Эрх чөлөө

5.4K 423 21
                                    

Жимин сонгодог төгөлдөр хуурын ая чангаар сонсогдох ангийн гадаа ирээд онгорхой хаалгын налан зогслоо.

Толины урд хэний ч дурыг булаахаар үзэсгэлэнтэй охин хун далавчаа дэвэх мэт эргэлдэн бүжиглэнэ. Ая дуусахтай зэрэгцэн тэр сүүлчийн хөдөлгөөнөө гүйцэтгэн цэх зогсоод эгц харахад толинд Жимин гараа халаасандаа хийчихсэн зогсож байгаа нь харагдлаа.

"Чи энд юу хийж байгаа юм" тэр охин Жиминлуу залхсан байртай эргэж харан хэлэхэд Жимин халааснаасаа гараа аван түүний урд дөхөж ирэв

"Чи ч ойрын хугацаанд их од болж байгаа бололтойдог шүү"

"Надруу ирэх болсон шалтгаанаа хэлчихээд түрэгхэн явж үз"

" Хёорин... Өчигдөр Жонгүг Эрин хоёр хамт нэг өрөөнд хоносон" гэхэд толины наагуур байх хашлаган дээр Хёорин нэг хөлөө эгц тавин сунгалт хийнгээ

"Тэгээд?"

"Чи Жонгүгийг буцаж өөрийн болгоно гэдэг байсандаа буугаад өгчихсөн хэрэг үү?" гээд Жимин түүний урд ирэн доош тонгойн хэлэхэд Хоёрин хэтэрхий ойртсон нүүрнээс нь холдон зогсоод

"Хэн намайг бууж өгсөн гэж байна? Би одоохондоо юу ч хийж эхлээгүй байна"

-------------------------------------------------------

Эрин өнөөдөр бие нь өвдсөн гэх шалтгаанаар хичээлдээ яваагүй ба Жонгүг хичээлээ тараад шууд Эриний өрөөлүү орох гэхэд Чой ахайтны "Гүнж унтаж байгаа" гэсэн тайлбараас болон сэртэл нь гадаа буйдан дээр суун хүлээх хэрэг гарав. Өргөөнөөсөө гарч ирэхийг нь хүлээн буйдан дээр суун цаг хэртээ хүлээтэл гарч ирэх шинж огтхон ч алга. Хэсэг хүлээж байгаад өргөөнд нь орохоор шийдэн босч очоод хаалгыг нь тогштол хариу байсангүй. Ахин хаалгыг нь тогшин хариу хүлээтэл бас л таг чимээгүй. Эцэст нь Жонгүг тэсгэлгүй хаалгыг нь шууд онгойлгон ортол өөдөөс нь хоосон ор, эзгүй эл хуль өрөө угтан авлаа.

"Чой ахайтаан!!!"

Түүний захирангүй хэрнээ уцаартай дуугаар Чой ахайтан сандран гүйж орж ирэхэд Жонгүг түүнлүү ширүүн харан хоосон орыг хуруугаараа чичлэн заалаа

"Гүнж хаана байна! Унтаж байх ёстой хүн чинь орон дээрээ байтугай өргөөндөө ч алга!" Чой ахайтан түүний заасан зүг харцаа гүйлгэн хоосон ор байгааг хараад цочин шууд л Жонгүгийн урд өвдөг сөгдөн доош бөхийлөө

"Эрхэм дээдсээ! Гүнжтэн үнэхээр унтлаа гээд орондоо байсан юм. Би таньд яаж худал ярьж зүрхлэх билээдээ" гэхэд Жонгүг Жонгүг нүдээ анин амьсгаагаа аваад өрөөнийх нь эргэн тойрон нүдээрээ нэг гүйлгэн харахад ширээн дээр жижигхэн дөрвөлжин ягаан цаас харагдах ба өөрийн эрхгүй тэр цаасыг харахаар зүглэн очиход ойртох тусам цаасан дээрх бичиг түүнд тодрон харагдах нь тэр

[COMPLETE]Хааны ордон || JJK ||Место, где живут истории. Откройте их для себя