Хурмын гэрч

5.6K 464 21
                                    

Жимин маргааш болох уулзалтын гэрээний хэдэн зүйлстэй таницлан ширээний ард анхааралтай нь аргаггүй хөдөлгөөнгүй суухад харин хажууд нь Сүжи орон дээр нь утсаараа тоглон хэвтэнэ. Түүний хэтэрхий чимээтэй байгаа байдалд нь Жиминий тэвчээр алдран түүнлүү хэнгэнтэл санаа алдан харлаа

"Юу болсон болоод ингэтлээ санаа алдаад байгаа юм?"

"Хажууд нэг охин хэтэрхий чимээтэй байгаа нь надад үнэхээр төвөг учруулаад байна лдаа" гэж Жимин Сүжирүү  энгэртээ гараа зөрүүлсээр эргэн хартал Сүжи орноосоо өндийн завилан суугаад

"Чи иймэрхүү төв царайтай байхдаа халуухан болчихдог гэдгээ мэдэх үү?"

Жимин гэнэтийн энэ үгэнд нь цочирдсон ч түүнээсээ илүү ичих шиг болов. Хариу хэлэх гэсэн ч ам нь хий ангзалзаад хэлэх үггүй бууж өгөхөөр шийдэн буцаад ажилдаа анхаарлаа төвлөрүүллээ

"Яа! Хүн чамайг магтаад байхад талархах ёстой биш үү? Хмм.... Хунтайж ч гэж дээ"

"ЯА!"

"Яа? Чи өнөөдөр ч бүр хэлд орчихож ээ" Сүжи Жиминий хажууд  дөхөж ирээд  хажууд нь ширээн дээр нь суухад Жимин чихнээсээ эхлээд хацар хүртэлээ халуу дүүгэн улайж байгаагаа мэдрэв

"Чи ичиж мэддэг байсан хэрэг үү?"

"Олон үгээр идээд байлгүй өрөө лүүгээ явж амар"

"Хөөх, мөс шиг Хунтайж Жимин миний хэлсэн үгэнд их догдолжээ дээ?"

"Им Сүжи би чамайг өрөөлүүгээ явж амар гэлээ"

Гэнэт Сүжи Жиминий эрүүнээс барин өөрлүүгээ татан харуулахад Жиминий зүрх байрнаасаа сугарчих шахам цохилж эхлэх шиг болов

Новш гэж энэ охин юу хийгээд байна аа? Хөвгүүд л ингэдэг биш билүү?

Сүжигийн харц саяхан тоглоом тохуу хийж байсан гэнэн хонгор охиний харц байсан ч одоо юу ч хийхээс буцахааргүй шийдэмгий болчихсон байх ажээ.

"Чамайг надтай ингэж харьцахаа хэзээ болих бол гэж мэдэхээс бүр сонирхол татаад байх юм"

"Я-Яа.... Чи юу хйигээд байгаа юм" гээд Жимин түүний гарыг хөнгөхөн цохиод холдуулахад Сүжи түүний нүүрэнд гэнэтхэн ойртоод ирэх нь тэр. Тэдний дунд хэдхэн инчийн зай үлдсэн байх агаад бие биенийхээ амьсгалахыг хүртэл мэдрэх хэмжээний ойрхон зайнд байв

"Чи... Чи яах гээд бай-"

"Би чамд сануулчихъя, Чиний энэ байдал удаан үргэлжлэхгүй л болов уу... Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн байдаг гэдгийг мэднэ биз. Тэр дунд хэзээ нэг өдөр чи миний нэрийг сонсох төдийд догдолдог болчихсон ч байх юм бил үү... Харин тэр үед би чамайг харж үзэх эсэхээ харж байж л болъё"

[COMPLETE]Хааны ордон || JJK ||Место, где живут истории. Откройте их для себя