8-р хэсэг

13 1 0
                                    

ROSEANNE'S POV

"Чи яагаад чадахгүй гэж!!?" хэмээн Лео надруу ууртай харан хашхирна.

Үнэндээ би түүнийг гэртээ эрт ирэхийг сонссон ба надад уурлаагүй байгаа гэсэн бодолдоо хөтлөгдөж түүнтэй ярилцахыг хүссэн төдийхөн. Хэрвээ би түүнтэй ярилцвал бүх асуудал шийдэгдэх байх гэж бодсон. Гэхдээ би түүнийг согтуу байсаар байгаа гэдгийг таамаглаагүй.

"Хонгор минь, би тэгмээргүй байгаа болохоор ингэхээ боль" гэж хэлэхтэй зэрэгцэн саянаас хойш тэссэн нулимс өөрийн эрхгүй гарч хацар даган урслаа.

"Ямар новшоо хийж би чамтай хамт байсаар байгаа юм бэ?. Чи үргэлж л ийм байсан. Хүйтэн бас хөндий" хэмээн тэр нүдээ эргэлдүүлж, орны ирмэг дээр суув.

Түүнийг илүү их уурлуулахыг хүсээгүй тул нулимсаа арчин "Уучлаарай хонгор минь, би хийе" гээд удаанаар Лисагын өгсөн юүдэнг тайллаа.

Лиса...

Үгүй ээ... Лео бол миний найз залуу.

Цамцаа тайлсныхаа дараа, өмдныхөө цахилгааныг арай гэж доошлуулж дуусаад, Леоруу хартал тэр хувцсаа тайлж хаяаад доогуурхтайгаа л үлдсэн байв.

"Чи бол шилдэг нь хонгор минь, би чамд хайртай" хэмээн намайг нэг алхам дөхөж очход Лео намуухан өнгөөр хэллээ.

Гэнэт хаалга тас хийн хүчтэй савагдаж гаднаас Лиса ороод ирэв. Бурхандаа баярлалаа.

Миний харц түүнтэй тулгарсан байх бөгөөд тэр намайг ийм байдалтай байгааг хараад нүд нь харанхуйлсан гэдэгт итгэлтэй байна.

"Ямар нь новш нь вэ Лиса!!" хэмээн Лео толгойгоо сэгсэрсээр орилов. Тэр Лео бид хоёрын яриаг сонссон болов уу?.

"Би Ружэг гэрт нь хүргэх гэж байна" гэж Леод хандан хэлэхэд нь би Лисаруу харлаа. Түүний харц илүү ширүүнээр өөрчлөгдсөн байх ба шүдээ зуун, гараа атгажээ.

Тэр ууртай харагдаж байна.

"Үгүй ээ, чи тэгэхгүй" хэмээн Лео дээшээ босон хариулахад, Лиса "Тийм ээ, би тэгнэ. Учир нь чи новш шиг л байна. Тиймээс би түүнийг гэрт нь хүргэж өгнө" гэв. Леог ямар нэгэн зүйл хийх нь гэж бодоод өөрийгөө бэлдэж байтал тэр эцэст нь болиод хэвтээд өгөв. Түүнийг арай дээрдэхэд нь би тайвшран амьсгаа авахад Лиса миний гарнаас атгасан юм. Тэр надад хэзээд тав тухтай, аюулгүй газар шиг л санагддаг.

"Алив" хэмээн аяархан шивнээд Леогын өрөөнөөс намайг хөтлөн гаргав.

"Чи намайг яаж хүргэж өгөх юм бэ" гэж түүнээс асуухдаа хоолой минь зангирч, нулимс дахиад л нүдийг минь бүрхээд авлаа. "Би тэгэхгүй ээ" хэмээн тэр шивнээд намайг өөрийнхөө өрөөнд хүргэж өгөв. Дараа нь тэр надад хувцсаа өгөхөд нь өмс гэсний дохио гэж ойлгон хурдхан шиг өмслөө. Хувцсаа өмсөн Лисаруу харахад түүний харц урьд өмнөхөөсөө илүү зөөлөрсөн харагдана. Тэр яагаад надруу ингэж хардаг юм бэ?.

"Би чамайг тэвэрч болох уу?"

"Тийм ээ, гуйя"

Нулимс дахиад урсахаас өмнө түүнд харуулахгүй гэсэндээ хийж чадах цорын ганц зүйл минь энэ байлаа. Лиса миний гарнаас зөөлөн атган цээжиндээ наагаад гараа мөрөн дээгүүр давуулж тэвэрлээ. Би толгойгоо хүзүүнд нь шигтгэж тэврэлтэнд нь ууссан юм.

"Баярлалаа"

Түүнийг намайг тэврэхэд би энэ хорвоогийн хамгийн аюулгүй хүн шиг өөрийгөө мэдэрдэг. Тэр үнэхээр халамжтай. Хэдий гаднаа хүйтэн харагддаг ч түүнийг эсэргээрээ хүн гэдгийг энэ мөчөөс ойлгосон билээ.

Тэрээр эрүүгээ мөрөн дээр минь тавиад, нэг гараараа үсийг минь удаанаар илж байв. Хэсэг хугацааны дараа бид тэврэлтэхээ болин нэгнээсээ төө хээрийн холдоход тэр надруу харан бид харц тулгарлаа. Түүний нүд, царай гээд бүгд үзэсгэлэнтэй. Нүднийх нь өнгө цайвар цэнхэр ч хэт тод биш. Тэр нь надад далайг санагдуулдаг.

"Чи ядарсан уу?" гэж асуухдаа нүд нь санаа зовсон хэвээр харагдлаа. "Тийм ээ, чамд төвөг удаж байгаад уучлаарай" гэхэд тэр инээмсэглэн "Надад үнэхээр зүгээр байгаа болохоор миний орон дээр унт заюу?" гэв.

"Үнэхээр үү? Тэгээд чи хаашаа явах юм?"

"Би доод давхарт унтчихнаа"

"Үгүй" би хэтэрхий хурдан хариулчхав. "Чамайг орноос чинь хөөх надад хэтэрхий шудрага бус санагдаад байна. Бас энэ ор бид хоёрт хүрэлцэхүйц хангалттай том харагдаж байна. Тэгсэн ч би нойрондоо хөдлөөд байдаггүй" гээд ёстой ар араас нь ээрч гацан хэлээд хаяв.

Лиса инээмсэглэхэд би өөрөөсөө жаахан ичлээ. Би өөрөө ч яагаад ингэж хэлснээ мэдэхгүй нь.

"Мэдээж, хамт унтацгаая".

Love, RosieWhere stories live. Discover now