Chapter 13: I am no angel, or am I?

Start from the beginning
                                    

Жейн P.O.V
Нөгөө Даниэль гэгч Англи залуу нь намайг Лондонгийн харанхуй гудамжнуудын дунд байрлах нэг байшингийн гадаа хүргэж ирчихээд ор сураггүй алга болчихлоо. Тэр алга болохдоо далавчны чимээ гаргаагүй учраас чөтгөр байсан нь тодорхой болох шив.
Урд минь байгаа энэ жижигхэн байшин дотор намайг юу хүлээж байгаа бол? Тэр чөтгөр Триссагийн биеэс гарсан болов уу? Би ороод түүнийг барилаа ч чөтгөрийг алах боломж надад байхгүй шүү дээ. Тийм арга байхгүй болохоор өөр юу хийх вэ? Авада Кедавра үйлчлэх болов уу? За... юу ч гэсэн орох хэрэгтэй. Нэг гартаа шидэт саваагаа, нөгөө гартаа хутга атгачихаад хаалгаар нь зөөлөн ортол тэнд миний төсөөлснөөс тэс өөр дүр зураг үзэгдлээ.
"Сайн уу, Жейн." гээд нөгөөх сахиусан тэнгэр Сьюриэл гэгч Триссаг чөтгөрийн урхи зурсан шалан дээр сандалтай хүлчихсэн сууж байв. Хараал идэг, юу болоод байна аа?
"Ямар... ямар гээч чөтгөрөө хийж байгаа юм?" гэхэд тэр,
"Чиний ажлыг л хөнгөвчилж байна, Жейнни. Тэр аюултай. Чи чинь харин жаахан охин. Түүнийг байцаахад чинь эвтэйхэн болгохын тулд би оролцохоор ирлээ."
"Эндээс хурдан яв."
"Юу гэнэ ээ?"
"Эндээс яв. Чи намайг энд авч ирсэн чинь л боллоо. Эндээс яв гэж байна! СТУПИФАЙ!" гэтэл гайхалтай нь миний шид үйлчилсэнгүй.
"Чиний шид надад ямар ч гэм хийж чадахгүй ээ. Шидтэнгүүд ч, ангуучид ч сахиусан тэнгэрүүд байдаг гэдгийг мэддэггүй байсан юм. Чи миний эсрэг юу ч хийж чадахгүй."
"Чи... чи надаас юу хүсээд байгаа юм?"
"Эхлээд чи хүссэнээ ав даа. Ээжийн чинь алуурчин энд сууж байна." гэхэд бүх цус толгойруу юүлэгдэх шиг л болж, уур хилэн цээжинд минь багтаж ядлаа. Эцэст нь би түүнийг барих шив. Сандал дээрх тэр хүн Трисса гэхэд итгэмээргүй байв. Үргэлж гялалзаж байдаг урт бор үс нь бохирдож, ширэлдчихсэн, гялалзсан цэнхэр нүднийх нь дор тод хар судал татчихсан, Хогвартсын дүрэмт хувцас нь юу ч үгүй урагдчихсан өрөвдмөөр амьтан сууж байлаа. Сандалруу дөхөж очоод,
"Чи... яах гэж ингэсэн юм? Ээж минь... чамд ямар хэрэгтэй гэж?" гэхэд Триссагийн бие дэх чөтгөр муухай инээгээд,
"Өшөө авалт. Винчестерүүд эцгийг минь буцаагаад хорьсон. Льюсифер Винчестерүүдээс болж буцаад тамд очсон. Өшөө авалт хонгор минь! Льюсиферийн төлөө!" гэдэг юм байна.
"АМАА ТАТ! ЯАЖ, ЯАЖ ШИЛТГЭЭНД ОРСОН ЮМ? ЯАЖ ТЭНДЭЭС ГАРААД ЭЭЖИЙН МИНЬ БАЙГАА ГАЗРЫГ МЭДСЭН ЮМ!?!?"
"Чиний энэ жижигхэн найзын чинь л ач. Тэр намайг өөртөө ороорой л гэсэн шиг гомдол, цөхрөл, үзэн ядалтаар дүүрэн байсан. Танай шидийн сургуулийн хүч ч тэрийг нь дарж дийлэхээргүй хүчтэй байсан юм! Чиний найз юм чинь зул сараар ээжийн чинь илгээсэн бэлэгнээс л хаана байгааг нь мэдчих амархан байсан. Чи юу ч анзаараагүй!!! Тэгээд бас юу гээч, ээж чинь үхэхдээ надаас нохой шиг л амь гуйж байсан! Гэхдээ өөрийнхөө амийг биш чиний амийг аврахыг!!! Чамд бүү ойртоорой гэж гуйж байсан!! Ха!!"
"Муу новш! КРУЦИО!!! КРУЦИОО!!!" гэхэд тэр тэсэлгүй өвдсөндөө хашгирч эхэллээ. Хариуг чинь барина даа. Заавал!!! Гэтэл нөгөө Сьюриэл гэгч надад ойртоод ам нээлээ.
