Part 9

694 55 13
                                    

Диваажингаас чамруу <아홉>

Жүри Сэхүний шалгалтаа өгөж буй ангийн гадна түгшингүй зогсоно. 

"Сайн уу," хажуу талын ангиас гарч ирсэн Жундэ Жүриг хараад ингэж хэлэн түүнрүү ойртоход Жүри зогсоу байсан газраасаа хөдөлсөнчгүй. "Шалгалтаа хэр хийсэн?"

Жүри бараг шалгалтын цагаасаа 10 минутын өмнө материалаа хийгээд дуусчихсан ч хурдан хийсэндээ биш, заримыг нь мэдэхгүй байсан болохоор тэр. Гэхдээ яагаад ч юм тэр шалгалтандаа санаа зовох эсвэл Жундэд анхаарах тухай бодсонгүй. 

Түүнийг хариу хэлсэнгүйд Жундэ гайхсан ч үргэлжлүүлэн "би чамайг өчигдөр зөндөө хайсан--2уулаа хамт хичээлээ хийж болох байсын" гэхэд Жүри итгэлгүйхэн толгойгоо дохиод

"аан--у-учлаарай би завгүй байсан юм..нөгөө..юу найзын төрсөн өдөр болоод,"

Жундэ ч ойлгосон бололтой толгой дохин "Заза 2уулаа нэгэнт эрт гараад ирчихсэн юм чинь хамт явж юм идхүү?" гэхэд нь би юу гэж хэлэхээ мэдэхгүй ханцуйгаа оролдсоор 

"ммм...би..найзыгаа хүлээж байгаа юм л даа.." гэхэд Жундэ гайхаж орхих нь тэр. Сүүлд санахад Жүри түүний хэлсэн бүх зүйлийг хийдэг ганц охин байсан. Түүний найзууд заримдаа бүр Жүри Жундэтэй хамт явахын тулд хичээлээ тасалдаг байсан гэж ярьж байсан удаа бий гэтэл тэр одоо болзооноос татгалзаж байна гэжүү??

"Найзыгаа хүлээж байна гэж....арай найз залуугаа хүлээж байгаа юм биш биз?"

Жүри яг хариу хэлэх гэж байтал түүний хойноос танил хоолой өрсөн Жундэгийн асуултанд хариулчихав.

"тиймээ, найз залуугаа хүлээж байгаа юм"

Жүриг гайхан эргэж харахад Сэхүн гараа өмднийхөө хармаанд хийсээр тэдний зүг алхаж байв.

"Ю-юу---"

"Аан чи Сэхүнтэй үерхэж байгаа байхнээ" Жундэ ингэж хэлэн Сэхүнрүү харсаар "Уучлаарай хөгшөөн мэдсэнгүй. найз охиныг чинь болзоонд урих гээгүй юм шүү" гэхэд Сэхүн царайны хувиралгүй толгой дохин "зүгээрдээ" гэх нь тэр. Жүри бүр гайхсандаа юу хэлэхээ мэдсэнгүй, Жундэг эргэн явахад нь хойноос нь харсаар үлдэв. Гэхдээ түүн дээр гүйж очин үнэнийг тайлбарлахыг хүссэнгүй нь сонин.

Гэтэл Сэхүн юу ч болоогүй юм шиг ирж байсан замаараа Жүриг орхин үргэлжлүүлэн алхаж эхлэх нь тэр. Жүри итгэж ядсаар түүний араас дагасаар

"Я-яаж байгаа юм?!"  гэж орилоход Сэхүн сургуулиас гаран алхсаар "мм, юу гэнээ?" гэхэд Жүри хариу дугарсангүйд санаа зовон түүнрүү эргэж хараад 

♰ From Heaven, with Love ♰Where stories live. Discover now