Part 13

378 41 1
                                    

Буцах замдаа дугуйгаа унан явахдаа Сэхүн өөрийгөө буруу юм хэлсэн эсэхээ бодлоо. Тэдний хэн нь ч үг дугарсангүй, Сэхүн ам нээх юм бол дахиад буруу юм хэлээд Жүриг уурласан байгаа дээр нь улам нэмчих вий гэж санаа зовж байв. 

Жүри угаасаа Сэхүн түүнд сайн гэдгийг мэдэж байгаа. "Би чадахгүй" гэж хэлэхдээ л Сэхүн аль хэдийнээ сэтгэлээ түүнд ил болгочихсон. 

эсвэл шууд сайн гээд хэлчихдэг байж уу... тэгсэн бол Жүри одоо уурлахгүй, аль эсвэл бүр түүнийг тэвэрч аваад үнсэж ч болох байсан.

Жүрид үнсүүлнэ гэж бодохоос Сэхүний хацар өөрийн эрхгүй улайх нь мэдрэгдэж тэр Жүри хойно нь сууж байгаад үнэхээр их баярлалаа.

Дугуй түрээслэх газар ирэхэд Жүри Сэхүнийг дугуйгаа өгөж байх хооронд нь түрүүлэн машинруугаа явсан ч хойшоо эргэж харахгүй байж чадсангүй. Эргэн харвал Сэхүний бор үс наранд шаргал харагдан тэр үнэхээр царайлаг харагдаж байх нь тэр. Хэрвээ тэд муудалцаагүй байсан бол жаргаж буй нар, дугуй гээд бүх зүйл романтик байх байсан байх даа. Ер нь энийг муудалцах гэхүү? Тэр зүгээр Сэхүнийг зоригоо чангалж сэтгэлээ илчилж чадахгүй байгаад нь л уурлаж байгаа. 

гэхдээ дотроо бол тэр өөрийгөө тэнэг байна гэдгээ сайн мэдэж байлаа. Тэр Сэхүнд уурлах ямар ч хэрэг байхгүй,  Сэхүн зүгээр л сайн найзын үүргээ гүйцэтгэж байгаа. Тэр мэдээж Жүрид сайн гэдгээ чангаар хэлж чадахгүй...Чанёолоос болоод.

Чанёол байгаагүй бол тэд учрахгүй байсан....

Жүри санаа алдан өөрийгөө бодлогогүй үйлдэл хийсэн эсэхээ бодлоо.

Сэхүн машинаа онгойлгон тэд суусан даруйд Жүри доош харан гараа оролдсоор "Уучлаарай.." гэж шивэгнэлээ. Сэхүн машинаа асаан буруу сонссон эсэхдээ эргэлзэн Жүрирүү хараад "Юу гэнээ?"  гэхэд Жүри жаахан хүүхэд шиг хошуугаа унжуулан амьсгаагаа гаргаад "Уучлаарай...би түргэн аашилах хэрэггүй байсан юм" гэсэн ч хэлж байгаа үгс нь хагас үнэн байв. Уур нь одоо болтол гараагүй байсан юм.

Ааш нь гэнэт өөрчлөгдсөнд гайхсаар Сэхүн хариу хэлэх гэсэн ч олигтой үг гарч өгсөнгүй түгдэчсээр "З-зүгээрэ-э" гэлээ. Тэр Жүриг уурлах нь зөв гэж бодож байсан учраас ингэж уучлалт гуйхийг нь сонсоод бүр л эвгүй санагдах нь тэр. 

"Т-түрийвч аваад өгөөч---зогсоолын төлбөр төлөх гэсэн юм..." 

Жүри толгой дохин түрийвчнээс нь мөнгө авч өгөх гээд онгойлготол дотор нь байсан зүйлийг харан гацаж орхилоо. Сэхүн яагаад удаад байгааг нь гайхсаар хартал түүний Чанёолын өдрийн тэмдэглэлээс авсан өөрийнх нь зураг түүний гарт байгааг олж харах нь тэр. Ийм ил газарт хийсэндээ өөрийгөө зүхсээр Жүрирүү хартал тэрний хөмсөг зангидсан байв

"Х-хаанаас авсан юм?" бас яагаад түрийвчиндээ хадгалчихсан байгаа юм??

