Ep-4 "Аавын төрсөн өдөр"

Start from the beginning
                                    

Бэкхён машинаас буун хаалга нээж өгөхөд Эми машинаас буухдаа "хүргэж өгсөнд баярлалаа, хайртай шүү" гээд Бэкхёны хацар дээр үнсэн сургуулийн хашаа руу орлоо.

Түүнийг ороход хүүхдүүд шивэр авир хийн бүгд түүнийг ажиглана.

Сургуулийн хамгийн хэл амтай хов жив хутгадаг охидын бүлэг замд нь зогсож байсан тул Эми "саяын гоё машин бол манай ахын машин, АХЫН МАШИН. Хүргэж өгсөн хүн нь бас манай ах, АХ ШҮҮ ДЭЭ ОЙЛГОСОН УУ? НАМАЙГ ӨСГӨСӨН ЦУСАН ТӨРЛИЙН АХ МИНЬ" гэж тэдэнд онцгойлон хандаж эхлэхэд

Нөгөө охид худлаа инээлдэн "ойлголоо доо, юун аймаар хардаг юмбэ дээ" гээд өнгөрлөө.

Нөгөө охидын цаахна талд байсан Эмигийн хамгийн сайн найз болох Нана түүн дээр ирлээ.

Нанагын нүд байдгаараа томорсоор "үнэхээр саяын ах чамайг өсгөдөг нөгөө ах чинь юм уу? ийм царайлаг бас залуухан гэж мэдээгүй юм байна, чамайг төрсөн цагаас чинь өсгөсөн гэсэн болохоор би нэлээд хөгшин хүн гэж бодож байсан шүү" гэсээр Эмиг сугадлаа.

Эми "мм харин тийм ээ, тэр үнэхээр залуухан харагддаг. Гэхдээ нас нь бол жоохон явсан л байх намайг анх өсгөж эхлэхдээ жоохон хүүхэд байгаагүй нь мэдээж жоохон байлаа гэхэд арван зургаа долоотой түүнээс дээш байсан байх ингэж бодохоор тэр одоо гуч нэлээд гарсан байх ёстой гэвч мөнхийн ус уусан юм шиг л огт хөгширдөггүй юм. Ядаж байхад өөрөө орчин үеийн залуустай адилхан сүүлийн үеийн стилээр хувцасладаг болохоор түүнийг харсан хүмүүс хорь дөнгөж гарч байгаа л гэж боддог байх" гэж хэлэхэд

Нана түүн рүү хачин хараад "чи ахынхаа насыг мэддэггүй юм уу?" гэж асуулаа.

Эми "тийм ээ, тэр хэзээ ч насаа хэлдэггүй бас төрсөн өдрөө ч тэмдэглэхгүй үнэхээр хачин хүн байгаа юм" гэв.

Нана уулга алдаад "танай гэр бүлийнхэн үнэхээр хачин юмаа. Би лав ахыг чинь хараад чиний уулздаг залуу л гэж бодох байсан тэр үнэхээр залуухан бас царайлаг харагдаж байна. Гуч нэлээд гарсан ах нар бүгд танай ах шиг ийм залуухан харагддаг байсан бол би шууд ийм хүнтэй гэрлэх байсан" гэсээр төсөөлж байгаа мэт инээдтэй царай гаргана.

Эми түүнийг нудраад "больж үз, дандаа сонин юм төсөөлж байдаг юм" гэхэд

Нана "гэхдээ танай гэрийг холоос харахад энгийн л амьдралтай айл шиг харагддаг гэтэл ахын чинь машин бараг танай гэрээс ч үнэтэй юм биш үү? ах чинь юу хийдэг юм? өөрийн компанитай юу?" гэж асуухад

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now