Тоби нар юм ойлгохгүй байгаа нь харваас илт боловч Эми Нана хоёр Бэкхёны хэлснээр хүн, чөтгөр гэдгээ хэнд ч хэлсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тоби нар юм ойлгохгүй байгаа нь харваас илт боловч Эми Нана хоёр Бэкхёны хэлснээр хүн, чөтгөр гэдгээ хэнд ч хэлсэнгүй. Тэд зүгээр л охидын яриа өрнүүлэн хэрэгтэй хэрэггүй хов базна.

Эми "энэ магадгүй эрэгтэй тайчигч үзэхээс ч гоё бололтой"
Нана "мэдээж ш дээ хэдэн шалдан залуу үзлээ гээд яах вэ дээ. Тэднийг ямар захиалж аваад хамт хонолтой нь биш"
Ногоон Тоби "манайд хэдэн шалдан залуу гэдэг амттан юу ч алга, та арай өөр зүйл захиалж болох уу?" гэсээр хаанаас ч юм гаргаж ирсэн маш урт жагсаалтаа нухацтай ширтэнэ.
Улаан Тоби Эмигийн мөрийг атгах ба "сайн шалгаад үз дээ, уг нь манайд бүх төрлийн амттан байдаг ш дээ, эсвэл уух зүйл юм болов уу?" гэсээр үнэхээр хөөрхөн царай гаргана.
Эми Нана хоёр зэрэг инээн
Эми "бид юм захиалаагүй ээ, зүгээр юм ярьж байсан юм. Та хоёр амарч бай" гэхэд
Улаан Ногоон Тоби их л баяртай "за" гэснээ тэднээс холгүй байх үүлэн дээр гараад унтаад өгөх нь тэр.
===================
Рашаанд бараг цаг шахуу суусан байх тэд Тоби нараа сэрээгээд өрөөнөөс гарлаа. Хөтөч тэднийг хүлээн зогсоно.
Хөтөч "за одоо бүгдээрээ үс гэзэг, хумс гээд бүгдийг чинь янзалж өгнө. Бас маск болон бусад үйлчилгээ ч хамаарна" гэсээр тэднийг дагуулан нэгэн өрөөнд орлоо.
Энэ өрөө зүгээр л дэлхий дээр байдаг шиг өрөө боловч илүү дээд зэрэглэлийн гэж хэлж болно.

Тэднийг ороход дахин хоёр эрвээхийн шидтэн угтах ба "сайн байна уу? дүпүтэй шөл, цаасан шувууны бурхдаа сууцгаан уу?" гэсээр инээмсэглэн зогсоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэднийг ороход дахин хоёр эрвээхийн шидтэн угтах ба "сайн байна уу? дүпүтэй шөл, цаасан шувууны бурхдаа сууцгаан уу?" гэсээр инээмсэглэн зогсоно.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now