9-р хэсэг

2.3K 125 5
                                    

Удаасанд уучлаарай. Энэ жил оюутан болж байгаа учир хичээл эрт эхлээд завгүй байлаа. Гэхдээ өгүүллэгээ үргэлжлүүлэн бичнээ.

                      *************
Тэр намайг үнсчихлээ. Түүний өөдөөс харвал нүдээ анисан байв. Тэр надаас салаад гэнэт өндийн: Уучлаарай би ингэе гэж бодоогүй юмаа
Би: Яагаад үнссэн юм?
Бэкхён: Зүгээр. Анхнаасаа чи үнсэх гэж байсан биздээ. Тэрийг чинь л биелүүлж байна. Тийм болохоор янз бүрийн юм бодоод байх хэрэггүй.
Би: Бодогдоод байна. Яаж би бодохгүй байж чадах юм *шивнэх* чамд хайртай болчихоод байхад тэнэг золиг
Бэкхён надруу харан: Юу гэсэн бэ?
Би: Аан юу ч бишээ харьцгаая
Бид 2 машиндаа суун гэрийн зүг давхицгаалаа.

Энэ өдрөөс хойш би түүний үнсэлтийг мартаж чадаагүй. EXO ойрд их завгүй байгаа. Их олон хоног өнгөрсөн, харин өнөө орой тэдний клип цацагдах гэж байгаа. Клип цацагдлаа. Тэр дороо л хэдэн мянгын хандалт орж ирэн ихэссээр. Түүний царайг харахаас дургүй хүрэн клипийг нь үзсэнгүй. Намайг үнсчихээд нэг ч холбоо барихгүй, уулзах ч гүй яваад өгсөнд нь гомдон өдөр хоногийг өнгөрөөнө. Нэг мэдэхэд залуус маань анхны ялалтаа хүртжээ.
Сүхо: Үнэхээр баярлалаа. Энэхүү шагналыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан ЭсЭм, нийт ажилчид, зураглаачид, найруулагчид, нүүр будагчид мөн стаффуудда үнэхээр их баярлалаа. Бас бидний хайртай фэнүүд болох EXO-L үүддэ хамгаас их баярлалаа
Бэкхён L тэмдэг гарган: EXO-L хайртай шүү хэмээн орилно. Би зурагтаа унтраан "Тэнэг Бэкхён" гэж үглээд унтахаар өрөө лүүгээ орлоо.

