16. Худал инээмсэглэл

357 60 0
                                    

    Түүнийхээ энгэрт шигдэн зогсох энэ цаг хугацаа... Яг одоо энэ бүхнийг ингээд зогсоож болдог бол чи бид хоёроос өөр хүн үгүй орчлонд зөвхөн бие биенээ ширтэж, зөвхөн бие биенээ хайрлаж амьдрахсан. Хорвоогийн мөнх бусыг үзэлгүйгээр зөвхөн чамтай хамт.

---

    Шиврээ бороонд би юу юунаас илүү дуртай. Түүнтэй хамт бороон дунд гүйж байсан үе минь бодогддог юм.

    Тэргэл сартай шөнө тэнгэрийг ширтэх би юу юунаас илүү дуртай. Зөвхөн түүнийх болсон үе минь санагддаг юм.

    Шувуу жиргэж, сэвшээ салхи салхилсан өглөө би түүндээ өглөөний цайг нь бэлдэж өгөх юу юунаас илүү дуртай. Анх нэг гэрт орчихоод хийдэг байсан хөгжилтэй дурсамжууд минь сэргэдэг юм. Ингээд бодох нь ээ миний гэсэн бүх зүйлс түүнээр хүрээлэгдчихэж ээ. Мин Юнгигийн Мин Суран, Мин Сураны Мин Юнги.

    Энэ бүхнийг бодох төдийд л инээмсэглэнэ. Хэчнээн өвдөж байсан ч чиний төлөө...

    Толгой тархи минь яг л заадсаараа салах гэж байгаа мэт өвдөж давхар нуруу хэсгээр янгинан өвдөнө. Өглөө сэрэхдээ л таагүйхэн сэрсэн би хөмсөгөө атиралдуулсаар өглөөний цайг нь бэлдэж өгөхөөр бослоо. Хамаг хүйтэн хөлс минь цувж, өвдөг чичирч байв. Биеээ дийлэлгүй унахдаа азаар хажуу шүүгээгээ түшин элдэв янзын дуу авиа гаргасангүй. Нүүрээ хүйтэн усаар шавшиад толинд өөрийгөө харвал яг л үхсэн хүн шиг л болсон байв.
Яагаад ч юм энэ өглөө түүнд хөөрхөн харагдахыг хүссэн тул олон хоногийг турш ойртоогүй гоо сайхны ширээнийхээ өмнө суулаа. Нүүрээ хөнгөхөн будчихаад толинд харвал одоо арай л амьсгалж буй хүн шиг болсон байв. Эмний хайрцагаас өвчин намдаах эм аван, гурвыг даруулж уугаад гал тогооны зүг явлаа. Өнөөдөр надад нэг л онцгой өдөр шиг л санагдаад байх юм. Ямар баяр билээ? Хмм...

    Ийнхүү бодсоор хоол хийнэ. Эм уусан болоод ч тэр үү өвчин нь арай л намдаж бие хөнгөрөх шиг боллоо. Яг л урьд өмнөх өдрүүд шиг шат түг түг хийн дуугаран тэр бууж ирж буйг тодорхой болгоно.

- Сэрчихсэн үү? Хоол болчихсон шүү.

Юнги - Чи өнөөдөр надтай хамт БигХит рүү явах уу?

- Болох юм уу?

Юнги - Болно оо.

- Тэгье хамт явъя!

    Тэр хоолоо амтархан идэн аяга тавгаа угаалтуурт хийчихээд студи рүүгээ орчихов. Би идсэн хоолны аягаа угаачихаад өөрийгөө бэлдлээ. Энэ удаад сэтгэл татам байдалыг илүүд үзсэн тул цэнхэр цэцгэн хээтэй даажинз өмсөн нүүрээ түүндээ тохируулан будаад Юнгитэй хамт энтертайнмент руу явлаа. Замд дахиад л бие өвдөөд эхэлсэн тул учиргүй инээж байсан би чимээгүй боллоо.

Юнги - Суран? Бие чинь өвдөөд байгаа юм уу? Яагаад чимээгүй болчиховоо?

- Зү-Зүгээр дээ...

Юнги - Үнэхээр үү?

- Тиймээ *инээх*

Юнги - За за. Би чамдаа итгэж байна аа.

    Үнэнийг мэдвэл чи намайг лавтай эмнэлэг рүү авч явах байх. Би чамаас холдмооргүй байна. Тиймээс... Юу ч болсон бай. Үнэн ч бай худал ч бай БИ чиний өмнө инээмсэглэсээр байх болно.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱМесто, где живут истории. Откройте их для себя