The Betrayer

194 60 6
                                    

Харанхуй болж байсан бүхий л зүйлс буцаад цагаарч эхлэхэд өөрийн эрхгүй л ханиалган амьсгаа авахыг хичээж эхлэнэ. Сонхва гараа ардаа ачин хоёр тийш алхаж эхлэх бөгөөд хэсэг хугацааны дараа тэр ам нээх шиг болов

"Магадгүй тэр хор миний амьтанд ч биш надад зориулагдсан байж болох юм"

Тэр ингэж хэлэн нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулсаар халааснаасаа янжуур гаргаж ирэн асааснаа урт гэгч нь сорчихоод "Тэгэхээр бидэн дунд нэг урвагч байна гэсэн үг.. Үнэхээр азаа үзсэн урвагч"

Сонхвагын үгийг тэд анхааралтай гэгч нь сонсох бөгөөд хэн ч түүнийг эсэргүүцэж юм хэлж чадахгүй байгаа нь илт.

"Таны зөв байх.. Нари муу зүйл хийх хүн гэж бодохгүй байна"

Юнугын өөртөө итгэлтэй гэгч нь ингэж хэлэх нь бүх хүний харцыг өөр дээрээ авч чадна. Харин Үён чимээгүй байдлыг эвдэн чанга гэгч нь инээснээ

"Тэр шулам ч байж болзошгүй гэдгийг бид мартаж болохгүй.. Магадгүй тэр бидний сайхан сэтгэлт Юнуг ховдсон байх" гэснээ түүний энгэрээс зууран доош татах бөгөөд Юну харин юу ч хийлгүй түүнрүү ширтэнэ.

"Больж үз. Юну үргэлж ийм байсаар ирснийг бид бүгд мэдэж байгаа"

Минги Үёны гарыг түүнээс холдуулан хүйтэн өнгөөр ингэж хэлэхэд тэр дэмий л уруулаа зуун амандаа хараал урсгаж байгаа бололтой үглэн зогсоно. Харин энэ бүхнийг Сонхва чимээгүй ажиглан сууж байснаа "Маргааш гэхэд шинэ арал дээр очно. Энэ асуудлыг дараа шийдье! Харин чи" тэр надруу харцаа чиглүүлэн уруулаа зууж ядсаар "Маргааш чамайг зарах болохоор амиа хорлох талаар бодоод үзээрэй" гэсээр өрөөндөө орох бөгөөд хөлөг дээр байх далайн дээрэмчид одоо л хэлд оров уу гэлтэй хоорондоо ярилцан өнөөх мэдэгдэхгүй хэлээ ашиглана.. Зарна гэнээ? Яагаад энэ хөлөг дээр байхаас амархан сонсогдоод байгаа юм бол? Тэртэй тэргүй энд цаг минут бүрт алуулах дөхөж байхад...

"Жон Юну! би анхааруулсан шүү! наад сайхан сэтгэл чинь нэг л өдөр биднийг юу ч үгүй дуусгана гэж" гэсээр Үён түүнийг мөрлөн хажуугаар нь гарах бөгөөд Сан ч чимээгүй гэгч нь түүний араас даган тайвшруулахыг оролдоно.

Надаас болж Юну хөлөг дээр байх хүмүүст ад үзэгдэх тийм ч сайхан санагдахгүй нь.. Тэр одоо л миний зүг харцаа чиглүүлэхэд нь би чимээгүйхнээр "Баярлалаа бас уучлаарай" гэх үгийг шивнэх бөгөөд тэр юу ч болоогүй мэт хөнгөхөн инээмсэглэн байрандаа орно. Энэ шөнийн салхи болоод далайн давлагаа хүчтэй бас хүйтэн.. Яг л далай тэдний байгаа байдлыг уншчихав уу гэлтэй.. Туг хүчтэй хийсэн онгоц давалгаа бүрт цохигдон хоёр тийш найгах нь цаанаа л түгшүүртэй мэт мэдрэмж өгнө.. Удалгүй Ёсан дурангаа барьсаар гарч ирэх бөгөөд тэр санаа алдан "Бүгд анхаар! хар салхи биднийг чиглээд ирж байна" хэмээн орилох ба түүнийг ингэж хэлсний дараа тэд бүгд цуглан Сан Үён хоёр зангуугаа хэвийн ажиллаж байгааг шалгаж харин Минги дээш авиран салхины хурдыг хэмжих бөгөөд Сонхва тэдэнд зааварчилгаа өгөн тушаана..

PIRATE CAPTAINWhere stories live. Discover now