17. Харанхуйн айдас

388 63 3
                                    

    Тэд бүжгийн бэлтгэлээ хийж, аялан тоглолтондоо хичээнгүйлэн бэлдэнэ. Бангтан аль хэдийн шинэ дуугаа олон нийтэд хүртээсэн бөгөөд үнэхээр амжилттай байгаа юм. Би хий дэмий л тэднийг харж инээнэ. Өмнөх дурсамжаа сэргээхийг хүссэн тул хэсэг энтээр аялахаар шийдлээ. Дуу бичлэгийн студи, артистуудын өрөө гээд л нэг ч өөрчдлөгдсөн зүйл алга. Сэтгэл нэг л хоосон оргиод байсан тул буцан тэдний бэлтгэлээ хийх заал руу явлаа.

---

    Энэ өглөө урьд өмнөхүүдээсээ тайван байлаа. Өчигдрөөс хойш задрах шахам байсан толгойн өвчин арай л намдаж ээ. Тэнгэр улбар, ягаан өнгөөр бүрхэгдэн нар мандаж буй нь илт. Хажууд минь амгалан нойрсох энэ залууг хараад л баймаар...
Юу хийчихсэн гэхээрээ ийм өөгүй цагаан арьстай, царайлаг болоод төрчихдөг байна аа! Атаархамаар юм..

    Чамайг дахиж харж, мэдэрч чадахгүй гэхээр л өөртөө гомдох юм. Ядаж дахиад нэг жил амьдарсан бол... ийлүү их жаргалтай байсан байх болов уу? Хөөрхөн хүүтэй болоод хамтдаа түүнийгээ өсгөх хэрэгтэй байсан юмсан. Даан ч чадсангүй. Чамдаа хөөрхөн хүү төрүүлж өгч чадсангүй. Нулимс өөрийн эрхгүй урсана. Нүднийх нь урдуур орсон үсийг нь хойшлуулах гэтэл тэр гэнэт гарыг минь барьлаа.

Юнги - Яагаад уйлаад байгаа юм?

- Зүгээр л... өөртөө гомдоод.

Юнги - Яагаад?

- Ээж болж чадахгүй гэж бодохоор... Чамтайгаа хамт, хөөрхөн хүүхэдтэйгээ хамт илүү урт удаан амьдарч чадахгүй гэж бодохоор.

Юнги - Чи бид хоёр жаргалтай л байна шүү дээ.

- Ямар ч эд хөрөнгө, гэр орон үр хүүхдийг орлож чаддаггүй юм...
Яа, Мин Юнги босохгүй юм уу?

Юнги - Ахх ядарч байна *унтаж байгаа дүр эсгэх*

- Би тэгвэл ганцаараа хоол хийж идлээ шүү!

    Тэр орноосоо огцом харайн босч "Мин Суран!" хэмээн нэрийг минь чангаар дуудлаа. Би шууд л унтлагийн өрөөнөөсөө гүйн гарж доод давхар луу гүйв. Гэсэн ч амжилт ололгүй хэдхэн хоромын дараа түүнд баригдчихлаа. Бид аз жаргалтай гэгч нь инээлдэнэ...

---

    Цаг, минут, секунд бүрийг би өнөөдөр түүнтэй хамт өнгөрөөлөө. Маш жаргалтайгаар...
Хамтдаа кино үзэж байтал нүд анилдаад эхлэв. 'Өглөө эрт сэрчихсэн болохоор тэр юм байлгүй дээ' хэмээн бодсоор нэг мэдэхэд гүн нойронд автсан байлаа.

Бүх зүйл хав харанхуй. Нэг ч од, нэг ч сар алга. Харанхуйгаас юу юунаас илүү их айдаг би удалгүй сандарч эхэллээ. Хаа нэгтээгээс "Мин Хатагтай, Хонгор минь!" хэмээн дуудахад хэн болохыг нь мэдлээ. Намайг авраач!
Эцэст нь тэр минь ирчихлээ. Гүйхийг хичээх ч хөл минь үл хөдөлнө. Тэр маш удаанаар миний зүг алхах аж. Алхам алхамаар урагшлах тоолонд улам бүдэгрэнэ. Зүрхэн тушаа хэзэгт минь аймшигтай их өвдөлт ирэхэд л би бүх зүйлийг ойлголоо.

Би үхэж байна.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon