Арвантавдугаар хэсэг

3.8K 399 27
                                    

Намайг барилгаас гаран ухаан мэдрэлгүй хаашаа ч юм алхаж байтал тэнгэрээс аадар цутгаж эхлэх нь тэр. 

Гудамжаар явж буй хүмүүс намайг түлхэн гүйлдэж байлаа. 

Алхаад л байсан ... хаа хүрэхээ ч мэдэхгүй ч алхаад байсан. 

Бороо ч зогсож, нар жарган миний хувцаснаас ус дуслах ажээ. 

Ахын гэрийн гадаа ирээд хонхыг нь дартал бэр эгч хаалга тайлж өгсөнөө уулга алдан ахыг дуудав. 

Удсан ч үгүй ах цаанаас гүйж ирэн намайг харангуутаа хөмсөг зангидлаа. 

- А..ахаа 

Амнаас минь энэхүү ганцхан авиа урссаар би ахыг тэврэн авлаа. Өмссөн хувцас минь ахын хувцасыг норгох бол нулимс минь цээжийг нь норгох аж. 

- Ахаа таньд хэлээгүй үлдсэн нэг зүйл байгаа. Үүнийг сонсчихоод та надад битгий уурлаарай. 

Амьдралынхаа туршид бид хоёр л эр хүнийг ингэт л нь зовоож байна. Нэг нь Минсок бол харин нөгөөх нь миний ах ... 

Минсокоос ялгаатай нь Живон ах намайг юу ч хийсэн үргэлж миний талд байсаар ирсэн хүн .. 

*****

2 жилийн дараа 

Ахад бүхнийг хэлсний дараа тэр намайг хүчээр ажилд оруулж, хамгийн дургүй зүйлийг минь насан туршид минь хийлгэхээр болчихсон. 

Амьдралынхаа хайран цагийг уйтгартай ажлын ширээний ард, бичиг цаастай ноцолдож өнгөрөөнө гэдэг миний хувьд там л гэсэн үг. 

Бас орой нь ажлаа тараад ахын гэрт гэрийн үйлчлэгчийг нь хийж, амралтын өдрүүдээр хүүхэд асрагч давхар хийнэ. 

Бурхан минь үүний оронд Минсок намайг шоронд явуулчихсан бол хамаагүй дээр байх байлаа гэж ... 

Ажлаа тараад үхэх гэж буй амьтан гэр лүүгээ сунаж унах шахсаар ортол ах, эгч хоёр намайг тосон буйдан дээр суулгалаа. 

- Баяртай мэдээтэй Жисү. Ёнуг үрчилж авах асуудал цэгцэрч шүүх бидний талд шийдвэр гаргасан. 

Энэ мэдээг сонсоод нүд минь сэргэсээр буйдан дээр цэхрэн суув. 

- Аавыг нь хаанаас олсон юм. 

Эгч харин энэ удаад мөрөө хавчаад 

- Аавын эрх мэдлийг жаахан л ашигласан төдий 

Trying to be fatherWhere stories live. Discover now