𝔢𝔦𝔤𝔥𝔱

78 20 3
                                    

Бороо зөөлнөөр орж байв. Вонүгийн шүхэр одоо ч Мингюгийн гарт байх бөгөөд тэрээр сагсны талбайн сандал дээр ганцаар суух аж.

"Сайн уу?"

Хоёр алхмын зайтай ирэн суусан нэгнээс танил хоолой сонсогдож Мингю түүн рүү эргэлээ.

Нүүрээ бүхэлд нь нуун малгай маск зүүж гартаа шүхэр барьсан тэр зүүсэн маскаа доошлуулж багахан инээмсэглэв.

"Чамайг одоо ч энд ирдэг гэж мэдсэнгүй"

Мингюг харц буруулан ингэж хэлэхэд Жонгүг "Чамайг орхиод явснаасаа хойш зав л гарвал ирж чамайг хардаг байсан ч өөр хүнтэй болсоныг чинь хараад санаа амарсан. Аан, би ингээд мартагдах хүн байсан юм байна. Ашгүй надаас болж удаан шаналахгүй юм байна гэсэн бодол төрсөн"

"Хийх ёстой юм байснаа мартчихаж. Би явлаа"

Мингюг түүнээс зайлсхийж байгааг харсан Жонгүг өөрийгөө зүхэн хүчээр инээж "Ах дүү хоёртой дарааллаж үерхээд л. Аль нь чиний сонирхол юм бэ дээ?"

Чихэндээ ч итгэж ядах Мингю аажмаар эргэн харж "Юу гэсэн бэ?" гэж асуухад Жонгүг "Наад шүхэр чинь миний ахын шүхэр. Дээр нь байгаа нэрийг ах өөрөө оёж байсан юм" гээд өөрийнх нь шүхрэн дээр байх Жон Жонгүг гэсэн нэрийг харуулж Мингю ч шүхрэн дээр нь Вонүгийн нэр байдгийг санан сая л итгэх шиг болов.

Нэг хачин мэдрэмж биеийг нь бүхэлд нь бүрхээд авах шиг болоход Мингю гарт нь шүхрийг газар хаяад тэр чигтээ алхан талбайгаас холдож харин Жонгүг юу хийж орхисноо ойлгож ядан сандал дээр хүндхэн суулаа. 

Орж ирчхээд үүдэнд хөлөө жийн суух Вонүгийн арааc удаа ч үгүй Жонгүг орж ирэх бөгөөд шүхрийг нь түүний дэргэд тавин "Мингю танд өгчихөөрэй гэсэн юм" гэх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Орж ирчхээд үүдэнд хөлөө жийн суух Вонүгийн арааc удаа ч үгүй Жонгүг орж ирэх бөгөөд шүхрийг нь түүний дэргэд тавин "Мингю танд өгчихөөрэй гэсэн юм" гэх нь тэр. 

Юу болсныг хормын төдийд л ойлгосон Вонү ухасхийн босч сагсны талбайн зүг гүйсэн ч харамсалтай нь хэн ч байсангүй. Хэчнээн араас нь гүйж очоод тайлбар тавихыг хүсэвч тэр Мингюгийн гэрийг мэддэггүй аж. 

Юу хийх, хаашаа явахаа ч үл мэдэх Вонү талбайн торон хашааг сэгсчин дэмий л бухимдана.

Яах ч аргагүй гэртээ буцаж ирсэн Вонү утсаа аван Мингю рүү зурвас бичив.

"Надад тайлбарлах боломж олгож болох уу? Гуйж байна"

Яагаад ч юм цээж нь хөндүүрлэн хачин мэдрэгдэж тэрээр хана налан газар суулаа.

Вонү хэдийнээ дурлаж орхижээ.

"Чи юу гээд хэлчихсэн юм?"

Арай жаахан тайвшрахдаа Вонү дүүгээсээ ийн асуувал Жонгүг "Зүгээр л ах дүү гэдгээ" хэмээн хэнэг ч үгүй хэлнэ.

Жонгүг үнэхээр л Мингюг өөр хүнээр сольчихсон бололтой аж.

"Энэ үйлдлээс чинь өмнө би чамайг сахиусан тэнгэр л гэж хардаг байлаа. Мөрөөдлийнхөө төлөө шаргуу зүтгэж байгаа хичээнгүй, сайн хүүхэд. Хир халдаагүй хамгийн гэнэн томоогүй нь гэж бодож явдаг байсан юм"

"Та мэдэхгүй шүү дээ. Ямар миний зүрх сэтгэл рүү өнгийж харсан биш"

"Тийм дээ..."

Вонү сууж байсан газраасаа босон өрөөндөө хаалгаа хаагаад нам болов.

Харин Жонгүг өөрийгөө зөв зүйл хийсэн гэж бодож байсан юм. Эрт орой хэзээ нэгэн цагт Мингю тэдний ах дүү гэдгийг мэдэх л болно.

Үг оройтдог юм.

Энэ чигээрээ хэчнээн удаан явах байсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэтэрхий хол явчихвал харин ч ээдрээтэй болж орхино.

Тиймээс Жонгүг тэдний төлөө үнэнийг хэлж орхисон юм.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
𝐒𝐜𝐡𝐨𝐨𝐥 2024ʷᵍWhere stories live. Discover now