4-р хэсэг

14 1 0
                                    

Дэлгүүрээ хааж байхад, утсанд зурвасны мэдэгдэл ирэв.

"Сайн уу? Хонгор минь. Аав бид 2 чинь оройн хоолонд орох гэж байгаа болохоор орой болтол ирэхгүй байж мэднэ. Хөргөгчинд хоол хийчихсэн байгаа шүү. Идээрэй".

Би Леоныг хамт дагаад явчихгүй дээ хэмээн санаа алдав. Аав, ээж 2 байхгүй үед тэр надад аманд орсон новшийн үг болгоноо ямар ч шүүлтүүргүйгээр хэлж чаддаг. Надад итгээрэй, тэр энэ боломжийг алдахгүй.

Би ээжид хариу бичин, дугуйн дээрээ сундаллаа. Гадаа аравдугаар сарын эх тохиож байсан болохоор тийм ч сайхан биш байсан нь намайг дугуйгаа хурдан жийхэд хүргэсэн юм.

Олон цаг явсан юм шиг л санагдсаны эцэст гэртээ ингэж нэг юм ирлээ. Дугуйнаасаа бууж, байшингийн дэргэд байрлуулав. Дээшээ харвал гадаа өмнөхөөсөө илүү олон одод түгсэн харагдана. Гоёмсог.. Даарч эхлэхээсээ өмнө тэнгэр өөд хэдэн хором ширтлээ. Тэгээд цүнхээ уудлан түлхүүрээ хайв "Новш".

Одоо би Леог хэдий харахыг хүсэхгүй байгаа ч гадаа даарч зогсохыг тэрнээс илүү хүсэхгүй байна. Юу ч гэсэн хариулах байх гэж бодоод хаалгаа тогшлоо. Цоож тайлагдаж, хаалга онгойхоос өмнө би Леотой хоёулахнаа үлдэх сэтгэл санааны бэлтгэл хийв. Эцэст нь хаалга нээгдэж дээш харвал, танил гэхэд дэндүү танил 2 нүдийг хараад, нүд минь томрох нь тэр.

"Хэе Лиса" хэмээн намайг дотогш ороход Ружэ мэндлэв.

"Сайн уу?... нөгөө би.. түлхүүрээ мартчихжээ" гэхэд тэр аяархан инээв. Бурхан минь би инээдэнд бараг л дасчихлаа. Би түүнрүү хариу инээмсэглэн:

"Ингэхэд Лео хаана байгаан?

Түүний инээмсэглэл бага зэрэг гунигтай болж байгааг би анзаарсан юм.

"Тэр өрөөндөө байгаа. Тоглоомоо тоглож байсан учраас намайг хаалга тайлчих гэсэн юм аа"

Би хаалгыг хаагаад, хүрэм болон гутлаа тайлж түүнрүү өрөвдсөн харцаар харав.

"Муу новш" гэж хэлээд зочны өрөөрүү явахдаа түүнийг ч гэсэн хамт явъя гэж гараараа дохилоо. "Чи үнэхээр л түүнтэй таарамж муу юм шиг байна" хэмээн намайг буйдан дээр суухад тэр хэллээ. Би түүнд яг юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Гэхдээ түүнд худлаа хэлэхийг ч хүссэнгүй.

"Тийм ээ. Тэр миний итгэдэг, ойлгодог, мэдэрдэг зүйлсийн талаар өөр ойлголттой байдаг. Тэс өөр үзэл бодолтой гэх үү дээ" хэмээн түүнд хариулахдаа би дээш харан "Чи суухгүй юм уу" гэлээ.

"Өө тийм л дээ" хэмээн тэр инээн миний хажууд суув. "Тэгээд ямар зүйл дээр үзэл бодол нийлдэггүй юм бэ? гэж надруу харан асуухад нь би түүнрүү эгцлэн харж байгаад, илэн далангүйгээр "ижил хүйстэн" хэмээн хэлж орхив.

"Өө..." гэснээ тэр өвөр дээрээ гараа доош харуулан тавиад, доод уруулаа зөөлөн хазлав. Ингэхдээ тэр хэтэрхий үзэсгэлэнтэй харагдаж байгаагаа ч өөрөө мэдээгүй юм. Би бага зэрэг тайлбар хийх хэрэгтэй юм шиг санагдсан учир "Би өнгөрсөн жил л энэ тухайгаа хэлсэн. Тэр цагаас хойш Лео надтай өмнөх шиг ээ харьцаагүй" гэж үргэлжлүүлэн хэлэхэд Ружэ надруу харж тааран бид дахин нэг удаа харц тулгарав. "Би мэдээгүй" хэмээн тэр аяархан хэлэхэд, Лео дээд давхараас орилохыг сонсов.

"Ружэ сая хэн байсан бэ?" гэж Лео дахиад орилов. "Би дээшээ гарах хэрэгтэй юм шиг байна" хэмээн тэрнийг хурдхан босоход нь би ч гэсэн араас нь босоод "Ружэ хүлээгээрэй... Юу л даа, манай аав, ээж маргааш үдэшлэг зохиох гэж байгаа. Лео чамайг урьсан уу?" гэж асуув.

- Тэр энэ тухайгаа хэлсээн, яасан гэж?

- Зүгээр л асуусан юм аа. Тэгвэл маргааш уулзацгаая хэмээн инээмсэглэхэд, тэр ч гэсэн хариу инээмсэглэж "Тэгье ээ, маргааш уулзъя" гэлээ.

Love, RosieWhere stories live. Discover now