Арвандөрөвдүгээр хэсэг

2.4K 299 12
                                    

- Би юуг нь ойлгохгүй байгаа гэж? Би мэднэ .. цэрэгт явчихаар хамаг эрх чөлөөт амьдрал чинь байхгүй болно гэхээс үхтлээ айж байгаа биздээ? 

Минсок намайг түлхэн босоод нүүрээ даран холхиж эхлэв. 

- Би чамайг ухаантай гэж бодсон ...

Түүнийг ингэж хэлэхэд нүүр лүүгээ хүйтэн ус цацуулчихсан юм шиг мэдрэмж төрөх нь тэр.

- Би тийм зүйлд санаа зовох хүн биш. Хараал идсэн цэргийн албыг би ядах юмгүй хагаад ирнэ. Гол асуудал нь юунд байна гээч 

Минсок над руу хуруугаараа чичсээр орилох ажээ. 

- Ёнуд байна .. тэр дөнгөж тавхан настай хэрнээ түүний насанд баймгүй хүнд ачааг нуруун дээрээ үүрч байгаа. Чи ээж нь юм чинь ойлгож байгаа байлгүй дээ ... Чамайг байхгүй хэд хоногт би түүнийг сэтгэл зүйч дээр дагуулж очсон. Тэр эцэг эхдээ хаягдсанаас болж сэтгэц нь хүчтэйгээр гэмтсэн гэж хэлсэн. Мэдээж би мэргэжлийн хүн биш учир үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна ... 

Түүний хэлсэн зүйлсээс болоод дотор минь асар их ичих мэдрэмж төрж байлаа. Би яаж үүнийг мартаж чадваа. Хүн чанар минь дотроос зулгааж, алгуурханаар намайг идэж байх шиг ... 

- Ёну төрсөн эцэгтэйгээ уулзаад удаагүй байтал би дахиад явах болчихлоо шүү дээ. Магадгүй хоёр жил тийм ч удаан биш байж болох ч хүүхдийн хувьд маш том зүйл. Би түүний өмнө маш буруутай. Би сайн эцэг байж чадаагүй .. 

Минсок сүүлийн өгүүлбэрээ дуулдах төдий хэлчихээд дахиад л нүүрээ даран доош суув. 

Би маш ихээр ичиж байсан тул түүнд юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Уруулаа хазласаар түүн рүү харж байтал тэр гэнэтхэн босож зогсоод гарах үүд рүү зүглэж эхэллээ. 

- Хаачих гэж байгаа юм? 

- Энд суугаад байвал асуудал шийдэгдэхгүй учир гарц хайж олохоор явлаа. Би Ёнуг нэг удаа хаясан байж болох ч энэ удаад яасан ч тэгэхгүй. 

Түүний харц шийдэмгий харагдах ажээ. 

Тэр миний өмнө хаалгаа хүчтэй хаагаад намайг хоосон гэрт ичгүүртэй минь хамт үлдээгээд явчих нь тэр. 

****

Энэ удаад би бардам зандаа хөтлөгдөөд суугаад байж болохгүй учир Минсокын харш руу өөрөө очихоор болов. 

Түүний цэрэгт явах болсон мэдээ Солонгосын хайлтын системүүдээр вирус шиг л хурдан тархсан байлаа. 

Trying to be fatherWhere stories live. Discover now