Compass

196 59 4
                                    

Нар өндөр уулсын араар орсны дараах энэ ертөнц бүхэлдээ хав харанхуй.. Хаа нэг газраас ямар нэг зүйл гарч ирэхвий гэх айдас бүрхэхэд тэнгэрт гялалзах одод айдсыг ангижруулан тайвшруулах шиг.. Нар буцан тэнгэрт мандахад хэдхэн хормын өмнө байсан харанхуй далай цэнхэртэн гялалзаж эхлэнэ. Далайд байх энэ мөчид анзаарсан зүйлс л гэвэл энэ. Заримдаа үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ч заримдаа энэ үзэсгэлэн чамайг юу ч үгүй залгиж орхихоор аюултай гайхамшиг.. Далайн дээрэмчин байх тийм ч хөгжилтэй бас амархан зүйл биш бололтой.. 

"Бид зорьсон газартаа ирэх шиг боллоо!"

Үён дурангаа доош буулган бусаддаа чанга гэгчээр энэхүү баярт мэдээг дуулгахад эсэргээрээ энэ сайхан мэдээ нь миний хувьд тийм ч таатай сонсогдсонгүй. Цэнхэр өнгийн давамгайлал дуусаж холоос тодхон харагдах тосгон биднийг угтан авах шиг л чимээ аниргүй. 

Сонхва гараа дээш өргөн тэдний анхаарлыг өөр дээрээ татах бөгөөд тэр жолоогоо атган үл ялиг инээх аядаад "Бүгд наргиж цэнгэцгээ.. Энэ тосгон та нарынх" гэхэд тэд баярлан чанга орилолдох бөгөөд удалгүй хөлөг онгоц эрэг дээр байрлалаа эзлэн зогсоход тэд бүгд газарт буухыг тэсэн ядан хүлээх шиг хоорондоо уралдан онгоцноос бууж байгаа харагдана.

 Харин Сонхва хамгийн сүүлд хөлөг онгоцноос буух бөгөөд түүнийг хүлээн зогсох надруу сэжиглэнгүй харснаа

"Өө тийм.. Чамд тохирох газар байгаа" гэсээр Саны гарт байх малгайг аван өмсчихөөд намайг дагаад яв гэж байгаа мэт л хурдан алхаж эхлэнэ.. Үён надруу хальт харснаа "Түүнийг үлдээж болохгүй юму?" гэх үгийг амандаа бувтнан хэлэхэд Сан толгой сэгсрэн түүний гарнаас атгана.. Би ч үл ялиг инээмсэглэн хэдий дотроо гунигтай байгаа ч гаднаа тэднээс салж л байвал юу ч давж чадах мэт харагдахыг хүснэ. Үнэндээ магадгүй тэднээс л салвал бүх зүйл байрандаа орох юм шиг санагдаж байх чинь..

Өмнө нь огт харж байгаагүй энэ тосгоныг тэд аль хэдийн ирээд өөрсдийн байр сууриа тогтоосон мэт хажуугаар өнгөрөх хүмүүс тэдэнд зам тавьж өгөн хүссэн бүхнийг нь юу ч болоогүй мэт хийлгэнэ.. 

Минги ширээн дээр өрөөтэй байх дарснуудаас нэгийг нь шүүрч аван худалдагч эгчрүү инээтэл тэр эгч харцаа доошлуулан түүний харцнаас аль болох дальдчихийг хичээнэ. Тэр бахтай гэгч нь ёжтой инээмсэглэчихээд дарсаа амруугаа цутган үлдсэнийг нь асгахад Юну түүний гарт байх лонхыг булааж аван амандаа үглэнэ. Ингэж явсаар жижиг тосгоны архины мухлаг бололтой шар айраг дүүрэн өрөөстэй байх байшинлуу ороход тэнд төсөөлж байснаас цөөхөн хүмүүс сууж байгаа харагдав. Сонхва биенийхээ нэг хэсэг шиг л үргэлж гартаа барьж явдаг гар буугаа халаасандаа хийн эзнийх нь өмнө суугаад малгайгаа аван "Намайг санасан гэж хэлээч" гэхэд тэр хүн ямар ч царайны хувиралгүй хэрнээ цаанаа л жихүүдэс хүргэм харцаар түүнлүү харснаа

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now