Make a Deal

112 57 3
                                    

Эцэс төгсгөлгүй мэт энэ их моддын дундаас Сонхва яаж зүг чигээ мэдэж байгааг мэдэхгүй ч бид хэсэгтээ амархаар шийдэн тойрон сууцгаахаар болов. Энэ үед ч хүртэл Сонхва Ёсан хоёр хоорондоо зүг чигээ ярилцан харин Минги чимээгүйхэн нүдээ анин сууж байгаа харагдав. 

"Шарх чинь яаж байна?"

Сан хажууд минь суучихсан байсныг одоо л анзааран хөлрүүгээ харвал ид шидийн мэт өнөөх шарх ор мөргүй алга болчихсон байх нь тэр. Би ч бүлтгэнэсэн нүдээр түүнээс хариу хүсэн харвал Сан шоолонгуй инээмсэглээд

"Энэ чинь л далайн дээрэмчдийн амьдрал.. Ер бусын байгаа биз?" 

Үнэндээ тэднийг яагаад далайн дээрэмчин болох замыг сонгодог талаар ойлгодоггүй бүр ойлгохыг ч хүсдэггүй байсан ч.. Энэ хэдэн сарын дотор тэдэнтэй хамт аялсан аялалаас бага зэрэг ойлгож байгаа мэт санагдана. Тэд зүгээр л энгийнээр амьдрахыг хүсдэггүй.. Ер бусын адал явдалтай нүүр тулахыг хүсдэг бололтой.. 

"Хөдөлцгөөе" 

Амралт дууссан бололтой.. Бид бүгд газраас босон дахиад л хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй аялалдаа гарна. Энэ удаад цаашлах тусам ой мод сийрэгжин хатуу хөрс зөөлрөн элсээр солигдох үед Сонхва гэнэт л алхаагаа зогсоон гараа дээш өргөснөө

"Нэг л биш байна даа.."

Минги хоёр тийш алхаж үзсэнээ хөлөө албаар өнөөх элсний голд удаан байлгавал өнөөх элс удаанаар түүний хөлийг сорж байх нь тэр. Сонхва ёжтой инээх аядсанаа 

"Бид ирчихсэн бололтой" гэж хэлмэгц багийн гишүүд бүгд элсний голд тойрон зогсон элсэнд сорогдож эхлэх бөгөөд удалгүй тэдний бараа харагдахаа байн элс тэднийг бүрэн залгих шиг болов. Би юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад Сонхва урд минь ирж зогссоноо

"Элс чамайг сорж байна гэж бодоход л болно" 

Би удаанаар толгой дохин нүдээ аних ч нэг л болж өгсөнгүй. Итгэж өгөхгүй байгаа болохоор ч тэр үү хөл доор байх элс улам хатуу болоод ч байх шиг. Энэ үед Сонхва тэвчээр нь барагдсан бололтой гарнаас минь барин энгэртээ наах бөгөөд би ч сандарсандаа амандаа элс намайг сорж байна гэх үгийг хэдэн удаа хурдан хэлснийг мэдэхгүй ч... Нэг л мэдэхэд бид харанхуй хонгил шиг зүйлрүү унах нь тэр... 

"Зиа за.. Эцэст нь олоод ирэх шив ахмад Сонхва?"

Яг л өнөөх хий харсан зүйлтэй минь ижилхэн хэрнээ урт гэгч нь улаан даашинз өмссөн эмэгтэй бидний урдаас харан зогсох бөгөөд Сонхва ч түүнд ёслох шиг болсноо

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now