Арвангуравдугаар хэсэг

2.3K 306 7
                                    

Хэсэг уйлсаны дараа сэтгэл амарч, тайвшраад ирэв. 

- Жисү чи одоо насанд хүрсэн эмэгтэй хүн шүү дээ .. намайг асуудалдаа оролцуулмаар байвал надад татгалзах зүйлгүй. Гэхдээ одоо ийм хүүхэд шиг байхаа болих хэрэгтэй .. 

Живон ах надад санаа алдан ийнхүү хэлчихээд үсийг минь илэх ажээ. 

- Тиймээ ахаа .. 

Би доош харсаар сул дуугаар хариулав. 

- Би чамайг тэр залуугаа мартаасай гэж хүсэж байна. Тэгээд өөрийг чинь хайрладаг энгийн залуутай гэрлэх хэрэгтэй шүү дээ. 

- Би тэгнээ ..

- Гэхдээ тэрнээс өмнө тэр залууг чинь би заавал хашраах болно. Хэн юм? Хаана амьдардаг юм? 

Ахын царай ширүүсэн гараа дугаргасаар надаас асуулаа. 

- ЭКСО Шиүмин 

- Ойлголоо ЭКСО Шиү .... Яасан гэнээ!

Живон ахын нүд томрон чангаар уулга алдан дахиад л намайг сэгсчих нь тэр. 

- Бурхан минь гэж ЭКСО гэж нөгөө ... ЭКСО юу? Бурхан минь! .... Тэр ингэхэд бодитоороо ямар вэ? Царайлаг уу? Бас баян уу? Гэр нь хаана байдаг юм? Мэдээж баячуудын дүүрэгт л байхдаа. Чи тэгж байгаад их азтай золиг юмаа. Яаж яваад ... нээрээ тийм шүү дээ. Чи муу ч гэсэн Юн гэр бүлийн мах цусны тасархай юм гэсэн дээ ..

Ах айлгүйтэн амаа даран инээгээд намайг зөөлөн цохих аж. 

- Ах гуай яагаад айлгүйтээд байгаа юм? Та тэгээд хашрааж өгөх юм уу үгүй юм уу? 

- Ээе чи ахыгаа хэтэрхий өндөрт үнэлж байна шүү. Би яаж ЭКСО-д хүрж чадах юм? Би барахгүй шдээ. 

- За за март .. шал тэнэг юм. Таниас юу хүлээсэн юм бол доо. 

Би бачуурсандаа нүүрээ гараараа сэвэн ус уухаар гал тогоо руу явав. Харин ах ард одоо ч инээсээр байлаа. 

- Ингэхэд Ёну хаана байгаа юм? 

- Ёну цэцэрлэгтээ явсан. Сайн байгаа болохоор та санаа зоволтгүй одоо харь. 

Живон ах толгой дохичихоод гарах хаалга руу зүглэж байснаа гэнэтхэн эргэж харав. 

- Чи ингэхэд намайг тэр .. Шиүминтэйгээ уулзуулж чадах уу? Амьдралдаа ганц удаа ч болов түүнийг харчихмаар л байна шдээ. 

- Наад мөрөөдлөө эхнэрээсээ л гуй. Эхнэр чинь түүнийг Компанитай нь худалдаж авах хэмжээний баян биздээ? 

Trying to be fatherWhere stories live. Discover now