"Хэлүүлэх хэрэг байгаа юмуу..чи угаасаа бараг мэдэж байгаа шдээ..гэхдээ битгий айгаарай"

Үнэндээ Жүрид огтхон ч эвгүй санагдахгүй байлаа. Жаахан гайхмаар ч тэр энэ зургийг хэн авсныг мэдэж байсан юм. "Энэ...би шал тэнэг гарчихсан байна шдээ! би өнгөрсөн жил үнэхээр царай муутай байсан" 

"Үгүйээ, чи зүгээр харагдаж байна" гэсээр Сэхүн түүний гарнаас зургийг авлаа. гэхдээ энэ худлаа. Сэхүнд бол тэр үнэхээр хайр татам харагдаж байлаа. Одоо ингээд бодоход сонин юм, учир нь энэ зургийг анх харахдаа тэр шал тэнэг юм гэж бодож байсан нь саяхан. 

"Өөр зураг хадгалаа." Жүри гараа сунган "Утсаа өгч бай"

Сэхүн түүнийг өөрийнхөө зургийг хэд хэдэн янзаар аван таалагдаагүй зургаа устгаж байгааг нь чимээгүйхэн ширтлээ. Өөрийн эрхгүй эгдүү нь хүрэн инээнэ.

Жүригийн байрны гадаа ирээд урьдынх шигээ түүнийг орохыг нь харчихаад явахын оронд энэ удаа Сэхүн машинаасаа буун Жүриг даган алхаж эхлэхэд тэр жаахан сандрангуй "Намайг оруулж өгөх хэрэггүйдээ" гэхэд хацараа ягаар ч байгааг мэдрэв. 

"Үгүйээ би тэгмээр байна" Сэхүн тэдний хооронд үүссэн эвгүй байдлыг залруулахыг хичээн инээсээр "Энэ...болзоо гэдгийг санаж байгаа биздээ?" гэв.

хэдий тоглоомоор тэгсэн ч тэр дотроо жинхэнэ гэж итгэхийг хүсэж байлаа. Жүригийн хацар улам ягааран уруулаа хазсаар бодож буй зүйлээ хийх эсэхдээ эргэлзлээ. Хаалганыхаа өмнө ирсэн ч гэнэт зогсон эргэж хараад өлмийгөө өргөн хурдхан шиг Сэхүний хацар дээр үнсэж орхив. "Тэгвэл энэ болзоо гоё болсон шүү баярлалаа" түүнийг хариу хэлэх завдал өгөлгүй ичсэндээ шууд хаалгаа онгойлгон ороод буцаагаад хаахад зүрх нь чанга чанга цохьлон хацар нь халуу дүйгэж байх нь тэр. Хэдий элдэв юм хийхгүй гэж бодсон ч хийсэн зүйлдээ огтхон ч харамсахгүй байлаа. 

Сэхүн Жүригийн уруул хүрсэн газарт зөөлхөн хүрэн өмнөө байх хаалттай хаалгаруу тэнэг юм шиг гөлрөнө. Хэдий зүрх нь нисэх шиг болж байсан ч эрэгтэй хүний хувьд түрүүлж алхам хийгээгүйдээ ичиж байлаа. Чанёол намайг зэмлэх байсан биз...

Гүнзгий амьсгаа аван сунжрах бодлуудаа хаяхад хамгийн сүүлийх нь зүрхийг нь урах шиг л болов. Намайг уучлаарай Чанёол...

Жүри хаалга цохих чимээг сонсоод шууд л хөшөн зогслоо. Сэхүн байхаас гарцаагүй.

Арай хийн хөшсөн байдлаасаа гаран хаалгаа онгойлгон юу болсоныг асуухын завдалгүй Сэхүн түүнийг өөртөө наан үнсэж эхлэх нь тэр. Нэг гар нь хацрыг нь илбэж нөгөө гар нь толгойных нь ар хэсгийг зөөлхөн атгах ажээ.

"Жаахан оройтчихсон байх гэхдээ би чамд сайн Сун Жүри"

-

Not edited sorry :(

♰ From Heaven, with Love ♰जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें