Яагаад?

8.7K 362 8
                                    

~Мирагийн талаас~

Өглөө босоход Чанёол байхгүй байв. Доошоо буугаад харахад ширээн дээр нэг бичиг үлдээсэн байв "Өнөөдөр чухал ажилтай болчихлоо. Түрүүлээд явлаа сургууль дээр уулзъя" гэсэн бичиг байв. Би ч өөртөө өглөөний цай хийчихээд сургууль руугаа ганцаараа алхалаа.
Ганцаараа эвгүй юм...
Би сургууль дээр ирэн Чанёолыг хараад өөдөөс нь нүүр дүүрэн инээмсгэлэл тодруулаад алхахад тэр миний хажуугаар зөрөөд явчихав. Юу вэ намайг хараагүй юм болов уу? Хараагүй л байх гэж өөртөө хэлээд анги руугаа явлаа. Цайны цаг болчихлоо. Чанёол бид 2 цайны цагаар үргэлж хамт хоололдог. Би цайны газар ороод хол авчихаад Чанёолыг олж хараад түүний хажууд очоод суух гэхэд тэр босод явчихлаа.
Чанёол чамд юу тохиолдоо вэ?
Хичээл тарчихлаа би Чанёолыг сургуулийн гадаа хүлээсэн ч тэр гарч ирэхгүй байлаа.
Чи хаана байнаа?
Хүүлээсээр гэр гарч ирэхгүй болохоор нь гэр лүүгээ ганцаараа явлаа. Тэр гэрт ч байсангүй. Түүнийг хүүлээгээд хоол бэлдэж байхад тэр ороод ирлээ.

Би: Чанёол би хоол хийсэн өлсөж байгаа биздээ? Суучих би аягалаад өгъё.

Чанёол: Би идэхгүй.*гээд өрөө лүүгээ орчихлоо.

Юу болоод байнаа?
Зүгээр л ядарсан байсан байх гэж бодоод ядарч байсан учир унтлаа.

~Дараагийн өглөө~

Ахиад л тэр байхгүй байв. Санаа зовоод байна. Зза зүгээр л түрүүлээд явчихсан байх... Ахиад л ганцаараа сургууль руугаа алхана. Хичээл дээр Чанёолыг бодсоор өнгөрөөв. Цонхтой цаг болчихлоо. Чанёол ч бас цонхтой цагтай шүүдээ гэж бодоод түүний үргэлж сууж байдаг сандал дээр очихоор шийдэв. Ирээд би нүдэндээ итгэсэнгүй! Чанёолын өвөр дээр нэг охин суучихсан тэр 2 үнсэлцэж байв.
Би ууг нь хэзээ нэгэн цагт хайртай хүнээ өөр хүнтэй завхайрч байхыг харвал нуугдахгүйгээр шууд л очоод тэр эмэгтэйг нь хашраагаад өгнөдөө гэж боддог байсан юм. Гэхдээ үнэхээр хэцүү юм. Чадахгүйн... Би ч хулчгар амьтан юмдаа. Би эргэж хараад гүйж байхад миний хацрыг даган нулимс урсасаар л байлаа. Уйлснаас болж нүд бүрэлзэж би шатаар гүйж байхдаа буруу гишгээд унчихав.

Намайг унсаныг хараад хэн нэгэн хүрч ирээд: Зүгээр үү, шагайгаа гэмтээчихсэн үү *санаа зовсон байдалтай асууна*

Би: Өвдөөд байна. Үнэхээр их өвдөж байна *уйлах*

Гэхдээ миний хөлний өвдөлт биш харин сэтгэл доторх зүйлс намайг тасралтгүй уйлахад хүргэнэ... Тэр хүн намайг өргөөд эмчийн өрөөнд авчирав. Эмч миний хөлийг боож өгөөд гэртээ харих хэрэгтэй гэж хэллээ. Юуг ч бодох ухаангүй үхсэн мэт л санагдаж байлаа. Би гэртээ ирээд Чанёолыг хүлээнэ. Ямар нэгэн тайлбар юу ч байсан хамаагүй зүгээр л Чанёолоос хариулт авмаар байна. Тэр ашгүй нэг гэртээ ирлээ.

Би түүн дээр очоод: Чанёол юу болоод байгаа юм? Яагаад ингэж хөндий харьцаад байгаа юм? Бас өнөөдөр чамтай байсан охин...

Түний нүднээс би юуг ч олж харсангүй өмнө мэдэрдэг байсан дуулаан зөөлөн хайраар дүүрсэн тэр харцанд юу тохиолдоо вэ?

Тэр ямар ч хувиралгүйгээр: Тэр миний найз охин байгаа юм *гэж хэллээ*

Би: Худлаа. Үнэнээ хэлээчдээ. Чи яагаад ингээд байгаа юм? *гэж түүний гарнаас атгах гэхэд тэр гараа татан авлаа*

Чанёол: Миний яах ЧАМД ХАМААГҮЙ.

Би: Зүгээр л унэнийг хэлээчдээ.

Чанёол: ҮНЭН ГЭСЭН ҮҮ? ҮНЭН ГЭВЭЛ БИ ЧАМД ХАЙРГҮЙ, ЗҮГЭЭР ЗУГААГАА ГАРГАХ ГЭЖ Л ЧАМАЙГ ХЭДЭН УДАА АШИГЛАСАН ЮМ *орилох*

Би: ХУДЛАА. ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ ГЭЖ БАЙНА *орилоод уйлах*

Чанёол: ҮГҮЭ ҮНЭН БОЛ ЭНЭ Л БАЙНА. ҮНЭН ГЭЖ ЧИНИЙ СОНСОХЫГ ХҮССЭН ЗҮЙЛ БИШ. ОДОО БОЛЬЦГООЁ. САЛЪЯ *гэж хэлээд дээшээ гарав*

Би газар унаад тасралтгүй уйлсаар л байв. Худлаа, худлаа шүүдээ...



Уучлаарай гэхдээ ийм хэсэг байх хэрэгтэй байхаа😔😅 Зза та нар минь сайн биздээ? Би амлалтаа биелүүлхийн тулд нойроо хумаслан энэ хэсэгийг бичсэн шүү ххэ. Бас дараагийн хэсэг үнэхээр аймар хэсэг бгаа ххаха. Тиймээс дараагийн хэсэг 20 vote дараа. Арай л давраад бнуудаа хха. Гэхдээ 20 vote хүрж байх хугацаанд би дараагийн хэсгээ улам сайжруулж илүү их сонирхолтой болгож байх болноо. Заа одоо би унтахгүй бол яг үхэхнээ хха. Би унтлаа та нартаа баярлалаа. Энийг уншиж буй өдрийн мэнд. Өдрийг сайхан өнгрүүлээрэй❤️❤️Хайртай шүү өвөснүүд минь❤️❤️🖤💕💞💘💝💗💜🌸💓❣️🙆🏻‍♀️💙🌈💖💋😍💚💛💗💜💜🌸🌸💓❣️💛💘💚💙🌈💖🌈🌈😊💋💋

++Stepbrother++ (дууссан)Место, где живут истории. Откройте их для себя