14. Тэнэг БАНГТАН

378 60 2
                                    

- Т-Та буруу замаар яваад байх шиг байна. Энэ БигХит рүү явдаг зам биш.

- Ахх Суран минь дээ! Чи үнэхээр гэнэн юм. Алдартай залуугийн эхнэр нь болчихоод өөрөө машинаа бариад явахгүй олон нийтийн тээврийн үйлчилгээ хэрэглэж л байдаг. Анти фенүүд үнэхээр их байгаа шүү дээ. Надаас эхлээд...

- Я-Яг одоо машин аа зогсоо!

- Яагаад? Яагаад би миний залууг булаасан хүнийг амьд үлдээх ёстой гэж? Тэр зөвхөн минийх! *рүл ээ хүчтэй цохих*

    Миний залуу? Энэ жолооч уг нь эрэгтэй л... Бурхан минь гэж гей юм байна. Гей арми нар цөөнгүй байдаг гэж сонсож байсан юм байна. Би одоо яах вэ? Энэ ах магадгүй гей сэсан фен байх.

"Юнги гуйя намайг авраач"
To : MinMin <3

    Түүн рүү ийн зурвас явуулаад айдас дүүрэн нүдээр жолооч руу харлаа. Машин гэнэт зогсон тэр буув. Би энэ завшааныг ашиглан гарах гэсэн ч чадсангүй. Өнөөх гей залуу ард хэсгийн хаалгыг онгойн яг л гаж донтон мэт авирлан бариу өмд рүү минь харлаа. Хараал ид гэж!

- Алив хонгор минь над дээр хүрээд ир.

- Зайл. Надаас холд. Яв гэж байна!

    Би ийн хашхиран хэлсэн ч тэр тоосонгүй. Тэр машин руу ороход би хойшлон нөгөө талын хаалганд туллаа. Түүнийг өөрөөсөө холдуулаахаар түлхсэн ч амжилт олсонгүй. Нулимс минь зогсолтгүй урсаж, гар хөл минь чичирнэ. Надад хамгийн ойр байсан зүйл гэвэл савтай хоол байсан тул шууд л түүн рүү шидлээ. Азаар би далайн байцайтай шөл хийсэн саваа сайн таглаагүй байж тааран түүний бүх хувцас үс нь норлоо.

- Новш гэж! Галзуу хүүхэн.

    Би хаалгыг нээх гэсэн ч дахиад л болсонгүй. Тэр уурсан над руу муухай харав.

- Гуйя. На-Намайг зүгээр орхичих тэгэх үү?

    Гэнэт миний талын машины хаалга нээгдэхэд би хойшоо савж унахаа шахав. Юнги намайг унахаас сэргийлэн барьж аван зүгээр эсэхийг минь асууна.

Юнги - Мин хатагтай зүгээр үү? Тэр чамд хүрээгүй биз дээ? Зөөлөн гээд байхад арай л хэтрүүлчихсэн бололтой.

    Түүний яриаг би ер ойлгосонгүй. Нүдээ бүлтийлгэн түүн рүү харвал "Уучлаарай" гэв. Өнөөх гей залуу машинаас бууж ирэн мөрөн дээр минь гараа тавиад "Намайг Ким Жэун гэдэг. Айлгасан бол уучлаарай. Дэсон урлагийн сургуулийн жүжигчиний ангийн сурагч"

    Саяхан л хормойн донтой новш шиг харж байсан залуу яг одоо миний урд өхөөрдөм инээмсэглэл гаргаад зогсож байна. Би юу ч ойлгохгүй байна?

"Төрсөн өдрийн мэнд!!!" Жимин бялуу барьсаар ирэх бөгөөд бусад залуус ч бас хамт  байлаа.

Юнги - Айлгасан бол уучлаарай. Өнөөдөр чиний төрсөн өдөр шүү дээ. Бид харин чамд сюприз барих санаатай л...

    Юнги чихэндээ хүрэн тэнэг хүн шиг царай гаргана. Би шууд л газар суун уйлж эхлэв.

Жонгүг - Нүна, энэ бүхэн танд таалагдахгүй байгаа юм уу?

- Тиймээ таалагдахгүй байна. Муу новшнууд минь би дөнгөж сая өөрийгөө хэн нэг галзуу амьтанд хүчиндүүлэх нь л гэж бодсон за юу! Тэнэг! Тэнэг! Тэнэг БАНГТАН!!

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now