8-р хэсэг

2.4K 147 5
                                    

Битгий яваач Бэкхёнаа...
Бэкхён гайхан эргэж хартал Нами зүүдэндээ ярьж байгаа харагдана. Гэхдээ гар нь түүний бугуйнаас чанга атгаж байлаа. Яг л алдчихвий гэсэн шиг. Бэкхён санаа алдан " тэнэг охин шүү. Цуг харж үлдэхээс" гэж бодон орыг нь дэрлэн түүнийг ширтлээ.

Өглөө нарны хурц гэрэл Намигийн нүд рүү тусаж түүнийг сэрээв. Арай гэж нүдээ нээгээд юу болсоныг санах гэж оролдоно. Гар нь ямар нэг зүйлийг атгасан мэт мэдрэмж төрөн хартал Бэкхёны бугуйнаас тас атгачихсан байлаа.
"АААА ЮУ ВЭЭЭ?" хэмээн гараа аван орилход Бэкхён цочин сэрж: Хөөе хүнийг унтаж байхад сэрээчих юм хэмээн ярваганав.
Миний талаас
Би: чи чи яагаад энд байгаа юм?
Бэкхён: *ёжтой инээх* харин хэн нь намайг явуулахгүй байлаа хаха
Би: хэн гэж?
Бэкхён: *ойртох* Чи
Би: зааа битгий худлаа яриад бай
Бэкхён нүдээ анин Нами шиг жүжиглэн: Битгий яваач Бэкхёнаа хахахахаха чи л тэгж хэлээ биздээ
Би: хэлсэнээ санахгүй байна. Хурдан эндээс яв
Бэкхён: надад өнөөдөр ажил байхгүй. Цуг болзоонд явцгаая
Би: Юу?? Болзоо гэнээ?
Бэкхён: тиймээ чи харин ч надтай болзож байгаадаа баярла за ммнай
Би: Юу гэнээ би чиний найз охин биш шүү
Бэкхён: хүмүүст салсан гэж хэлсэн ч би чамайг өөрийн хуурамч найз охиноо болгомоор байна
Би: Би тэгэж хүний хуурамч нь болмооргүй байна за юу ойлгосон бол яг одоо гар
Бэкхён: үгүй
Би: Лайтай юм яавал гарах гээд байгаа юм?
Бэкхён: болзоонд явна гэвэл гарлаа хихи
Би: ашшшш за тэгьеэээээээ
Бэкхён: тэгвэл 4 цагаас чамайг ирээд авья *ирмэх* *явах*
Нэг л мэдэхэд болзоонд явах болчихдог. Өнөөдөр амралтын өдөр. Тийм болохоор гэртээ уйдаж байснаас гадуур хөгжилдсөн нь дээр байх. Гэхдээ яагаад би сандраад догдлоод байгаан болоо? Түүнтэй хамт болзоонд явна гэсэн болохоор тэр үү? Юутай ч мэдэхгүй эээ зүгээр орой гарахдаа бэлдэхээс.

4 цаг боллоо. Гадаа сигналдах дуу гаран цонхоор хартал Бэкхён машинтайгаа ирчихсэн хүлээж байлаа. Тэр бараг нүүрээ нилэнхүйдээ халхлаад маск зүүчихсэн мөн саравчтай малгай өмссөн байлаа. Арга ч гүй дээ од хүнтэй болзох гэж байна шүүдээ би. Би өвдөг хүртэл урттай энгийн дэрвэгэр даашинз, нээх өндөр биш намхан өсгийтэй гутал өмсөн, үсээ задгай тавиад нүүрээ хөнгөхөн будаад гарлаа. Бэкхён надад машины хаалгыг онгойлгон өгч суулгаад өөрөө жолооны ард суув. Тэр суунгуутаа над руу ширтсэнээ: нүүрээ будахаараа хөөрхөн л юм байна шд хэхэ
Энэ үг зүрхийг минь улам хүчтэй цохилуулна.
Би: дуугүй бай. Би хүссэндээ яваагүй шүү
Бэкхён инээснээ: за хаашаа явмаар байна
Би: би яаж мэддэг юм. Өөрөө шийд
Бэкхён: хосууд чинь кино үзээд паркаар зугаалаад бас хоолонд ордог билүү
Би: аль нь ч байсан яахвээ өөрөө л мэд
Тэр инээснээ хаашаа ч юм машинаа хөдөлгөн явлаа. Хаашаа явж байгааг нь мэдэхгүй ч түүнийг жолоо барьж байгааг хажуу талаас нь харах үнэхээр янзтай харагдаж байлаа. Нэг гараараа өрүүлээ жолоодон нөгөө гараараа миний гарыг атгаад авах нь тэр. Би сандран: хөөе яаж байнаа
Бэкхён: гар чинь хүйтэн байна. Дулаацуулж өгч болохгүй юу?
Энэ асуултанд би хариулсангүй. Учир нь түүний гар үнэхээр дулаахан байлаа. Энэ нь надад таалагдаж байна. Бид 2 яг л хосууд шиг байна. Хэдхэн өдрийн өмнө би түүнийг үгүйлж үхэх гэж байсан мэт байсан ч одоо харин хажууд минь гарыг минь атгаад байж байна. Энэ л хангалттай. Миний хажууд л байвал болоо.

