Нулимс

4.8K 411 46
                                    

Телевизийн төв хаалгаар Жонгүг Эринийг хөтөлсөөр машиндаа суун олон асуулт шалгаах сурвалжилагч нараас арай хийн холдлоо. Машин тэдний бараа харагдахгүй болтол хол явахад Жонгүг Эринийг хөтлөсөн гараа тавив. Яг л одоо сая болсон хэсэгхэн хоромийн жүжгээ дуусгая гэсэн мэт.

"Жонгүг аа... Түрүүний явдал-"

"Амаа тат"

Өөрийнх нь яриаг тэгэж сэтгэл сэв суутал таслан ийм үг хэлсэн Жонгүгрүү Эрин гайхан харлаа. Гэхдээ тэр гомдсонгүй, энэ бүхний дараа яасан гэж гомдох билээ дээ.

------------------------------------------------------

~Ордонд~

Ордонд ирсэн даруйдаа хааны өргөөнд ир гэсэн зарлигын дагуу Жонгүг Эрин хоёр настангуудын өмнө толгой гудайлган суулаа

"ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙГАА ЮМ! ЯРИЛЦЛАГА ӨГЧ АРД ТҮМНИЙ БОДЛЫГ ЭРГҮҮЛ ГЭСЭН БОЛОХООС ИЙМ ШУУГИАН ДЭГДЭЭ ГЭЖ ЗАХЬСАН БИЛҮҮ!" Хаан урдах ширээгээ нудрага зангидан цохилон ийнхүү хэлэхэд Жонгүгаас илүү Эрин бондгос хийтэл цочин айх ажээ.

"Ха-хаантаан энэ бүгд миний буруу болохоор та-"

"ДУУГАА АЯД! БИ ХУНТАЙЖААС АСУУЛАА."

"Гүнжтэн та яагаад ийм болчимгүй үйлдэл хийнэ вэ! юу бодож байсан юм?" Хатан хааныг бодвол арай тайван өнгөөр ярьж байсан ч дууны өнгөд нь зэмлэсэн өнгө илт цухалзана

"Б-Би тэр үед... өөрийн ухаангүй байсан бололтой"

"Хааны удмыханы амнаас анх удаа салалт гэдэг үг гарлаа. Энэ үйлдээрээ чи энэ удмыг хичнээн ичгэвтэр байдалд оруулсан гэдгээ мэдэж байна уу гүнжээ! "Түрүүнээс хойш дуугаа хураан газар ширтэн суусан Жонгүг хааны энэ үгийн дараа ам нээн дуугарлаа

"Хэрвээ та энэ асуудалд буруутгах хүн хайж байгаа бол... Тэр гэм буруутан нь бид биш харин настангууд та нар."

" Хунтайж аа!"

"Би хэлсэн шүү дээ. Энгийн амьдралаараа өөрийнхөө дураар амьдарч байсан охиныг шорон шиг ордонд оруулж ирчихээд эцэст нь яагаад түүнлүү ингэж чичилцгээгээд байгаа юм. Яагаад? Бид уучлалт гуйж чададхгүй нь... Учир нь бид биш та нар энэ бүхнийг эхлүүлсэн учраас" Жонгүг итгэл дүүрэн хэлсэн энэ үгсийнхээ дараа Эриний гарнаас татан настангуудын зүг эргэж ч харалгүй өргөөнөөс гараад явчихав

------------------------------------------------------

Жонгүг өргөөндөө орж ирэх хүртэлээ араас нь алхааг нь гүйцэх гэж хичээн хурдан хурдан алхах Эриний гарыг хүчтэй саван тавиад эргэж хараад өрөөнийхөө зүг алхаад явчихлаа. Мэдээж Жонгүг яг одоо үнэхээр ууртай байгаа нь ойлгомжтой байв. Эрин түүний бугуйнаас барин зогсоох гэтэл Жонгүг түүний нүдрүү гомдол бас уур уцаартай харцаар цоо ширтэн харлаа, нэг ч үг хэлээчгүй хэрнээ зөвхөн тийм л халуу төөнөсөн аймшигтай харцанд нь Эрин хөшиж орхисон юм. Удсанчгүй Эрин түүний гарын тавин шалруу харцаа чиглүүлээд

[COMPLETE]Хааны ордон || JJK ||Where stories live. Discover now