6-р хэсэг

9 1 0
                                    

Хувцсаа сольж дуусчхаад, өрөөнийхөө өмнө ирлээ. Хаалганы гадаа зогсож байхдаа миний сэтгэл догдлож байсан юм. Яагаад ийм олон хүн байхад ч би ахынхаа найз охинд ингэтлээ анхаарал хандуулаад байгаа юм бол?. Би санаа алдан, гараа өргөөд хаалгыг тогшлоо. Түүнийг хариулах хүртэл хэсэг хугацаа шаардагдсан билээ.

"Орж болно оо"

Хаалгыг нээж дотогш орохдоо эрүү минь эгээтэй л газар шүргэчихсэнгүй. Би доод уруулаа хазлаа. Миний хувцас түүнд яг л өөрийнх нь аятай таарч байв. Нүд маань түүний биеийг даган харж, аажмаар дээшлэхэд тэр надтай харц тулгарахгүй гэсэндээ өөр тийшээ харав. Аргагүй биз, тэнэг амьтан шиг өөрлүү нь ширтээд байхаар ичих нь мэдээж.

"Чи яг яаж унтлаганы хувцас өмссөн байхдаа ч ийм үзэсгэлэнтэй харагдаж чаддаг юм бэ" хэмээн инээмсэглэхэд, тэр ч гэсэн инээмсэглэв. Өрөөний хаалга онгойх хүртэл бид тийм байдалтай хэсэг нэгэнрүүгээ харж зогссон юм. Хэн нэгэн хаалгыг түрэмгий гэх чинь савж орж ирэхэд би гайхан эргэж харвал Лео зогсож байв. Тэр орж ирэн хана налан зогсоод "Чи миний найз охиныг хулгайлах гээ юу?" гэхэд нь "Үгүй ээ Лео, бас юугаа хүсээд байгаа юм" хэмээн тайван өнгөөр хариу барьлаа.

"Миний эгч болох гэсэн юм уу?. Эсвэл өөр хэн нэгэн болмоор байна уу" гэж хэлэхдээ тэр миний дэргэдүүр зөрж, Ружэрүү хурдан алхав. Би түүнийг зүг харахад.. тэрний цаана зогсох Ружэ айсан харагдана.

Лео түүн дээр дөхөж очоод "Чи ч гэсэн тэгэх гээ юу?" гэхэд, "Үгүй ээ, хонгор минь, мэдээж үгүй" хэмээн аяархан хариуллаа. Лео түүнрүү дахиад нэг алхам ойртоход нь би тэдэнрүү хурдан алхаж Ружэгын урдуур ороод, түүнийг арагшаа зөөлөн түлхэв.

"Лео, яг одоо миний өрөөнөөс гар"

"Яагаад?. Миний найз охинтой унтахыг хүсээ юу?"

"Үгүй. Гараадах гэж байна!!" гэж хэлэхдээ би Ружэгын урдуур бүрэн орж зогссон байв. Лео надаас тийм ч өндөр биш ба тэрнийг зүгээр л түрэмгий аашилсан болохоор Ружэ айсан байх.

"Явж үз" гэсээр би хаалгаруу дохилоо.

"За яахав, би найзуудтайгаа явлаа", Лео өрөөний хаалга цохихоосоо өмнө "Би чамруу зурвас бичнээ Ружэ" хэмээн архины өмхий үнэрээ өрөөнд минь үлдээн эндээс явж одсон юм.

Сая юу болсон бэ? Тэр ихэвчлэн ийм харгис хэрцгий, дээрэнгүй маягаар түүнтэй харьцдаг байсан юм байх даа?...

Одоо л нэг бүтэн амьсгаа авч, санаа минь амарлаа. Эргэж харахдаа би санаа зовнил болоод айдас түгшүүрээр дүүрэн харцаар бүлтийх охинтой таарав. "Чи зүгээр биздээ?" хэмээн урагш алхаад, түүний мөрнөөс аяархан барьлаа.

"Тийм ээ, би зүгээр. Түүнийг согтуу байхад нь л жаахан айдаг" гээд надруу харахад нь түүний нүд гялалзаж байхыг нь олж харав. Яг одоо бол миний зүрх сэтгэл ер нь бүхий л зүйл түүний талд зогсож байна. Юу л болвол болог.

Түүний гар бэлхүүсээр минь орж ирэхийг мэдрэхдээ би мөрөн дээр нь тавьсан гараа улам лавшруулж өөртөө наагаад, түүнийг чангаас чанга тэврэн авав. Болж өнгөрсөн бүх зүйлийн дараа энэ хамгийн зөв сонголт гэж бодогдсон юм.

"Зүгээр үү" хэмээн түүний үсрүү шивнэв. Хэсэг хугацаа өнгөрөхөд бид тэврэлтээсээ салж, тэр "би одоо гэртээ харих хэрэгтэй байх аа" гэлээ. Ружэ миний харцнаас дальдчин байх шиг... Цонхоороо харвал одоо ч аадар бороо шаагин орох агаад би ийм байдалтай түүнийг яасан ч явуулахгүй хүссэнгүй.

"Эндээ үлд... Гадаа бороо орсоор байна, бас ийм харанхуй. Тэгээд ч чамд хуурай хувцас хүртэл байна. Бидэнд илүү өрөө бий." гэхэд тэр "Чи итгэлтэй байна уу?" гэлээ.

"Үүнээс илүү итгэлтэй байсангүй. Ийм шөнөөр гарч явах нь илүү аюултай".

"Баярлалаа".

Love, RosieWhere stories live. Discover now