Part 10

521 48 1
                                    

Диваажингаас чамруу <>

Энэ болзоо юмуу?

Сэхүн тохиромжтой хариултыг хайн толгойгоо гашилгана. 

"А-аан" тэр Жүригийн нүүрлүү харан ямар хариулт тохиромжтой болохыг хайв. 

хэрвээ тэр тийм гээд хэлчих юм бол Жүрид ямар санагдах бол? хамт явахаа больчих м болвуу?

Үгүй гэвэл яах бол? тэр гомдох болвуу? үгүй байх.., Жундэ ингэж асуусан бол юу гэх байсан бол? Сэхүнд бяцхан ч гэсэн итгэлийн оч чээжинд нь асах мэдрэгдэв. Тэр угаасаа Жундэтэй үдийн хоол идэж болох байсан ч Сэхүнийг сонгосон шүү дээ, тиймээ?

"Чиний юу байлгамаар байна тэр чинь..." тэр арай хийн хариулсан ч бодсон шиг нь догь сонсогдсонгүй. Жүри хөмсөгөө өргөн түүнрүү гайхан харахад хэсэгхэн хугацаанд Сэхүн түүнийг уурлуулчихвуудаа гэж айсан ч удалгүй түүнийг инээж эхлэхийг сонсон санаа нь амарлаа.

"Чи..." Жүри инээдээ зогсоохыг хичээн амьсгаа авсаар "...күүл байж чаддаггүй юм байна" гэж хэлэн үргэлжлүүлэн инээв

 Сэхүн сонин царайлсан ч асуултын ард гарсандаа нууцхан баярлаж байлаа.

Миний хүссэн юу ч байж болно... 
ингэж бодохдоо Жүри яагаад гэдгийг нь мэдэхгүй ч сэтгэл нь нэгэнт шийдсэн байгааг анзаарлаа: тэр үүнийг болзоо гэж бодмоор байгаа

Сэхүн нэг кафегийн өмнө зогсон машинаасаа гарсан ч Жүри хөдлөхгүй суугаад байгааг хараад гайхан "Гарахгүй юмуу?" гэтэл Жүри инээн "Чи надаа хаалга онгойлгож өгөх ёстой биздээ? болзоон дээр тэгдэг" гэхэд Сэхүний толгой хоосорчих шиг л болох нь тэр. 

"А..аан, тийм..ээ тийн...." хэдий тэр Жүриг тоглож байгааг мэдэж байсан ч өөрийн эрхгүй сандарч эхлэх нь тэр. бүдчисээр Жүригийн талд ирэн хаалгыг нь онгойлгож өгөхөд түүний сандарсан байдлыг харан Жүри инээсээр гарыг нь нудран "Тайвшираа, хөнгөхөн өдрийн хоол л шдээ" гэж хэлэн том нүдээр ширтсээр "Яагаад сандраад байгаа юм?" гэв

Учир нь би чамд жинхнээсээ сайн

"Б-би сандраагүй байна" гэж тэр худлаа хэлээд гүнзгий амьсгаа авлаа.

Сэхүн догь байж чадна. тэр натурал байж чадна. Сэхүн үсээ хойш гараараа самналаа. одоо догь Сэхүн гарч ирэх цаг болсон

"Орох уу?" Тэр Жүриг каферуу чиглүүлэн хаалгыг нь онгойлгоод гараараа дохин "эмэгтэйчүүд эхлээд" гэлээ

Жүри ч түүний гэнэтийн өөрчлөлтөнд баярлаж мөн гайхаж байлаа.

Тэд өөд өөдөөсөө харж суун хооллоцгоолоо. Гэхдээ өмнө нь Сэхүнтэй хамт олон удаа хооллож байсан ч энэ удаа Жүригийн хувьд арай өөр болон өнгөрөв. тэр шүдэнд нь юм наалдчихсан байх вий гэж айн зөвхөн амаа хаалттай инээж, үс нь арзайсан байх вий гэж байн байн үсээ янзалж мөн хэлж хийж байгаа зүйлээ илүү их анхаарч байх нь тэр. Сэхүн түүний уух юмнаас амсахад Жүри өөрийгөө жаахан улайж байгааг мөн мэдэрсэн юм

гэхдээ түүний бодол нь тэр дараа дараагийнхаа болзоонд арай гайгүй байж чадна гэсэн бодол байв.

Сэхүн бүх хоолны зардалыг даана гэж зүтгэхэд Жүри хөмсөгөө өргөн "Воа ямар соёлтой залуу вэ" гэтэл сэхүн инээн тоглоомоор "Мэднээ мэднэ" гэв

"Чи...одоо гэртээ хүргүүлмээр байна уу? эсвэл өөр ямар нэгэн зүйл хиймээр байна уу?" тэд дахин машинд зэрэгцэн суусан байх бөгөөд Сэхүн саяхан байсан итгэлтэй байдал нь бага багаар алга болж сандрал нь буцан орж ирж байгааг мэдэрч байв.

"Эрт байгаа болохоор өөр ямар нэгэн зүйл хийцгээе"

"мм...юу?"

Жүри нүдээ ирмээд инээсээр "Чи шийдээ, би бие даасан залуусд дуртай " гэн тоглоом хийв

Харин түүний тоглоом нь Сэхүний зүрхийг савлуулж эхлэх нь тэр. "Аан..юу...гол явж дугуй унах уу?"

Жүри ойрд дугуй унаагүй мөн гадаа гоё байсан болохоор зөвшөөрөн толгой дохьлоо.

Тэд дугуй түрээслэх газарлуу ирж явтал Жүригийн нэр дуудагдахыг сонсон эргэн харвал түүний найз Минхэ гараа даллан зогсож байв. 

"Өө..сайнуу Минхэ" Жүри гэнэт Сэхүнтэй явж байгаад харагдсандаа сандарч эхэллээ. 

Тэр найзынхаа нүүрэн дээрх инээмсэглэлийг тодоос тод харж байв. "Тэгэхээээээээээээр.." Минхэ эхлүүлэн "Сэхүн та 2 энд юу хийж байгаа юмдээ?" гэж хэлэхдээ тэр Жүрирүү ирмэлээ. 

Харин Жүри хацар нь улайхыг мэдрэн түгдичсээр "аан, бид..нөгөө..." гээд шүлсээ залгин Сэхүнрүү тусламж гуйн харлаа. 

Сэхүн гэнэт дэггүйтмээр санагдан инээсээр зоригтой гэгчин Жүригийн гарыг атгаад дээш өргөн Минхэд харуулаад "Бид 2 болзож байна" гэлээ.  

♰ From Heaven, with Love ♰Место, где живут истории. Откройте их для себя