Бэкхён: за ирчихлээ
Би гайхан гадаа гартал нар жаргах тийшээ хандаж байлаа. Тэр намайг далайн эрэг дээр авчирсан байв.
Би гайхан: яагаад энд гэж?
Бэкхён: нар жаргахыг хармаар санагдаад. Бас од хармаар байна
Би: хэзээ л бол хэзээ харж болно шдээ
Бэкхён: үгүй дээ энэ бол онцгой
Би: юу нь онцгой гэж?
Бэкхён надруу ойртон өөдөөс минь ширтэн: Чамтай цуг байгаа болохоор. Зөвхөн 2уулахнаа хармаар байсан болохоор.
Би бараг л унах шахлаа. Хөл минь салганан гар минь чичирч байхыг мэдэж байсан ч зүрх минь сэрүүлэгтэй цаг шиг цээжин дотор минь чичигнэн хөдөлж байлаа. Түүний өөдөөс ширтэн гайхаж харсан ч Бэкхён зөөлөн харцаар нүд рүү минь нэвт ширтэж байв. Тэр дух руу минь няслаад: нааш ир тэнд гоё юм байгаа гэж хэлэн гарнаас минь хөтлөн гүйв. Тэр яг далайн эрэг дээр ирээд над руу жоготой хараад байгаа нь нэг зүйл төлөвлөсөн юм шиг санагдана. Гэнэт тэр надруу ус цацчихлаа. Даашинз минь норон уурласандаа болоод би: ЯАААА БЁН БЭКХЁН ЧИ ӨӨРӨӨ ЭХЛЭСЭН ШҮҮ ӨӨРИЙГӨӨ ҮХСЭН ГЭЖ МЭДЭЭРЭЙ
Бэкхён хэлээ гарган: чаддагийн бол бариад ав за ммнай хихи
Би түүний араас гүйн ус цацаж эхлэв. Бэкхён намайг тэврэн ус руу оруулан тэр чигт нь норгочихлоо. Хариуд нь би Бэкхёны чихнээс зулгаан бас түүнийг бүхэлд нь норгон бахаа ханатал инээлээ. Шөнө болтол тоголсоныг ч хэлэх үү бид 2 далайн эргэн дэх элсэн дээр дээш харан амьсгаадан хэвтэнэ.
Бэкхён: Чи зодолдохдоо яагаад ийм сайн юм бэ би өөрийгөө үхэх нь л гэж бодлоо
Би: чи харин өөрөө л эхэлсэн шүү ёоое
Би газраас өндийн босоод эргэж Бэкхён руу харан: за явцгаая гэхэд тэр намайг буцаан татаж хэвтүүлээд: Байж бай од хармаар байна
Би ч үгэнд нь орон шөнийн тэнгэр дээр түмэн оддыг ширтэн хэвтэнэ. Юу ч бодолгүй тайвах ширтэж байтал хажууд Бэкхён нүдээ анин хэвтэж байв. Түүний дээрээс өнгийн харвал харанхуйд хүртэл царай нь сайн харагдаж байлаа.
Би: энэ золиг од хармаар байна гэчихээд ингээд унтаад өгөх бсымуу хэмээн амандаа бувтнана.
Зүрх минь хүчтэй цохилно. Энэ зүрх зөвхөн чиний төлөө цохилдогийн энэ хүн мэдэхгүй. Бас миний чамд хайртайг ч мэдэхгүй. Түүний уруулыг үнсмээр санагдаж бага багаар дөхсөөр. Урууланд нь бараг л хүрэх гэж байтал Бэкхён нүдээ нээсэн харагдлаа. Тэрхэн үед цаг хугацаа зогссон юм шиг мэдрэмж төрөн 2 биен лүүгээ гайхан ширтэнэ. Бэкхён намайг өөртөө наалдуулан тэврээд уруул дээр минь үнсчихэв.

Хэхэ дараагийн хэсгээ маргааш оруулнаа. Сэтгэгдлээ бичээрэй залуусаа өгүүллэгийг маань уншиж байгаад баярлалаа :)

[ДУУССАН]Love is...Where stories live. Discover now