Нэгдүгээр хэсэг

5.8K 446 6
                                    

Би гартаа хүүхэд хөтлөчихсөн томоос том барилга руу гөлрөн зогсож байлаа.

Учир нь энэ барилгын 10 метрийн радиуст л ойртонгуут хамгаалагч хавьтуулалгүй хөөж байв.

"Хараал ид гэж" ..

Намайг уруулаа хазлан зогсож байх зуур тархинд минь нэгэн санаа харван орж ирээд хөтөлж буй хүүхдийнхээ чихэнд нэгэн зүйл шивнэтэл тэр толгой дохин миний гараас мултран гүйх нь тэр.

- Хөөе би чамайг тийшээ гүй гэж хэлээгүй шдээ.

Намайг хүүхдийн ардаас гүйх гэтэл хамгаалагч зогсоогоод бид хоёр луу эргэлзэнгүй сандран харах аж.

- Хөөш ажилгүй тэнэг минь. Миний хүүхэд харгалзах хүнгүйгээр танай барилга руу гүйгээд орчихлоо. Тэр дээд давхарт гарч байгаад онгорхой цонхоор нисчихвэл яах юм? Эсвэл лифтэнд суухаар оролдож байгаад гацчихвал яана? Урд минь зогсоод байлгүй гүйгээч дээ.

Намайг зогсолтгүй чарлан орилсонд хамгаалагч надтай цуг барилга руу гүйн орлоо.

"Тиймээ энэ чинь л миний жаал .."

Би арайхийн барилга дотор ороод хамгаалагчыг төөрүүлж чадав.

Эцэст нь гурван давхрын ариун цэврийн өрөөний үүдэнд ирээд "Ёну" хэмээн зөөлөн дуудлаа.

Удалгүй ариун цэврийн өрөөнөөс хүү гарч ирээд миний гарт хөтлүүлэн алхав.

- Сайн байна жаалаа. Одоо ээжийнхээ хэлснээр хийнэ шүү.

Би хүүхдээ дагуулан SM entertainment дотор хэсүүчилж явахдаа замаа үнэхээр сайн олж байсан юм.

Учир нь би барилгын доторхыг мэдэхийн тулд эндэхийн нэг ажилчинд хичнээн их мөнгө төлсөн билээ дээ.

Нэгэн хаалганы өмнө ирэн зогсохдоо би гүнзгий амьсгаа аваад хүү рүү нэг харж нүдээ ирмэчихээд хаалгыг түлхэн орлоо.

Өрөөн дотор байх хүмүүс нь тал нь л над руу анхаарлаа хандуулах бол бусад нь өөр зүйлс хийцгээх ажээ.

Би хоолойныхоо хамгийн дээд өнгөөр "Яа Ким Минсок" хэмээн орилтол бүгдийн анхаарал над дээр туслаа.

Тэгтэл гарт минь хөтлөөтэй байсан Ёну Минсок руу гүйн хөлнөөс нь зуураад авах нь тэр.

- Ааваа!

Кёнсүү ууж байсан усандаа хахах бол Минсок над руу хөмсөг зангидан харав.

- Ямар новш нь вэ?

- За эцэг гуай хариуцлагаа хүлээвэл яаж байна?

- Байз! .. новш гэж ... чи намайг чамтай унтаад ... энэ миний хүүхэд гэх гээд байгаа юм уу?

- Юундаа гайхаад байгаа юм. Харваас чиний жижиг хувилбар зогсож байгаа биздээ.

Минсок нүүрээ гараараа дарсаар хий дэмий ам нь ангалзаж байв.

Өрөөнд байсан бусад гишүүд бие бие рүүгээ дохилцсоор гарч яван өрөөнд зөвхөн хүү бид гурав үлдлээ.

- Хөөе эмэгтэй гуай .. яаж батлах юм. Тэгээд ч би унтсан эмэгтэй болгоноо санаж байна.

- Тэгвэл би чиний санахгүй байгаа жагсаалтын хамгийн эхэнд байна новш минь ... яаж нотлох юм бэ гэсэн үү. Одоо эмнэлэг явцгаая.

- Болж байна. Тэгье. Галзуу хүүхэн бэ!

Тэрээр хөлнөөс нь зуурсан байгаа Ёнуг эвтэйхэн тавиулаад өрөөнөөс хаалга хүчтэй гэгч нь саван түрүүлэн гарав.

- Хэрвээ ямар нэгэн заль зохиох гэж байгаа бол эртхэн больсон чинь дээр шүү.

- Чи л эртхэн хариуцлагаа хүлээчихвэл амар байна.

Би түүн рүү мөчөөгөө өгөлгүй муухай харав.

Хонгилоор хүмүүс гүйлдсээр харвал намайг хаалган дээр оруулахгүй байсан хамгаалагч ардаасаа нилээд олон хүн дагуулчихсан над руу заан орилох нь тэр.

- Наад эмэгтэйгээ бариад ав!

Тэгтэл Минсок тэдний урд орон зогсоод

- Санаа зоволтгүй дээ. Надтай цуг яваа юм.

гэхэд нь гайхширч орхилоо. Удалгүй тэдгээр олон хүмүүс явсны дараа тэрээр над руу хараад

- Битгий их зүйлд бод. Бид яаралтай шалгуулах хэрэгтэй биздээ?

***

Тэрээр менежэрээрээ нэгэн эмнэлэг олуулаад Ёнуг тэврэн туугдаж буй мэт л түргэн түргэн гүйсээр яван оров.

Цагаан хувцастай эмэгтэй түүний болон Ёну-ийн шүлснээс дээж авахад нь би зүгээр л хажууд нь харж зогссон юм.

- Хэрвээ чи хүлээн зөвшөөрөхгүй удах тусам би чамаас авах мөнгөө 2 дахин ихэсгэнэ шүү.

Би шүдээ сийгүүлсээр түүнд заналтай гэгч нь хэлтэл тэрээр өөртөө итгэлтэй, бардам инээмсэглэл нүүрэндээ тодруулах ажээ.

Trying to be fatherWhere stories live. Discover now