Салах ёс

6K 453 39
                                    

Жонгүг бид тэшүүрээр гулгасаныхаа дараа зайрмаг идэцгээн их дэлгүүрээс хөтлөлцөн гарлаа.

"Ахх... Гадаа хүйтэн болчихсон байна. Дараа явцгаах уу? Чи ханиад хүрчихвэл яах юм?" гэж Жонгүг нөгөө том цүнхээ ухангаа хэлэв

"Үгүй ээ... Одоо явцгаая, Хөгжилтэй шүү дээ"

"Бурхан мин чи өнөөдөр их зөрүүд байх чинь" Жонгүг инээмсэглэсээр цүнхнээсээ ороолт гаргаж ирэн надад зүүлгээд духан дээр минь үнслээ

"За яахав, хүсээд байвал явцгаая. Машиндаа хурдан ор ханиад хүрэх нь байна"

Ордноос хулгайгаар авч гарсан машиндаа орж суухдаа би өөрийн эрхгүй шүүрс алдан өгзгөө барив. Жонгүг надруу санаа зовсон харцаар хараад толгойгоо сэгсрэн

"Гулгаж чадахгүй гэдгээ эртнээс хэлэхгүй. Ганц цагын дотор хэдэн угаа өгзөгөөрөө унадаг юм бэ?"

"Яа! Унаж байж сурдаг юм мэдэв үү? Дэлхий дээр ганц чи бүх юмыг сайн хийдэг гэж бодоо юу?"

"Ойлголоо ойлголоо, одоо гомдлын мөр тээгээд байлгүй замаа заа"

Би ч түүнд хариу хэлсэнгүй энгэртээ гараа зөрүүлэн цонхруу хараад суучихад Жонгүг инээд алдаад тавьсан дуугаа чангалан далайн зүг хурдаа нэмэн хөдөллөө

------------------------------------------------

"Яа... Кан Эрин сэр!" Нэг мэдэхэд хэн нэгний хацрыг минь зөөлхөн чимхээд үнсэх үед гүн нойрноосоо сэрлээ. Нилээд урт зам туулсандаа ч тэрүү зам заахаа мартаад унтаад өгчихсөн минь энэ байж.

"Яанаа унтчихсан байна шүү дээ" ухас хийн босч сандал дээрээ цэхлэн суугаад гоожуулсан шүлсээ цамцныхаа хануйгаар шудран арчлаа. Жонгүг миний энэ үйлдлийн шоолон инээгээд машины урд цонхруу хар гэж байгааг бололтой толгойгоороо дохив

"Өө... Ирчихээ юу..."

"Чамаас энэ машины газар заагч эгч илүү сайн бололтой"

Урд цонхоор хязгаар нь үл харагдах цэнхэр далай мэлэлзэн харагдах бөгөөд би түрүүний Жонгүгийн үгэнд хариу хэлэлгүй шууд машинаас буун далайн эргийн зүг алхалаа. Эрэгийн элс өмссөн пүүзрүү минь орох нь эхэндээ таагүй санагдаж байсан ч далайн давалгаан чимээнд анхаарал минь сатааран нүдээ анив. Удалгүй ард чимээ гарахад Жонгүгт ч бас элс тийм ч таатай бус байгаа бололтой хөмсгөө зангидсаан хажууд ирэн зогсоод халаасандаа гараа хийгээд

"Хөөх... Солонгост байхдаа анх удаа далайд ирж байна"

"Юу?"

[COMPLETE]Хааны ордон || JJK ||Opowieści tętniące życiem. Odkryj je teraz