7-р хэсэг

2.3K 140 5
                                    

Тэр өдрөөс хойш өдөр хоног хурдан өнгөрч залуусын комбайк ын зураг авалт ч амжилттай дуусав. Бэкхён намайг үнссэнээ санахгүй байгаа бололтой урьдынх шигээ л сайхан хандаж байлаа. Би ч мөн адил тэр явдлыг мартая гэж бодсон ч цаанаасаа бодогдоод түүнийг харах болгонд сандарч догдолдог боллоо. Энэ хугацаанд EXOгийн ах нартай ч дотно найзууд болцгоолоо. Маргааш бид бүгд Солонгос руугаа буцна. Ингэж бодон хувцсаа эмхлэн ч чамденруугаа хийж байтал гаднаас менежер ах орж ирээд

-За юмаа эмхэлж дуусав уу? Явцгаая

Би: за бараг болчихлоо гэж хэлэн менежер ахын араас энэ газрыг орхин гарлаа. Бэкхёны найз охин гэсэн цуурхалаар ч тэрүү бүгд надтай арай дээр эелдэг харьцдаг байлаа. Харин одоо үгүй. Мэдээж би Бэкхёны жинхэнэ найз охин биш учраас Бэкхён ажлын хүмүүст салсан гэж хэлсэн. Энэ мэдээг сонсоод одоо бүгд намайг үзэн ядаж байгаа. Гэхдээ зүгээрээ, ажил дууссан юм чинь эн хүмүүстэй дахиж цуг байхгүй бас Сүён гэсэн нууц маскаа тайлна. Тэгээд жинхэнэ фэн охины амьдралаар амьдрах болно. 

Удаан хугацааны ажлын дараа ингэж нэг гэртээ ирэх гэж. Хамаг хувцсаа тайлан халуун шүршүүрт орон өөртөө сайхан хоол хийж идэнгээ зурагтын суваг солино.Кпоп оддын мэдээгээр: Солонгосын алдарт EXO хамтлаг ирэх сард комбайк хийхээ зарласан байна. Үүнээс болоод интернет ертөнц тэр аяараа шуугиж байна. 

Мэдээж тэр над руу залгаагүй. Арга ч үгүйдээ. Тэд одоо их завгүй болсон шүү дээ.Юу гэж над шиг нэг муу жирийн охин луу залгахав дээ. Би гэж тэнэг амьтан тэр үнсэлтэнд догдлоод л явж байдаг. Магадгүй тэр Нами гээд байсан нь өөр хайртай охин нь юм билүү. Гэтэл би өөрийгөө таамаглаж нтр ёооооооооооё уур хүрчлээ гээд дэрээ шидлээ.

Маргааш ажилруугаа ортол өөдөөс Сүён тосож аваад: Нами яааа чамд үнэхээр их баярлалаа. Миний оронд явсанд. 

Би: их юманд бодох хэрэггүй дээ. Ажлынхаа хүнд тусалсанд харин ч баярлаж байна.

Сүён: Би өнөөдөр чамайг дайлъя юу идмээр байна?

Би: хаха тэгвэл ч өөр шүү өнөөдөр нээх сайхан пицца идмээр байна

Сүён: болж байна би ч бас идмээр байсан юм. Ажлаа тараад цуг явцгаая

Би: Тэгье

Ажил ч тарж Сүён бид 2 пицца идэхээр зоогийн газар орлоо. Идэж дуусаад харих гэтэл Сүён: Нами чамд ямар нэг зүйл тохиолдоо юу? Өдрөөс хойш нэг л гунигтай байгаад байх юм.

[ДУУССАН]Love is...Where stories live. Discover now