4-р хэсэг

2.6K 162 4
                                    

Маргааш нь бүгд зураг авалтын газраа бэлдэж хүмүүс энд тэнд гүйлдсээр. EXO гийнхан нүүр амаа янзлуулж сууж байлаа. Би нүүрийг нь будаж байгаа хүмүүс рүү харангаа "азтай юмаа" гэж бодон гөлөрч байтал хажууд менежер ах ирэн
"Яа!! Наанаа юугаа хийгээд байгаа юм? Явж тэр хүмүүст туслаач"
Би: Аан за ойлголоо
Зураг авалтын талбайг бэлдэж байгаа хүмүүст туслаж байтал хэн нэгэн
" За бэлэн үү? Зураг авалтаа эхлэх үүдээ"
хэмээн хашгирихад бүгд тэгье хэмээн хашгирцгаав. Вуааа ах нар үнэхээр янзтай харагдаж байна. Юу юунаас илүү Бэкхён лүү харан гөлөртөл тэр ч над руу харчихлаа. Яг тэр мөчид зүрх минь хүчтэй цохилохыг маш сайн мэдрэв. Бэкхён надруу харан инээмсэглээд wink хийчих нь тэр. Би золтой л ухаан алдчихсангүй. Арай гэж өөрийн ухаантай болоод ажилдаа орлоо. Ах нар далайн эрэг дээр аян дээрээ тааруулан клипнийхаа бүжгийг бүжиглэцгээнэ. Тэр болгоныг нь зураглаач нар хамгийн сайнаараа ажиллан бичиж авна. Эхний зураг авалт дуусаад нүүр будалт хийдэг хүмүүс алчуураар хөлсийг нь арчин нүүр будгийг нь сэргээнэ. Гэнэт Ди Өү ийн хөлсийг арчиж байсан хүн над дээр ирээд " Хөөе чи Ди Өү ийн хөлсийг арчаад тэр сандал дээр суулгачих би утсаар яриадхы"
Би: *сандрах* за мэдлээ
Би Ди Өү дээр очоод
-Нөгөө уучлаарай та тэр сандал дээр сууж байгаач. Би хөлсийг чинь арчиад өгье
Ди Өү: *ярвайх* юу гэсэн үг юм? Чи яахаараа арчдаг юм? Нүүр буддаг хүн хаачив?
Би: Нөгөө утсаар яриад ирье гэсэн. Тэр болтол та тэнд суугаад байж бай. Би нүүрийг чинь арчаад өгье
Ди Өү: Чи яахаараа арчдаг юм? Чамаар арчуулж байснаас өөрөө арчсан нь дээр гэж хэлээд гарт байсан алчуурыг маань булаан авав.
Яагаад ч юм уур үнэхээр хүрч байлаа. Энэ муу надаас сэжиглээд байгаан байхдаа . Дэлхийн од гээд томроод бгаамуу хаашаа юм.
Ди Өү: *гараа савчих* яв яв ажлаа хий
Би: ХӨӨЕ ЯАГААД НАДТАЙ МУУХАЙ ХАРЬЦААД БАЙГАА ЮМ? ӨӨРИЙГӨӨ ИХ ЮМАНД БОДСОН АМЬТАН ЧИНЬ БҮР ДУРГҮЙ ХҮРГЭЧИХЛЭЭ. БИ УГААСАА АЖЛАА ЯАЖ ХИЙХЭЭ ЧАМААР ЗААЛГАХГҮЙ ЗА!!! ААШШШШШШ
Бүх ажилтнууд мөн EXO ч бас над руу гайхан харна.
Сэүн жуумалзан инээж байлаа. Ди Өү саяны хэлсэн үгэнд цочирдсон бололтой нүдээ бүлтийлгэн харна. Миний хацар час улайн ямартай ч эндээс явах хэрэгтэй юм шиг санагдаж хаа нэг тийшээ гүйлээ.
Бэкхён Ди Өү ийн мөрөн дээр цохиж
-Хаха чи түүнтэй эелдэг харьцах хэрэгтэй шүү
Ди Өү: Энэ эмэгтэй чинь аашшшш яагаад эелдэг харьцах ёстой гэж?
Бэкхён: Би түүнийг сайн мэднэ. Тийм болохоор сайхан хандаж байгаарай
Ди Өү: цссс мэдэхгүй эээ ямартай ч надаа хамаагүй