Шөнө хэн нэгэн хаалга нүдэх чимээ дуулдана. "Ашшшш хүн унтаж байхаддаа. Хар шөнөөр хэн байдаг байнаа"
Доод давхар луу буугаад хаалганы өмнө ирэн: Хэн бэ?
...: Би байнаа. Ди Өү байна.
Би хаалга тайлан хартал үнэхээр Ди Өү инээмсэглэн зогсож байлаа.
Би нүдээ бүлтийлгэн: Энд юу хийж байгаа юм?
Ди Өү: Өнөөдөр бид дууныхаа анхны ялалтаа авсан.Чамтай цуг тэмдэглэх гээд
Би: Айн. 2уулахнаа юу?
Ди Өү инээвхийлээд: үгүйдээ гээд нэг тийшээ заан Бидэнтэй цуг тэмдэглэнэ гэж хэлээд гарнаас барив.
Би: Үгүй ээ би явахгүй эээ
Ди Өү: Бид дорм луугаа явж байна. Чи бидэнд тусалсан шүүдээ. Цуг тэмдэглэцгээе
Би: Гэхдээ би унтлаганыхаа хувцастай байна шүү дээ
Ди Өү одоо л санасан бололтой намайг дээрээс доош гүйлгэж харан: хувцсаа өмсчихөөд ир би энд хүлээж байя гээд инээмсэглэв. Би өрөө лүүгээ гүйн хувцсаа өмсөн гарахад бэлдлээ. "Ингэхэд би яагаад явах гээд байгаа билээ? Бэкхёныг харна гээд догдлоод байгаамуу? Үгүй ээ тийм байх учиргүй. Зүгээр л цугтаа ялалтыг нь тэмдэглэх гэж байна. Түүнээс цаашгүй"
Гадаа гартал Ди Өү намайг дагуулан машинд суулгав. Яг өмнөх байрлал шиг. Машинд ортол Бэкхён хажуу талд чихэвч зүүн толгой нь санжиганан унтаж яваа бололтой харагдана. Машин донслоход Бэкхён сэрэн намайг харсанаа нүдээ бүлтийлгэн: Яа яа яа чи яагаад энд?
Би: яасан? Та нар өөрсдөө намайг урьсан биздээ хмм
Бэкхён: цочлоошдэээ чи бидэнтэй цуг тэмдэглэх гэж байгаамуу айн
Би: тиймээ
Ди Өү: Бэкхёнаа битгий олон юм асуугаад бай зүгээр явцгаая
Бэкхён: зааа
Бид ч хүрэх газраа ирлээ. Вуаааа энэ тэгэхээр EXO гийн дорм байхнээ. Том юмаа. Ди Өү багаажнаас тортой юмнуудаа аван орцгооё хэмээн дохив. Сэүн машины урдаас нойрмоглон гарч ирэн намайг харсанаа: Өө ирчихсэн юмуу? Удаан уулзсангүй сайнуу хэмээн мэндлэхэд би мөн адил эелдэгээр мэндлэв. Би Ди Өүд хандан: ингэхэд манай гэрийг хаана байдгийг яаж мэдсэн юм?
Ди Өү: Бэкхён хэлсэн юм. Харин би чамаас л асуумаар байна. Бэкхён яагаад гэрийг чинь мэддэг болсон юм?
Би: мэдэхгүй. Тэр лав нууцаар дагагч байхаа гэж худлаа хэлэв.
Бид гэр лүү орцгоон амтат хоол идэн цагийг хөгжилтэй өнгөрөөв. Ах нарын ихэнх нь архи уун халсан харагдана. Баяр ч өндөрлөх тийшээ хандан Бэкхён бид 2 бараг эрүүл байсан тул тэднийг өрөө өрөөнд нь орууллаа.
Би: эегүү мөр өвдчихлөө. Зааз би ч явъя даа гэхэд Бэкхён миний гарнаас зууран: Ийм шөнө болсон үед эмэгтэй хүн аюултай. Хоноод яв
Би: ор байхгүй шд
Бэкхён: миний орон дээр унт. Би газраар унтчихна.
Би: өө тэгэх гэсний хэрэггүй ээ
Бэкхён нүд рүү минь цоо ширтэн: нэрэлхэх хэрэггүй нааш ир хэмээн гараас барин чирэн алхана. Тэр намайг өрөө лүүгээ оруулан ор засч өглөө. Тэгээд өөрийнхөө том цамцыг өгөн: энийг өмсчих би гараад байж байя гэж хэлээд өрөөнөөс гарав. Түүний цамц бараг надад даашинз шиг харагдана. Бас түүний үнэр үнэртэж байна. Анхилам зөөлөн дулаахан сэтгэлд дотно үнэр. Би : Болчихлоо хэмээн орилход хэн ч орж ирсэнгүй. "нойл орсон байх" гэж бодоод өрөөн доторхыг сонирхлоо. Тавиурнууд дээр дурсгалын зүйлс мөн номнууд харагдана. Энэ олон зүйлээс нэг зүйл нүдэнд тодорч харагдах нь тэр. Нэг номын цаана нуун тавьсан байх ба харахад нэг л танил. Гайхан автал хуучирсан хүүхэлдэй байлаа. "Юу вэ? Нэг л танил санагдаад байх юм"
Яг энэ мөчид толгойд нэгэн үйл явдал дүрслэгдэв. Би нэг хөвгүүнд сайн. Түүнтэйгээ амлалт өгсөн. Хос хүүхэлдэйгээр. Тэр хоёр хүүхэлдэй уулзсан цагт бид 2 ч уулзах хувь тавилантай байсан. Тиймээ би тод санаж байна. Харин одоо миний гарт байгаа хүүхэлдэй тэр хүүхэлдэй мөн байна. Би гайхан хүүхэлдэйг барин ширтэн зогсоно. Өрөөний хаалга онгойн Бэкхён орж ирэн өнөөх хүүхэлдэйг барьсан намайг харан таг гацчихав.
Би: Энэ юу юм? Бэкхёнаа чи надтай амлалт өгсөн хөвгүүн мөн юмуу?
Хэсэг чимээгүй байдалтай байсны дараа Бэкхён: Тиймээ би мөн...

[ДУУССАН]Love is...Waar verhalen tot leven komen. Ontdek het nu