𝔬𝔫𝔢

304 34 6
                                    

Бороотой бүүдгэр өдөр байсан юм. Түүнийг анх харсан өдөр. Сургуулийн ойролцоох сагсны талбайд шийд рүү дахин дахин бөмбөг шидэж орсон ч ороогүй ч царайны хувирал нэг л янзаараа хийж буй үйлдлээ үргэлжлүүлээд л. Бороо орж байхад дааран байж ганцаар тэгэх ямар шалтгаан байсан юм бол доо гэж бодоод л өнгөрсөн юм. 

Зам дээр ус тогтож хүүхдүүд түүн дээр гишгэлэн алхах жирийн нэгэн хичээлийн өдөр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зам дээр ус тогтож хүүхдүүд түүн дээр гишгэлэн алхах жирийн нэгэн хичээлийн өдөр. Цахим хичээл сонсон алхах хөвгүүнийг найз нь бололтой нэгэн ирж чихэвчийг нь суга татахад өнөөх нь санаа алдан найз руугаа харлаа. 

Харин найз нь юу сонсож байгааг нь мэдэхээр чихэвчийг зүүж үзсэнээ толгой сэгсэрч "Номын цагаан солиот" гэх нь тэр. 

"Чам шиг дэлгэцийн донтон байснаас номын цагаан солиот байсан нь дээр. Тэгээд ч би хичээл биш сургалт сонсож байна"

Нүдний шилтэй өндөр хөвгүүн ийн хэлээд түүнээс чихэвчээ авахдаа хажуугаар нь зөрөх нэгнийг урд орой нь сагсны талбайд байсан нэгэн гэдгийг танихдаа "Тэр хэн юм?" хэмээн найзаасаа асуув. 

"Аль?"

"Тэр бөмбөг барьчихсан өндөр" 

"Чи мэддэггүй юм уу?" 

Тэрнийг ихэд гайхсан байртай нүдээ бүлтийлгэн асуухад өнөөх нь толгой дохив. 

"Доод ангийн Ким Мингю шдээ. Тэмцээн болгон дээр л тоглодог, аймаар алдартай шд. Чи нээрээ таньдаггүй юм уу?"

Түүнийг толгой сэгсэрхэд найз нь ч хэдэнтээ гаслан толгой сэгсэрч "Хичээл ном, камер хоёртоо хэт донтоод надаас өөр хүн ч танихгүй. Чи ч дээ... Би одоо яаж яваад чамтай найзалчихсан юм бол доо"

Орой нь тэрээр гэр лүүгээ алхаж явахдаа түүнийг сагсны талбай дээр дахин харав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Орой нь тэрээр гэр лүүгээ алхаж явахдаа түүнийг сагсны талбай дээр дахин харав. Өмнөх орой бороотой байсан тул түүний ямар царайны хувиралтай байгааг хараагүй ч өнөөдөр бол тэр үнэхээр сэтгэл санааны хувьд асуудалтай харагдаж байлаа. 

Яагаад ч юм түүнийг харж суумаар санагдах тэр ойрхон сандал руу дөхсөн ч өөр нэгэн түүн дээр ирж гарт нь цэвэр ус бариулах бөгөөд саравчтай малгай өмсөж нүүр нь сайн харагдаагүй ч нүүрэнд нь том инээмсэглэл тодорсон байгаа нь мэдэгдэжбайв. 

Найзтайгаа тоглохоор ирсэн юм байна гэж таамаглан тэдний тоглохыг харахыг хүссэн ч удалгүй тэдний үнсэлцээд эхэлсэн нь түүнийг гайхшруулж орхив. Тэгэхээр найз нь бус найз залуу нь болж таарах шив. 

Найз залуугийнх нь нүүрэнд том инээмсэглэл тодрох ч Мингюгийн царай баргар хэвээр. Түүнд ямар нэг юм тохиолдсон бололтой. 

Гэсэн ч тэдний хосын харилцааг сонирхохыг хүсээгүй тэрээр шуудхан цүнхээ үүрэн тэндээс холдов. 

Цаг орой болжээ. Шөнө дунд хүртэл хичээлээ хийсэн тэр цаг харан хэчнээн орой болсныг мэдэхдээ одоо болтол ирээгүй байгаа дүүдээ санаа зовно. 

"Би ирлээ"

Тэрээр санаа нь амрах шиг болсон ч дүү рүүгээ ширүүхэн харж "Жонгүг, цаг хэд болж байгааг мэдэж байна уу?" хэмээсэнд дүү нь гайхан харж байснаа "Дэбют хийх хүмүүсийн тоонд орчихсон. Бэлтгэл бүр орой тардаг болно гэж би саяхан хэлсэн шдээ" 

Тэр сая л санав бололтой эвгүйхэн хоолойгоо засаад "Хоолоо идчихээд эртхэн унт даа" хэмээв. 

"Идэхгүй ээ, ойрдоо дэглэм барих ёстой"

"Дэглэм?"

"Таргалчихвал би анхнаасаа л ад үзэгдээд эхэлнэ. Тэр тусмаа ийм орой юм идэж болохгүй"

Жонгүг хувцсаа тайлан өлгөөд шууд л өрөөндөө орчих бол ах нь санаа зовсоор харан хоцрох аж. 

~

"Сүнён"

"Юу?"

"Тэр Ким Мингю хүнтэй үерхдэг юм уу?"

"Мэдэх-   Өө... Вонү! Би үхчихлээ шдээ. Чамаас болж байгаа юм"

Тэрээр ихэд бухимдангуй ийн хэлээд утсаа унтраан найз руугаа харж "Яасан гэнэ ээ?"

"Нөгөө Мингюг хүнтэй үерхдэг юм уу л гэж асуусан юм"

"Яасан?"

"Харсан юм л даа. Тэгээд л асууж байна"

"Тэр талаар бол мэдэхгүй юм байна. Хэрвээ үерхдэг бол манай сургууль биш байх. Хөвгүүдийн сургууль юм чинь"

Яг үнэндээ тэр нь эрэгтэй байсан гэвэл түүнийг сургуулиар нэг тараахыг угаас мэдэх Вонү хэлэхгүй байхаар шийдэн толгойгоо дохисоор номоо нээлээ.

Энэ долоо хоногийг давчихвал хичээл гайгүй болчих болов уу гээд оруулчихлаа. Дэмжээрэй😁🖤

𝐒𝐜𝐡𝐨𝐨𝐥 2024ʷᵍWhere stories live. Discover now