"Би ёстой тэнэг юмаа. Яаж Ди Өү рүү хашгирч чадаж байнаа? Одоо бүгд намайг үзэн ядна даа. Ерөөсөө л эндээс явъя. Анхнаасаа зөвшөөрөх хэрэггүй байж " хэмээн үсээ сэгсийлгэн хашгирна. Халааснаасаа утсаа гаргаж ирээд захирал руугаа буцах тухай хэлэх санаа байгаагаа хэлэх гэтэл ард хэн нэгэн ирээд утас шүүрээд авчих нь тэр.
Би:* эргэж харангаа* одоо бас юу вэ?
Бэкхён: Чи буцах гээд байгаа юмуу?
Би: Бэкхён чи энд юу хийж байгаа юм? Ямартай ч утас өгөөдөх хэмээн сарвалзахад
Бэкхён: Битгий яв
Би: Юу? Саяны явдлаас болоод бүгд намайг үзэн ядна. Би яаж энд ажиллах юм? Зүгээр гэртээ хариад мөрөөрөө байсан нь дээр
Бэкхён гэнэт бугуйнаас минь бариад зураг авалтын талбай руу чирэхэд би эсэргүүцэл үзүүлсээр байлаа. Бэкхён залхсан байртай эргэж хараад нэг гараараа хөлнөөс нөгөө гараараа хүзүүгээр ороон тэвэрчихэв. Би сандран
-Хүүеэээ намайг буулга
Хүмүүс Бэкхён бид 2ыг гайхан харна. Зураг авалтын талбай руу ирээд Бэкхён намайг газар буулган
- Хүмүүсээ Сүён ыг битгий үзэн ядаарай. Тэр одооноос бидэнтэй цуг ажиллах хүн шүүдээ.
Гэтэл нэг ажилтан: EXO д хүн бүхэн дуртай. Бүхэл бүтэн нэг гишүүн рүү нь хашгирсан хүнтэй цуг ажиллаж чадахгүй *ярвайх*
Бэкхён : *санаа алдах* Үнэндээ тэр миний найз охин байгаа юмаа. Та бүхнээс нууж бсымаа
Бүгд: ЮУ? 0.0
Би: Чи чинь юуга....
Бэкхён: *үг таслах* тийм болохоор эелдэг байгаарай *инээмсэглэх* Гэхдээ битгий хүмүүст тараагаарай. Нууц шүү
Менежер ах Бэкхёнд ойртон: Чи чинь юугаа хийгээд байгаа юм?
Бэкхён: *шивнэх* "ингэж байж л хүмүүс түүнтэй эвтэй харьцана. Та харсан биздээ. Эхнээсээ л хүмүүс түүнтэй муухай харьцаад байгаа биздээ. Тийм болохоор зүгээр миний хуурамч найз охин гээд ойлгочих"
EXO гийнхан бүгд гайхан Бэкхёнаас асуутал Бэкхён бүгдийг тайлбарлан хэлэв.
Сэүн: Хаха хён та ч галзуу зүйл хийх юмаа
Чанёол: Чи тэгээд намайг хаячихаж байгаа муу тэ * шоглох*
Бэкхён: Эегүүүү би зүгээр л түүнийг хамгаалмаар байсан юм. Хаха
Бэкхён гэнэт түүний утас өөрт нь байгааг санан түүний утсанд өөрийнхөө дугаарыг хадгалав.

[ДУУССАН]Love is...Where stories live. Discover now