Part 1-5

2.5K 78 11
                                    


Диваажингаас чамруу <하나>

"Тэрнийг Пак Чанёол гэдэг. Тэр Хоёрдох өдөр авто машины ослоор нас барсан. Тэр чамд үнэхээр, үнэхээр их сайн. Тийм болохоор гуйя заавал ирээч"

Жүри өмнө нь сөхрөн суух залууг харан сандаран "Чи чинь юу хийгээд байна аа?? галзуу юмуу??!! хурдан бос!!" гэж хэлэн түүнийг босгохыг хичээж байлаа. Бүх хүмүүс хийж байсан зүйлсээ зогсоон хэрэгт дурлан тэр хоёрлуу харах нь Жүриг улам сандаргана.

"Гуйж байна, сэтгэлийг нь бодоочдээ" Сэхүн айж сандарсан эсвэл ичсэн ч шинжгүй байх бөгөөд доош тонгойн гараа өвдөг дээрээ авсан байлаа.

"З-за ойлголоо очье! Тийм болохоор бурханыг бодож хурдан босоодхооч дээ!!" Энэ залуу үнэхээр..Тэр Жүриг нэгэн танихгүй залуугын оршуулгын ёслол дээр очихыг гуйн өвдөг сөхөрсөн нь энэ билээ. Бүр танихгүй хүнийхээ өмнө өвдөг сөхөрч байхыг бодоход тэр нас барсан хүн нь түүнд их чухал хүн байсан бололтой.

"Би хаана гэдгийг нь мэдэхгүй болохоор намайг ирж аваарай, би тэнд 2 цагаас илүү хэтрэхгүй шүү! дараа нь намайг хүргэж өгөөрэй ойлгов уу?" Жүри жижигхэн цаасан дээр гэрийнхээ хаягыг бичин өгөхөд Сэхүн доошоо харсаар аван амандаа баярлалаа гэдэг үгийг бувтнаж байлаа.

Чанёол энэ охины юунд нь болж байсан байна аа? Ёс суртахуунгүй бүдүүлэг бас сэтгэлгүй..

Ням гариг буюу Чанёолын оршуулгын ёслолын өдөр Сэхүн машинаа барьсаар жижигхэн цаасан дээр бичсэн хаягийн дагуу явж байлаа. Өглөөний 9 цаг болж байсан бөгөөд түүний гэр Сэхүний гэртэй тун ойрхон байсан нь аз гэмээр байв. Сэхүн гэрийх нь гадаа ирэн хонхыг нь дарахад тэр удалгүй гарч ирэн хамтдаа Сэхүний машинд суун ёслол болж буй газарлуу хамт явгаав. Жүри энгийн хар даашинз өмссөн байсанд Сэхүн бага зэрэг санаа нь амран явж байтал Жүри гэнэт ам нээн

"Би 11 гээд явна". Тэр өөрийгөө бага зэрэг бүдүүлэг аашлаж байгааг мэдэж байгаа ч өөр яах билээдээ? Танихгүй хүнийхээ оршуулгын ёслолд оролцоно гэдэг нэг талаараа тэнэг нөгөө талаараа инээдтэй хэрэг юм. Сэхүн яагаад тэгж их сэтгэл гаргаж гуйсан юм бол? Чанёол Жүрид сайн байсан болохоор уу? зөвхөн тиймхэн шалтгаанаар бол үнэхээр инээдтэй хэрэг байлаа.

"Ямар ч гэсэн-очих гэж байгаад баярлалаа" Сэхүн урдахь замаасаа хараагаа салгалгүй ингэж хэлэхэд Жүри

"Намайг очихгүй худлаа ярина гэж бодоо юу? Би амласандаа хүрдэг хүн шүү"

"Үгүйдээ, н-нөгөө би зүгээр л..б-би чамд итгээгүй юм бишшүү..би зүгээр л чамайг явж байгаад жинхнээсээ баярласан учраас л.." Тэр бага зэрэг самгардан амандаа бувтасаар дуугүй болоход Жүри ч мөн адил чимээгүй болон тэд очин очитлоо юу ч дугарсангүй. Үнэндээ тэд ч гэсэн танихгүй хүмүүс шүү дээ.

♰ From Heaven, with Love ♰Where stories live. Discover now