His true colors

169 61 4
                                    

"Хөөрхий охин... Их айж ганцаардаж даарч байгаа байхдаа?"

Эргэн тойрон бүх зүйл хав харанхуй байх хэрнээ урдхан талд минь жижиг хөлөг онгоц хөвнө. Түүний дээр байх үзэсгэлэнтэй эмэгтэй надруу ширтэн гараараа дохин дуудна. Юу ч бодож юу ч мэдэрч чадахгүй байгаа нь намайг нөгөө ертөнцөд очсон гэдгийг ч илтгэх шиг... Ингээд л бүх зүйл дууссан гэж үү?

"Нааш ир хонгор минь... Би чиний нэг хүслийг биелүүлж өгье.. Оронд нь чи надад сүнсээ өгч болно шүү.."

Бие минь өөрийн эрхгүй намуухнаар дуу аялах түүний зүг хөдлөх бөгөөд ойртох тусам түүнээс хачин мэдрэмж мэдрэгдэнэ...

"Чиний сүнс үнэхээр амттай бас үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн тэр уруулаа долоон намайг түүнд хүрэхийг тэсэн ядаж байгаа мэт хүлээж ядан инээмсэглэнэ.. 

"Тэгээд чиний хүсэл юу вэ?"

Би түүний урд ирмэгцээ өөрийн хүсэл юу болохыг бодох гэсэн ч санаанд юу ч орж ирэхгүй нь..Ингэхэд би энэ амьдралд яг юу хүсэж байгаа билээ?... Тэр эмэгтэй гараа надруу сунган "Зүгээр л нэг хүслээ хэл... Тэгээд л бүх зүйл сайхан болно." 

Эрх чөлөө.. Магадгүй далайн дээрэмчидтэй уулзаагүй байх үе минь миний хүсэл байж болох юм.. Магадгүй бол шүүдээ.. 

"Миний хүсэл.."

Амаа нээж ядан үгээ зөөн түүнд хүслээ хэлэхийн даваан дээр харанхуй ноёлож байсан газар гэрэл гарах шиг үүнтэй зэрэгцэн Нари гэх дуу чангаар хадна. Анхаарал минь түүн дээр биш өөр зүйл дээр төвлөрч эхлэхэд өнөөх эмэгтэй байж болох хамгийн муухай дуугаар чанга орилон удалгүй алга болох бөгөөд би ч ханиалгасаар арай гэж л нүдээ  нээх шиг болов. 

"Тэр амьд байна.."

Дахиад л их давстай ус залгиснаас болж цээж хөндүүрлэн нүдээ арай гэж нээж чадвал Үён нүдний өмнө хуруугаа гозойлгосноо "Энд хэдэн хуруу байна?" гэх нь тэр. Би ч үл ялиг инээмсэглэн "Гурав" гэвэл түүний царай өөрчлөгдөн тайвширч байгаа бололтой хойшоо болох нь тэр.. Эргэн тойрноо ажиглавал бид хөлөг онгоц дээрээ ирчихсэн Сонхва ч ширээнийхээ ардаас надруу хараад сууж байгаа харагдав.. Тэгэхээр тэр дахиад л намайг алж зүрхлээгүй бололтой... 

Энэ үед Сан надад халуун уух зүйл атгуулснаа "Sirenд хүслээ хэлээгүй л гэж найдья..."

Бүх хүний анхаарал буцан над дээр тусах нь тэр.. Тэгэхээр тэр эмэгтэй өнөөх үлгэрийн амьтан болж таарах шив.. Би удаанаар толгой сэгсрэнгээ хэрвээ хүслээ хэлсэн бол юу болох талаар асууж амжив.. 

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now