Ep-39 "Аз жаргалын spa"

Start from the beginning
                                    

Бэкхён "орж чадах үгүй нь харах л үлдлээ" гэсээр клубын зүг ширтэнэ.

====================

Эми Нана хоёр клуб рүү алхах зуур Нана "энэ үнэхээр зүгээр гэж үү?"

Эми "мэдээж шал тэнэг санагдаж байна гэвч бид хариугаа авах ёстой" гэсээр хаалган дээр ирлээ.

Тэднийг орох гэтэл том биетэй хамгаалагч залуу "бичиг баримтаа" гэсээр гар сунгав.

Эми Нана хоёр хэн хэн нь тайчих клуб битгий хэл энгийн клуб ч орж үзээгүй тул бичиг баримт болон насны хязгаарыг тухай бодоо ч үгүй бололтой.

Нана нүдээ эргэлдүүлсээр "б-байхгүй ш дээ, заавал хэрэгтэй юм уу?" гэж гайхан асуухад

Хамгаалагч залхсан царайтай "хэдтэй юм? та хоёр" гэж ширүүн асуухад

Эми Нана хоёр сандарсандаа "а-арван ес" гэж зэрэг шахуу хэллээ.

Хамгаалагч тэднийг шоолох мэт инээгээд "жаалуудаа яг одоо гэртэй харьж хичээлээ хий, тэгээд хорин нэг хүрсэн хойноо ирээрэй. Жоохон юмнууд байж ямар задарсан амьтад вэ?? нүүр амаа байдгаараа будсан байгааг нь хараад байгаарай, ЯАВ ТИЙМ ЭРТ ХҮҮХЭН БОЛМООР БАЙНА УУ?" гэж орилоход Эми Нана хоёр яахаа мэдэхгүй таг гацсан байв.

Бэкхён Чанёол хоёр тэднийг холоос харан баахан инээж инээж сая нэг тэдэн дээр ирлээ.

Бэкхён "бид тэднийг аваад явъя даа" гэхэд

Хамгаалагч "тэгсэн нь дээр байлгүй, тайчигч үзнэ гэнэ шүү" хэмээн үглэсээр хаалгаа хаачих нь тэр.

Эми Нана хоёр ичих, бантах, гайхах, уурлах гээд л есөн шидийн мэдрэмж холилдон байх зуур Бэкхён "үдэшлэг дээр болсон зүйлс бүгд тоглоом байсан юм. Та хоёрыг ирнэ гэж мэдээд хүлээж байсан бас ирсэн гэдгийг чинь хараад хүүхнүүдтэй яриа өдөж бүжигчин хүүхнүүд дээр очсон юм. Уучлаарай Эми чиний хардаж байгаа чинь дэндүү хөөрхөн харагдаад байсан болохоор дахиад жоохон хардуулмаар байсан юм. Би чамдаа маш их хайртай" гэсээр Эмигийн уруул дээр үнслээ.

Чанёол ч бас "тийм шүү, чамайгаа ирсэн гэдгийг хараад л тоглосон юм. Тэгээд уурлаад гараад явахад чинь шууд л араас чинь ирсэн. Уучлаарай" гэсээр Нанаг өөртөө татан уруул дээр нь үнслээ.

Тэдний хэн хэнийх нь үнсэлт дуусахад Эми Нана хоёр бага зэрэг зөөлөрсөн боловч яг ч уур нь гараагүй бололтой

Эми "тоглож байгаа нэрээ далимдуулаад хүн амьтны дотоож руу мөнгө хийсэн юм биш үү чи" гэсээр Бэкхён руу муухай харна.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now