11. Найзууд

401 65 1
                                    

"SBS мэдээ

Дэлхий дахиныг шуугиулж буй BTS хамтлагийн гишүүн Шюга нь хүнтэй гэрлэсэн гэдгээ дөнгөж саяхан зарлалаа. Энтэртайнмэнтээс нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд хуримаа хийгээд хоёр жил гаруй болж байгаа хэмээжээ. Мөн түүний эхнэр BlackPink хамтлагийн гишүүдтэй дотно найзууд гэх агаад анх БигХит энтэртайнмэнтэд стиллистээр орж байсан юм. Дуучин Шюгагийн өгүүлсэнээр эхнэр нь ая зохиогч, продюсер болох хүсэл мөрөөдөлтэй байсан ажээ. Тэд одоогоор Ганнам дүүрэгт өөрсдийн шинэ гэртээ аз жаргал дүүрэн амьдарч байна.

Мэдээллийг бэлтгэсэн Пак Жиён"

Юнги бид хоёрын гэрлэлт хүн бүхний гайхшралыг төрүүлж байлаа. Гудамжаар алхах тоолонд "Энэ Хан Суран байна! Эввв" гэцгээж сөрөг үгнүүд амнаасаа урсгана. Энэ бүхэн надад үнэхээр хэцүү санагдаж байсан юм. Юнги энэ бүхнийг битгий тоо гэж хэлсэн. Интернэт орж сэтгэгдэлүүд уншиж болохгүй шүү гэж хэлсэн болохоор би түүний хэлсэнээр хийх болно.Өнөөдөр Чэёонтой хамт дэлгүүр хэсэхээр тохирсон. Юнги өглөө эрт гараад орой л ирдэг. Бангтан одоо шинэ альбум гаргахаар төлөвлөж байгаа болохоор их завгүй байгаа. Тиймээ би ойлгож байна. Ягаан өнгийн нимгэн зуны даашинз мөн өндөр өсгийт. Нүүрээ хөнгөхөн будан урт хар үсээ задгай тавиад цүнх болон нарны шилээ аваад гэрээсээ гарлаа.

- Чэёон!

Чэёон - Суран!

Чэёон - Бие нь гайгүй юу?

- Гайгүй ээ. Жэнни, Жисү, Лиса гурав ирэхгүй юм уу?

Чэёон - Их дэлгүүр дээр түрүүлээд оччихсон байна гэсэн. Явцгаая!

Бид түүний машинд суун KS их дэлгүүр лүү хөдөллөө. В1 давхарт машинаа тавьчихаад цахилгаан шатанд суун 4 давхарт гарч ирвэл сэтгүүлчид камераа барьчихсан зогсож байв.

- Таны хорд хавдартай гэсэн мэдээлэл интернетээр дүүрэн байна. Энэ үнэн үү?

Бурхан минь гэж! Энэ хүмүүс хувийн нууцыг минь яаж мэддэг байна аа.

- Шюга та хоёр хэзээ танилцсан бэ?

- Та түүнд үнэхээр хайртай юу?

- Шюга таны анхны залуу юу?

- Таныг хүнд өвчтэй гэх румор байна. Энэ үнэн үү?

- Та хэдэн онд Шюгатай танилцсан бэ? Гэх мэтчилэн надаас олон олон асуулт асууж явах зай ч олдохгүй байв. Азаар их дэлгүүрийн хамгаалалтын албаны хүмүүс намайг найзууд дээр минь авчирлаа.

Жэнни- Суран-шши!

- Ахх энэ хүмүүс үнэхээр аймаар юм аа. Сая надад явах зай ч олдсонгүй.

Жисү - Суран, чи одоо болгоомжтой байх хэрэгтэй.

- Ойлголоо.

Бид өөрсөддөө тохиолдсон зүйлсийн тухай ярилцан инээлдэж байтал хэн нэгэн "Өршөөгөөрэй?" хэмээлээ.

- Таньдаг билүү?

- Аан намайг Кан Жүхёг гэдэг. Би танаас ярилцлага авах гэсэн юм аа. Болох уу?

- Ямар ярилцлага билээ?

Жүхёг - Юнги та хоёрын хайрын түүхийн тухай л...

Түүнийг ингэж хэлэхэд өмнөх дурсамжууд минь нүдний өмнө минь зурайлаа.

- Тийм ээ болно.

Жүхёг - Баярлалаа! Таныг Суран эгч гэж дуудаж болох уу?

- Болно оо.

Кан Жүхёг гэх энэ хүүхэд дөнгөж 18 настай бололтой жоохон харагдаж байлаа. Би хэдий найзуудтайгаа уулзах уулзалтаа цуцлахыг хүсээгүй ч өөрсдийнхөө хайрын түүхийг хальсан дээр үлдээхийг хүсэж байсан тул зөвшөөрсөн юм.

[✔︎] 𝐒𝐄𝐄𝐒𝐀𝐖 ᵐⁱⁿ ʸᵒᵒⁿᵍⁱWhere stories live. Discover now