"Охин минь, битгий шанал. Бүгдийг эргүүлээд засах боломж чамд байна. Намайг сонс. Ээжийгээ чи эргүүлээд авч ирж чадна. Бүр аавыгаа ч аврах боломж чамд байна." гэлээ.
"Юу? Ю-юу гэнэ ээ? Яааж? Яаааж? Битгий худал толгойг минь эргүүлэх гэж оролд! Би энэ новшийг алах хэрэгтэй байна!!!"
"Чи чадахгүй ээ. Үхлийн шидийг үхчихсэн хүн дээр хэрэглэх боломжгүй. Чөтгөр гэдэг чинь тамд очсон үхсэн хүний л сүнс. Тэр аль хэдийн үхсэн. Чи алж чадахгүй. Харин би чадна. Чи намайг чадаж байхыг минь харсан. Гэхдээ эхлээд чи надад нэг зүйл амлах хэрэгтэй байна."
"Битгий худлаа ярь. Худлаа ярихаа боль! АВАДА КЕД--"
"Хөөе хөөе!! Чи энийг хийвэл зөвхөн найзыгаа л алаад түүнд гэм хүргэж чадахгүй. Чи энийг хүсээд байна гэж үү?"
Авада Кедавра хийчихвэл Трисса ч түнтэй хамт үхнэ. Эсвэл бүр ч долоон дор, Трисс үхэж тэр чөтгөр амьд үлдэнэ. Би Триссаг алж чадна гэж үү?? Би үнэхээр тэрнийг хөнөөхийг хүсч байгаа хэрэг үү? Ээж минь, би яах ёстой вэ?
"Миний болзлыг сонс доо, эхлээд." гэж Сьюриэлийг хэлэхэд нь арга ядсандаа толгой дохилоо.
"Сайн байна. Чи өөрийгөө их гайхалтай охин гэдгээ мэдэх үү? Ямар янзын цус чиний судсаар урсаж байгаа гээч. Аавыгаа чи хэн байсан гэж санана! Дээрээс нь ээж чинь бүр жинхэнэ шидтэн! Танай аав Сэм Винчестерт бусдад байгаагүй нэг зүйл байсан нь чөтгөрийн цус..." гэхэд нь хамаг бие арзайгаад явчихав.
"... тийм ээ, Азазел аавыг чинь бага байхад өөрийнхөө цуснаас өгсөн. Тэр цус нь чиний ч судсаар урсаж байгаа. Тийм болохоор л аав чинь Льсифер, Сатаны орж болох жинхэнэ төгс бие байсан хэрэг. Льюсифер бол миний ах, тэр ч бас арк-эйнжел байсан. Тэр бусдын биед орохын тулд зөвшөөрөл авах шаардлагатай. Аав чинь зөвшөөрөл өгсөн, Льюсифер ч орсон. Гэхдээ аав чинь түүнийг дийлж түүнтэй хамт тамруу унаж, Льюсиферийг буцааж торонд нь хийсэн хэрэг. Гэхдээ... тэр одоо ч тэр доор, Льюсифер, бүр Майклтай хамт тамд, Льюсиферийн шоронд байсаар байгаа. Өрөвдмөөр биш гэж үү?"
Удаан хадгалж, нууж байсан нулимс гэгч нь хацар даган урслаа. Тэр... өөрийгөө золиосложээ???
"Харин чи бид хоёр хамтдаа түүнийг Льюсиферийн торноос гаргаж чадна. Ээжийн чинь сүнсийг диваажингаас авч, буцаан амьдруулж чадна. Зөвхөн чи надад..." гэхэд нь би,
"За гэж хэлээд дотроо оруулвал." гэлээ.
"Яг тийм! Хурдан сэтгэж байна шүү!!! Чи төсөөл дөө, чи бид хоёр хамтдаа дэлхийг өөрчилж чадна. Би бол цорын ганц амьд үлдсэн арк-эйнжел, бурхны бүтээсэн хүчирхэг дайчин! Бүр бусад нь ч намайг амьд гэдгийг мэдэхгүй. Харин чи ийм их хүчтэй, хамгийн анхны шидтэн-ангууч-чөтгөрийн- цустай- хүн. Бид хамтдаа хоёр дахь ЛЬЮСИФЕР болж чадна! Льюсиферээс ч хүчтэй болно! Чи үүнийг мэдэж байсан шүү дээ. Хаа нэгтээдээ чи өөрийнхөө дотор ийм аймшигтай хүч байгааг мэдэрч байсан! Бид бүгдийг янзалж чадна. Чи надад за гэж хэлвэл!!!"
Үнэн гэж үү? Тэр... аав ээжийг минь буцаан амьдруулж чадна гэж үү? Тамд байгаа аавыг минь суллаж чадна гэж үү??? Хариугаа хэлэх гээд ам нээтэл гэнэтхэн ард,
"Жейнни үгүй ээ... БИТГИЙ!!!" гэх танил дуу гарав.

HogwartsWhere stories live. Discover now