9-р хэсэг

25 1 0
                                    

LALISA'S POV

Саянаас хойш хувин хувингаар цутгах мэт шаагиж байсан бороо "өөрийгөө энд байсан" гэх нотлогоо болгож ганц "чийгний үнэрээ" үлдээн, хэзээ ч байгаагүй юм шигээр замхран арилав.

Урт шөнийн дараа одоо л нэг Ружэ санаа нь амрав бололтой миний орон дээр түрүүлж гарахад нь би тэсгэл алдаж "чи сая яагаад зөвшөөрсөн юм бэ?" хэмээн нухацтай асуулаа. Хэрвээ хэн нэгэн чамд новшийн аашилж байвал, чи тэдэнд гэм хийгээгүй л бол яг ижилхэн хариуг нь барих хэрэгтэй биш гэж үү?.

Би Ружэрүү эргэж харахдаа бэлдэн нэг гүнзгий амьсгаа аван харахад, түүний харцтай тулгарав.

"Дахиад л баярлалаа"

Ружэ гарлуугаа харсаар ийн хэлэх ба хоолойных нь өнгө бүүдгэр, сул сонсогдсон юм.

"Чи надад баярлалаа гэх шаардлагагүй!..." дараагийн үгээ хэлэхдээ би хэсэг дуугүй болоод, арай аргадсан өнгөөр "чи түүнтэй заавал унтах албагүй" гэлээ.

"Би мэднэ ээ..." тэр газраас харцаа салган надруу хараад,

"Гэхдээ би өөрөө хүссэн".

"Чи хүссэндээ тэгсэн юм уу?, аль эсвэл тэр хүссэн болохоор юм уу?. Ингээд ч болов түүнийг жаргалтай болгомоор байсан юм уу?"

Тийм ч ширүүн биш, гэхдээ хийсэн үйлдэл нь надад таалагдаагүйг хангалттай ойлгуулах өнгөөр түүнд хэлэхэд Ружэ цаашид энэ сэдвээр ярилцахыг хүсээгүй дээ юу, эсвэл миний хэлсэн үнэн байсан болохоор уу юу ч дуугаралгүй цаашаа харан хэвтлээ.

"Сайхан амраарай Лиса"

"Сайхан амраарай"

Хэдий тэр миний асуултанд хариулаагүй ч би таамаглаж байв. Мэдэж байсан...

Ружэ арай өөр хүнтэй, өөр цаг хугацаанд учирсан бол.. хэрэв тэгсэн бол шөнө болгоныг ингэж сэтгэл дундуур өнгөрөөхгүй байсан байх даа, ядаж л өнөөдрийг. Хэн нэгний дулаахан энгэрт тэврүүлж, хайртай гэдгийг үгийг сонсонгоо тайван унтах байсан юмсан.

Энэ Дэлхийн хаана ч түүнийг Леогоос илүү хайрлах хүмүүс урт дараалал үүсгэн хүлээж байх байсан. Тэр зүгээр л үнэхээр үзэсгэлэнтэй. Урт шаргал үс, хэн ч анзаарахгүй байхын аргагүй өвөрмөц нүд гээд л, нүүр дүүрэн инээмсэглэл, дурлахгүй байхаас буцахгүй хоолой, ааш авир болоод халуухан галбир... Эрэгтэй хүн бүрийн хүсдэг зүйл түүнд байхад.

Таагүй зүйлсээр дүүрэн байсан ч бас багагүй жаргалтай байсан энэ шөнийг хурдан дуусгахын тулд нүдээ анив. Удаа ч үгүй нойрны ертөнцөд бага багаар уусан явсаар хар дарсан зүүд шиг шөнөтэй салах ёс хийсэн юм.

Гадаа тасралтгүй дуугарах шувууны дуунаар сэрэн цагаа харвал хэдийнээ өглөөний 9:30г зааж байлаа. Сэрдэг цагаасаа ялимгүй их унтжээ. Хагас аниатай нүдээр хажуу тийшээ харахад таамагласан ёсоор хоосон ор л угтаж авав. Хаачсан юм бол?.

Нойрмог байдалтай шатаар уруудан бууж, гал тогооны өрөөрүү ойртох тусам түрүүнээс хойш сонсогдох хүмүүсийн дуу улам наашилж илүү тод сонсогдож эхлэв.

"Уучлаарай хонгор минь би дахиж тэгэхгүй. Би чамдаа хайртай шдээ. Би хичээнэ ээ, илүү дээр найз залуу болох болно"

Би толгойгоо жаахан өргөж харахад тэнд Лео, Ружэ хоёр өөд өөдөөсөө харан зогсож байлаа. Лео түүний бэлхүүсээр гараа ороосон байх ба харин Ружэ хүзүүгээр нь тэвэрчихсэн зогсож байхын хараад саяхан зүгээр байсан дотор минь түймэр тавих шиг л уур хилэнгээр дүүрч орхив. Тийм л дээ энэ чинь тэрний хийж л байдаг заваан заль нарын нэг. Новшийн зүйл хийж хийснээ, дараа нь худлаа дүр эсгэж уучлал гуйх... Нөгөө хүн нь уучилтал гоё, сайхан үгс чулуудаж, амлалт өгөөд л.. хөөх.

Дараагийн мөчид тэднийг үнсэлцэхийг хараад, өөрийгөө захирч чадахгүй болохоосоо өмнө түрүүлж өрөөг орхин гарав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 21 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Love, RosieWhere stories live. Discover now