10. Миний залуу

448 74 0
                                    

    Бангтаны дормд тэдэнтэй хамт хоёр хоног хөгжилдөөд шинэхэн байр луугаа нүүлээ.

Жонгүг - Эгчээ ирж байгаарай!

- Чамайг санах байх даа, Жонгүг аа!

    Би түүнийг тэврэхэд залуус ч бас тэвэрлээ. Магадгүй хоёр долоо хоногийн дараа гэхэд би дахиж тэднийг харж чадахгүй болсон байна байх. Бид дормоос гаран машиндаа суув. Өнөөдөр нарлаг сайхан өдөр байна.

- Юнги... Чи миний оршуулган дээр битгий ирээрэй.

Юнги - Суран боль!

    Би гунигтайгаар инээмсэглэн "Юнги, чи мэдэж байгаа шүү дээ! Би удахгүй яваад өгн -"

Юнги - Суран боль! Болиод өг! ингэж хэлэхэд чинь надад ямар хэцүү байгааг чи мэдэж байна уу?

- Юнги чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би үхчихвэл чи ганцаараа яах юм? Миний араас гашуудаад л байх юм уу? Арми мөн миний төлөө чи хүчтэй байх хэрэгтэй. Илүү их хөдөлмөрлөж, миний хүрч чадаагүй өндөрлөгт хүр!

    Юнги машиныхаа рүлийг хүчтэй цохин "Суран боль!" гэж хэлэв. Би хуруугаараа оролдон, яг уйлахад бэлэн байлаа. Минут орчмын дараа тэр тайвширсан бололтой намайг энгэртээ наан тэвэрлээ. Би түүнийг зөрүүлэн тэврээд шууд л чангаар цурхиран уйлж эхэллээ.

- Би эмнэлэгт зовж, хими эмчилгээнд орон өөрийгөө үгүй хийсэн. Өмнөх гэрэл гэгээтэй инээмсэглэлтэй, бүхнийг сайхнаар мөрөөдөж, дуу хөгжимийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн байдаг байсан Суран үгүй болж, үзэсгэлэнтэй инээмсэглэл минь хуурам ч инээмсэглэлээр солигдож царай минь цонхийж турсан. Ийм байсан ч чи намайг хайрлах уу?

Юнги - Тийм ээ, хонгор минь би чамайг хэзээ ч орхихгүй.

Би -Амла.

Юнги - Амлаж байна.

---

    Хүн бүхэн Юнги бид хоёр луу харан зураг дарна. Юнги ямар ч халхавчгүй байх ба гарнаас минь хөтлөн алхах аж.

- Юнги ингэж хамаагүй явж болж байгаа юм уу?

Юнги - Айдол гэхээрээ л хайртай хүнийхээ гарнаас хөтлөөд алхаж болдоггүй юм уу?

- Үгүй лдээ.. Гэхдээ л чиний нэр хүнд-

    Юнги миний яриаг таслан хацранд минь гараа хүргэн хайр дүүрэн харцаар хараад "Чи бас миний хэн байх чинь надад ямар ч хамаагүй Суран. Учир нь би чамд хайртай"

- Би ч бас чамд хайртай Мин Юнги!

    Удалгүй түүний зөөлөн бас амтлаг уруул мэдрэгдэн бид зөвхөн хоёулахнаа байгаа мэт л байлаа. Хүмүүсийн орлилдох сонсогдон бид аз жаргалтайгаар бие биенээсээ холдлоо.

- Шюга убба үгүй ээ!

- Убба~~

- Энэ эгч ямар туранхай юм бэ? Манай уббад лав тохирохгүй!

- Мин Юнги найз охинтой байсан хэрэг үү?

- Энэ эгч манай найзын эмнэлэгт хэвтэж байхыг би харсан юм байна. Хүнд өвчтэй гэсэн шдээ!

Хүн бүхний хувьд би ямар ч байдлаар харагдаж болно. Би хөөрхөн биш, би мэдрэмжтэй биш. Гэхдээ намайг яг энэ байдлаар минь хайрлаж, халамжлах төгс залуу надад байна.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱDonde viven las historias. Descúbrelo ahora