Ep-39 "Аз жаргалын spa"

Start from the beginning
                                    

Нана "хнн" гэсээр өөр тийш харлаа.

Бэкхён "хардаж байгаа биз дээ? хатантаан"  жуумалзахад

Эми дээгүүр харсаар "мэдээж үгүй, харин нэг зүйлийг нэмээд хэлэхэд Нана бид хоёр ч гэсэн эрэгтэй тайчигчдын клуб орно" гэхэд

Нана гайхсан бололтой Эми рүү нэг том харснаа эргээд төв царайтай болон "тийм шүү, эрэгтэй тайчигчдын биеийг илж таалхаа хүлээж тэвчихгүй нь" гэсээр Чанёол руу муухай харлаа.

Бэкхён инээдээ тэвчин жуумалзсаар "тэгээ тэг миний хайр, хорин нэг хүрэхээр чинь хайр нь гэртэй эрэгтэй тайчигчдын үдэшлэг зохиож өгье" гэхэд

Эми "үгүй ээ яг одоо клуб явлаа" гэсээр хамаа сөхнө.

Чанёол "гэхдээ хорин нэг-" гэтэл

Бэкхён үгийг нь таслаад "тэгээ тэг хаашаа явах юм хайр нь хүргээд өгөх үү?" гэсээр инээдээ барьж ядна.

Эмигийн шар үнэхээр хөдөлсөн бололтой утсаа гаргаж ирэн тайчих клубүүдийн хайлган хаяг байршлыг нь мэдээд "Нана бид Fire явна эндээс холгүй юм байна хувцсаа соль" гэсээр Нанаг чирэн босголоо.

Нана ч том нүдэлсээр гайхсан харагдах боловч Чанёолд хангалттай уурласан байсан тул "тэгье ээ тайчигч залуус Чанёолоос гоё байх" гэсээр тэд дээш өгслөө.

=================

Чанёол "уучлалт гуйна гэсэн биз дээ? яагаад улам уурыг нь хүргээд байгаа юм?"

Бэкхён "юу ч гэсэн тэднийг клуб орж чадах эсэхийг нь харъя харин нөгөө бэлэг байгаа гэсэн ш дээ" гэхэд

Чанёол толгой дохилоо.

Бэкхён "Клуб дээр очсон хойно нь бэлгээ өгнө" гэж хэлээд нүдээ ирмэлээ.

Чанёол юу ч мэдэхгүй, юу ч ойлгохгүй байгаа ч Бэкхёнд итгэн чимээгүй л дагахаар шиднэ.

хэсэг хугацааны дараа Эми Нана хоёр үнэхээр хөөрхөн басхүү дур булаам болсон байх ба нүүрээ хүртэл өмнө нь буддагаасаа хамаагүй тод ширүүн будсан байв.

Чанёол "воаа"

Бэкхён "за тэгээд явах уу?"

Эми "явъя" гэж заналтай нь аргагүй хэлээд гэрээс гарлаа.

Бэкхёны машинд бүгд суусан байх ба Эмигийн очно гэсэн клубын гадаа ирэн зогсоход Эми "хүргэж өгсөнд баярлалаа" гэсээр хаалга саван гарлаа.

Нана ч түүнийг даган буув.

Чанёол "одоо тэгээд яах вэ?"

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now