үйл ажиллагааг эхлүүлж дараа нь сургуулийн сурагчид үзүүлбэр үзүүлнэ . Тэгээд сүүлд нь захирал үг хэлсний дараа багш нар үгээ хэлж хамгийн сүүлд нь сургуулийн шилдэг сурагчид үг хэлснээр үйл ажиллагаа өндөрлөлөө. Үүний дараа би хуваарилагдсан ангидаа орж ирсэн юм . Тэгээд голын ширээнд суулаа . Манай анги үнэхээр том бас тохилог .Удалгүй миний хажууд нэг охин ирээд суусан би ч нээх их юм бодоогүй гэхдээ тэр үнэхээр хөөрхөн юм . Ангид хүүхдүүд орж ирсээр хонх дуугарлаа . Удалгүй нэгэн царайлаг эрэгтэй багш орж ирсэн . Багш :
Сайн байцгаана уу,намайг Им Жэебом гэдэг өнөөдрөөс эхлэн танай ангийг дааж ажиллах болно. Үгүй ээ ,одоо нэг анги шдэ гэсээр инээд алдлаа.
Тэгээд үргэлжлүүлэн :
За шинэ элсэгчид юм чинь өөрсдийгөө танилцуулаарай гэхэд хамгийн урд суудлын хүүхэд босож ирэн өөрийгө танилцууллаа.
- : Сайн байцгаана уу, У Сэүн гэдэг танилцахад таатай байна гэсээр суусан юм. Энэ үед би түүнийг сайтар ажигласан юм .
Үүний араас бусад нь ч гэсэн өөрсдийгөө танилцууллаа.
- : Пак Чанёол байна .
- : Ким Жунин байна. Кай гэж дуудаж болно.
- : Ким Жунмён байна . Сухо гэж дуудаж байгаарай.
- : Ду Кёнсүү байна .
- : Бюн Бэкхён байна .
- : Пак Чэён гэдэг . Ружэ гэж дуудаж болно шү .
- : Ким Жисүү гэдэг .
- : Ким Жэнни гэдэг .
- : Им Наён байна .
-: Минатозаки Сана гэдэг . Зүгээр Сана гэж дуудаарай .
Үүний дараа би өөртөө итгэлтэйгээр : Сайн байцгаана уу, Лалиса Манобан гэдэг . Зүгээр Лиса гэж дуудаарай гээд инээмсэглсэн юм
Им багш /Жэебом буюу Жэйби/: За сайхан танилцлаа одоо надад зарлах юм байна. Та бүхэн дотуур байранд амьдрана гэдгийг мэдээгүй байх тиймээс өнөөдөртөө дотуур байрандаа нүүж ирээрэй тэгээд маргаашаас эхлэх хуваариа дотуур байрны эрхэлэгчээс аваарай гээд гараад явлаа.
Хүүхдүүд ч боссон цүнхээ аваад дотуур байр луугаа явахаар гэр гэр лүүгээ харив. Би ч мөн адил гэртээ ирэн хэрэгтэй гэсэн зүйлсээ бушуухан аван дотуур байрандаа орохоор яарлаа . Дотуур байрандаа ирээд дотуур байрыг хариуцаж ажилдаг эрхлэгчээс өрөөгөө асуун дээш 2 давхар луу гарсан юм. Тэгээд өрөөнийхөө хаалгыг нээн орвол манай ангийн охин байлаа . Нэр нь хэн билээ дээ . Аан тийм Пак Чэён Ружэ гэж дуудаж болно гэсэн охин байв . Би өрөөндөө орж ирээд ачаануудаа орон дээр тавичихаад түүн рүү харан : Сайн уу гэхэд тэрээр над уруу харан инээмсэглэн
: Өө , Сайн уу .... Лиса байхаа гэж асуулаа. Би ч толгой дохин
: Тийм ээ , харин чи Чэён биз дээ гэхэд тэр өхөөрдмөөр инээмсэглэн
: Тийм ээ , гэхдээ Ружэ гэж дуудаж болно хэмээн ангид хэлсэн шигээ үгийг хэллээ.
Үүнээс цааш би өөрийнхөө хувцас хунарыг янзлаад доош буун дотуур байрны эрхлэгчтэй уулзаад хуваариа авсан юм .
YOU ARE READING
Magic World
AdventureШидэт ертөнц дээр байх нь хамаагүй чи яг л хэвээрээ миний зүрхэнд оршино. Харин чиний хувьд .....?
