1р хэсэг

6K 208 3
                                    

Намайг Ким Нами гэдэг. 23 настай. Солонгосын алдарт EXO хамтлагийн үнэнч фэн ккк Өнөөдөр тэд нар Хятадаас ирж байгаа. Би залуусыгаа тосох гээд бусдын л адил камер сандлаа барин зогсоно. Мэдээж би фэнклубын гишүүн, EXO гийн сэргэлэн цовоо нүдээрээ инээмсэглэдэг гол хоолой Бэкхёны фэнклубт ажилладаг. Яагаад гээч учир нь би түүнд хамгийн их дуртай.
Яг энэ үетэй зэрэгцэн гэнэт охидууд хашгиралдаад эхлэв. Би ч шууд л сандал камераа шүүрэн авч тэдний байгаа газар луу дайран гүйлээ. Ээ бурхан минь залуус минь яаж ийм царайлаг байдаг байнаа. ^*^
Сандал дээрээ гарч зогсоод камераа барин Бэкхёны зүг камераа тусгатал ОО МАА ГАААААД түүний нүд яг наашаа харчихсан бүр цоо ширтчихсэн байх нь тэр. Энэ харцанд цочсондоо ч тэрүү тэрүүгээр нэг орилж хашгиран байж сандалнаасаа уначихлаа. Тэнд байсан бүх хүмүүс бүр EXO хүртэл наашаа харчихсан гайхан харна.
Бэкхёны хажууд байх менежер ах над руу муухай харсанаа
- Аааашшшш тэнэг хүүхэн бэ олны газар явж байж эрээ цээртэй байгаач алив явцгаая гээд EXOг дагуулан гарцгаав.
Би яагаад ийм бүтэлгүй байдаг байнаа. Бугуйн цагаа хартал ажлын цаг болчихож. Би фэнклубээс гадна өөр ажил хийдэг. Фото студийн газарт ажилладаг юм. Ер нь би зураг авах их дуртай. Ажил дээрээ иртэл найз Наён маань над дээр их л сандарсан байдалтай хүрч ирэв.
Наён: Яанааа Нами захирал аймар ууртай байнаа
Би: Яасан ? Юу болсын?
Наён: Мэдэхгүй ээ. Ямартай ч захирал чамайг дуудаж байна лээ . Хурдан очооо
гээд намайг араас минь түлхэв. Ямартай ч захирал дээр очих хэрэгтэй юм шиг байна.
Алгуурхан захирлын хаалгыг тогшоод
Би: Захирлаа орж болох уу?
Захирал: Ор2
Би:За
Захирал их л цухалдсан бололтой санаа алдсанаа гэнэт
- за Нами чи л үүнийг хийж чадна. Чамаас өөр сайн хүн алга
Би: Юу??
Захирал: ЭСЭМ энтийн EXO гэх хамтлаг дараа сар эргэн ирэлтээ хийх төлөвтэй байгаа. Гэхдээ чи үүнийг нууцлах хэрэгтэй. Тэгээд зураг авалтандаа манай компаны хамгийн сайн зурагчин Сүёныг хамтарч ажиллана уу гээд урилга өгсөн. Гэвч Сүёнд ар гэрийн ажил гарсан тул боломжгүй болчихлоо. Тиймээс чи Сүёны оронд явах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ чи Сүён шиг байх хэрэгтэй. Өөрийнөө Сүён гэж танилцуулах хэрэгтэй шүү
Энэ саналыг сонсох надад мэдээж сайхан байлаа. Алдарт EXO хамтлагтай хамтарч ажиллана гэдэг зүүд шиг л санаж явсан, одоо биелэх гэж байна шүүдээ
Би шууд л шийдэмгий гэгч нь
-тэгэлгүй яахав захиралааа надад даатгачих
Захирал: За тэгвэл маргааш 9н цагт ирээрэй. Маргааш чамайг эндээс авч явна. Аа бас 2 долоо хоног тэнд байх болохоор бэлтгэлээ сайн хийгээрэй. Фижи арал дээр зураг авалт хийнэ гэсэн
Ооо маа гаад ийм сайхан боломжийг юу гэж алдхав би хичээнээ

[ДУУССАН]Love is...Where stories live. Discover now