Part 14 Төгсгөл

631 69 6
                                    

"Воа, воа,воа...энд юу болж байгаа билээ?" Жунин Жүригийн гарыг атгасаар номын сангаас гарч ирж буй ахыгаа харан ийнхүү орьлох нь тэр.

"Хён бас....Ж-Жүри сонбэ????" 

Кёнсүү Жунины мөрөн дээр гараа тавин зөөлхөн атгаад нүдээрээ мэссэж илгээхийг хичээлээ. Тайвшир.

"Г-гэхдээ хён!! Чанёол ах яа---" Кёнсүү мөрийг нь улам чанга атгахад Бэкхён тэдний дундуур орж "Сэхүн ах энэ талаар их бодсон байхаа, битгий их юм болгоод бай" гэж хэлэн санаа алдлаа.

"ммн, та нар Жүритэй ал--бан ёсоор танилцаагүй байхаа..." Сэхүн сандрангуй бувтнасаар найз охиноо урагш бага зэрэг түлхэхэд Жүри ч мөн адил сандран нүд нь ийш тийш гүйсээр "А-ан тийм, намайг Сун Жүри гэдэг...дахин уулзахдаа---таатай байна..." гэж хэлэн хөлөө зөөсөөр "умм...би энэ залуутай одоо үерхэж байгаа..." гээд Сэхүнрүү заав.

Жүнмён инээсэнч инээмсэглэл нь нүдэнд нь хүрсэнгүй. "Аан тиймүү та 2т баяр хүргэе" гээд найзуудруугаа харан "Бид хэд орой нэг газар орох санаатай, та 2 хамт явах уу?"

гэхэд Сэхүн бушуухан гараа савчсаар "Уучлаарай хён, гэхдээ бид 2 аль хэдийнээ нэг тийшээ явахаар тохирчихсон" гэв. Жүри харин түүнрүү гайхан харлаа. Хэзээ тэр 2 ийш тийшээ явна гэж ярьлаа?

Кёнсүү харин тэднийг хаашаа явах гэж буйг аль хэдийн таамагласан бололтой Сэхүний нурууг аяархан цохин зөвхөн түүнд л дуултахаар "Би чамаар бахархаж байнаа. Тэр ч гэсэн бахархаж байгаа байх." гэх нь тэр.

Сэхүн зүгээр л толгой дохьлоо. Тэр бусад найзууд нь түүнрүү санаа зовонгуй мөн урам нь хугарцгаасан аятай харж байгааг мэдэж байсан юм. Харин ийм үед өөрийг чинь ойлгож хажууд чинь зогсох Кёнсүү шиг найз байна гэдэг азтай хэрэг.

"Гэрт уулзацгаая" тэр ингэж хэлээд дахин  Жүригийн гарыг атган машинруугаа зүглэв. 

"Надтай хамт нэг тийшээ аялалд гарахад бэлэн үү?"

"Хэзээ ч бас хаашаа ч хамаагүй явахад бэлэн байна." Сэхүн инээмсэглэн түүний духан дээр үнсээд тэд машиндаа суун хөдөлцгөөлөө.

Жүри энэ удаа хаашаа явж байгаагаа асуухгүй байсан нь дээр юм шиг санагдан асуусангүй. Харин оронд нь тэвчээртэй суун Сэхүнтэй жижигхэн яриа үүсгэн хөгжилтэй явлаа. 

 Сэхүн оршуулгын газрын өмнө зогсоход тэр гайхсангүй.

Булшнуудын хажуугаар өнгөрөхдөө Жүри асуулт асууж шалгаасангүйд Сэхүн нууцхан баярлав. Тэд явж байхдаа хөтлөлцсөнгүй мөн Жүри ч түүнийг гарыг атгах гэсэнгүй.

♰ From Heaven, with Love ♰Where stories live. Discover now