Part 8

722 49 11
                                    

Диваажингаас чамруу <여덟>

Жүри номын сангийн гадна гартаа бялуу баргин зогсоно. Утсаа бараг л 10 дахь удаагаа шалгахад урьдын л адил хариу байсангүй. 

Гэтэл Хүнжүү номын сангаас ном тэвэрсээр гарч ирэн Жүриг хараад "Чи одоо хүртэл яваагүй байгаа юмуу? аль 20 минутын өмнө гарсан биздээ?" гэхэд Жүри түүний асуултыг тоолгүй түүнийг давуулан харсаар 

"Дотор Сэхүн байсан уу?"

"Чи яагаад Сэхүнийг ингэж их хайгаад байгаа юм? хариу бичихгүй байвал орхичихлдоо"

хажуунаас Минхэ орж ирэн "харин тийн, би чиний оронд байсан бол намайг тоохгүй байгаад нь уурлах байсаан"

Жүри найзуудынхаа үгийг сонсоод хэр тэнэг харагдсанаа ойлгон санаа алдаад "Заза..." гэлээ. Үнэндээ тэр Сэхүнийг тоохгүй байх гэж их хичээсэн, гэхдээ үнэхээр чадахгүйгээ удахгүй ухаарсан юм. Өмнөх шигээ түүнтэй хамт хичээлээ хийж, хамт гэртээ харьж, түүний ээрхийг сонсож..зүгээр л түүнтэй хамт байхыг хүсэж байлаа. Магадгүй түүнийг..санаад байсан байх.

"Аливээ битгий хошуугаа унжуулаад бай," Хүнжүү түүний чихэнд шивнэхээр ойртон "чамайг Жундэ хайгаад байна гэж сонссон шүү" гэж хэлэн холдоод Жүрирүү ирмэхэд түүнд өмнөх шигээ догдлох мэдрэмж төрсөнгүй.

Тэднийг явцгаахад жүригийн толгойнд ганц л бодол орж ирэх нь тэр. Сэхүн хаана байгаан бол?

-

"Бурхан минь, би 100 дахь удаагаа хэлье! яг одоо гараад ир гэж байна шүү!!!" Жуниныг хаалга нүдэн ингэж орилоход дотроос ямар ч чимээ гарсангүй. 

Харин Сэхүн хаалганы нөгөө талд толгойгоо гараараа тулан санаа алдлаа. Тэр хичээл тарвуу үгүй юу маргаашын шалгалтандаа бэлдэхийн тулд хоосон анги олон ороод түгжчихсэн юм. Харин тэрний найзууд нь тэрнийг олоод 'төрсөн өдрөө тэмдэглэх'-г шаардан бүгсэн газраас нь гаргах гээд байгаа юм.

Ангийн гадаа Бэкхён хана налан суугаад санаа алдан "Сэхүн ах тэмдэглэх хүсэлгүй байгааа бололтой"

Жүнмён хөмсөгөө зангидан "Шалгалнаас болоодуу?" гэхэд Кёнсүү доошоо харсаар "Үгүй байхаа...Чанёолоос болсон байх.."

Жунин ч хаалга нүдхээ болин найзуудруугаа хараад "Магадгүй тэр явдлаас хойш..нээх их удаагүй байгаа болохоор тэмдэглэмээргүй байгаа байх."

Кёнсүү уруулаа хазсаар "..тийм байх.. бас тэр ойрд Жүритэй их цагийг өнгөрүүлж байгаа, Чанёол тэрэнд их сайн байсан болохоор л тэр байх"

♰ From Heaven, with Love ♰Where stories live. Discover now